Арьсаа толигор байлгая гэвэл ...


Бидний өдөр тутам хэрэглэдэг элсэн чихэр нь  арьс үрчийхэд нөлөөлдөг гэж Европын эрдэмтэд мэдээлжээ. Цусан дахь сахарын  хэмжээ их байх нь арьс үрчгэр болгож,  наснаас нь илүү хөгшин харагдуулдаг байна.
Арьсан дахь коллаген, эластин хэмээх уургийн молекул дайралтад хамгийн түрүүнд өртсөнөөр уян хатан чанараа алдаж, бага багаар үрчлээтэж эхэлнэ. Нэгэнт тогтсон үрчлээс эргээд толийхгүй бөгөөд нэг бол арьсаа татуулна эсвэл гоо сайхны бүтээгдэхүүнээр үрчлээсийг нэмэгдүүлэхгүй байлгах боломжтой. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагддаг чихэр химийн хольцгүй цэвэр байдаг учраас эрүүл мэндэд хоргүй. Тиймээс жимснээс бусад төрлийн амттанаас татгалзах нь арьсаа толигор, залуу байлгах арга гэдгийг эрдэмтэд зөвлөжээ
М.Азай
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ganaa (202.55.182.82)

    2013-07-06

    bayarlalaa shn zuwulguu bn

  • ganaa (202.55.182.82)

    2013-07-06

    bayarlalaa shn zuwulguu bn