Турахын тулд ”Skinne Fiber” хэрэглэж өөрийгөө бүү хохироо
- 2013-07-04
- Эрүүл мэнд
- 0
Урин дулаан цаг ирж байгаа энэ үед охид бүсгүйчүүдийн ганц хүсэл бол турах билээ. Тиймдээ ч турахын тулд янз бүрийн эм, цай, кофе ихээхэн хэрэглэх болсон. Энэ бүхнээс үүдээд эрүүл мэнд, гоо сайханаараа олон эмэгтэйчүүд хохирсоор байгаа. Сүүлийн үед АНУ-аас “Skinne Fiber” нэртэй тураах бэлдмэл гэх биологийн идэвхт бүтээгдэхүүнийг интернэт худалдаагаар хувь хүмүүс иргэдийн нэр дээр их хэмжээгээр захиалан импортолж байна.Энэхүү бүтээгдэхүүн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн гурав дугаар зүйлийн 1.13 дахь хэсэгт заасны дагуу хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр хэрэглэж болох нь нотлогдоогүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй юм байна.
Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсээс шуудан илгээмжээр ирж буй уг бүтээгдэхүүнийг цаашид иргэдэд олгохгүй байхаар болжээ. Мөн дээрх бүтээгдэхүүнийг интернэтээр захиалахгүй, хэрэглэхгүй байхыг иргэдэд анхаарууллаа.
М.Азай

Сэтгэгдэл (0)