
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. “Элэгний” хэмээн монголчуудад танигдсан Ж.Хатанбаатарыг ийнхүү чөлөөлөх болсон нь дээрх сонгон шалгаруулалтууд Н.Удвал хатагтайн хүсэлтийн дагуу явагдагүйтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Уг нь Н.Удвал, Ж.Хатанбаатар нар МАХН-ын нэрээр энэ албан тушаалуудад томилогдон ажилласан. Гэтэл Н.Удвал хатагтай нам нэгтэй Ж.Хатанбаатарыгаа ийнхүү зайлуулсан нь МАХН-ынхны албан тушаалын төлөөх тэмцэл эрээ цээрээ алдсаны илрэл боллоо. Ж.Хатанбаатарын оронд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяаг томилжээ. Ингэснээр өөрийн салбарт эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилохыг хичээдэг сайдын хүсэл биелэв. А.Эрдэнэтуяа нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөөд унасан ч ийнхүү яам толгойлох өндөр албан тушаалд томилогдлоо. Тэрбээр Н.Удвал сайдтай нутаг нэг, Архангай аймгийнх бөгөөд ойр дотнынх нь хүн гэнэ. Халаа, сэлгээ үүгээр дуусаагүй. Н.Удвал сайд ажилдаа оронгуутаа захирал нь томилогдоогүй зургаан эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах товыг зарлалаа. Бас яамныхнаа “хөдөлгөөнд” оруулав бололтой. Сайд “Ачтан Элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч бүсгүй Ц.Энхбаярт Эрүүл мэндийн яамны Оношлогоо, эмчилгээ, технологийн газрын даргын албан тушаал санал болгосон ч “Онцын ач холбогдолгүй ажил” хэмээн голжээ. Ц.Энхбаяр эмч одоо Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
Сэтгэгдэл (9)
(202.170.70.43)
хамгийн ардчилалгүй салбар
soogii (124.158.111.154)
halaa soliondoo anhaarhaas ilyy salbariinhaa hugjild anhaarch hurungu sanhuujlee nemegdyylj engiin emch ajichdiinhaa oron toog nemmeer yum. achaal***** n heterhii ih tsalin heterhii baga bhaar hen oligtoi ajilllah bilee dee
(103.11.195.150)
Удвал сайд эмэгтэйчүүдээ дэмждэг нь зөв өө.
(182.160.1.165)
emch nar chin ulsuud bnaa saidaa 500 000 caasaar ni jijuurt hnhdoon udurt 10 r ni hool awaad idchihnee uldsen 200 000 r ni awtobusand sgdl duuschih yumaa
сараа (103.23.51.2)
сүүлийн үед эмч нар ажлын хариуцлага алдаад байгаашдээ эрүүл мэндийн сайд ажлаа хиймээр юм хэт улс төржөөд эрүүл мэндийн салбараа орхигдуулж байгаа нь үнэн шдээ
1 (182.160.5.69)
emch nariinhaa toog nemegduulj calingaan nemeecheee
Yamniihn heseg ajiltnuud (202.126.89.177)
Hatanbaatar gej hargis buduuleg eriig zaluulj mon ch ih gavya bguullaa Udval saiddad bayrlalaa
bataa (203.169.53.12)
sain bna,luivarchidiig bugdiig ni solioroi. negent said ni yum bol ooriinhooroo ajilaa hii. shiidveree garga. harin man namiin negch luivarching uldeej bolohgui shuu. ene hatanbaatar chini jinhene luivarchin, shunaliin tulam yum shuu.
bi (124.158.88.62)
yostoi erguu awgai yumaa heleh ch ug alga shudraga unen zuw songon shalgaruulalt hiij mergejliin zuw hunee tawij bga Hatanbaatar dargiig uurinhu huruunii uzuureer hudluh huneer solih yumdaa Udwaliin orond Hatanbaatar darga bwal Mongol; ulsiin Eruul mendiin salbart jinhene shinechlel yawagdana shde. Ardchilsan namtaiga sayinii songuuliar ih zuzaarsiin ban l daa