Сүрьеэгийн 13 тохиолдол нэмж илэрчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 111.860 хүн амбулаториор үйлчлүүлсний 3204 буюу 2,9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Үүнээс Улаанбаатар хотод 50.206 хүн амбулаториор үйлчлүүлсний 1.7618 буюу 3,2 хувь  нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ.Харин 20 аймгийн мэдээнд дүгнэлт хийж үзэхэд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчин 4.3 хувийг эзэлж байна. Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэдийн дотор 320 буюу 5.4 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар бага байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Лабораторид 15 сорьц хүлээн авч шинжлэхэд томуугийн вирус илрээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт халдварт өвчний хамшинж, сэжигтэй нийт 247 тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Цочмог халууралт, тууралттай хамшинж 22, цочмог халууралт, цэврүүт тууралттай хамшинж 140, цочмог шарлалттай хамшинж 17, цочмог усархаг суулгалтын хамшинж 1, цочмог цусархаг суулгалтын хамшинж 60, мэдрэлийн цочмог хамшинж 1, хоолны хордлогот халдварын сэжигтэй 6 тохиолдол тус тус мэдээлэгдэв. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 970 хүн хандаж үйлчлүүлснээс 593 буюу 62 хувь  урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээнд хамрагдаж БЗДХ илэрсэн хүмүүс хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтанд орлоо. Тус албаны амбулаториор 2013 оны эхний хагас жилийн байдлаар 22871 хүн үйлчлүүлснээс 6672 буюу 30 хувьд нь БЗДХ-т өвчний шинж  илэрч эмчлэгдсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт т Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 142 хүн хандаж үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн 13 тохиолдол илэрч, 7 нь эмнэлэгт хэвтлээ. ХӨСҮТ-ийн клиникийн тасагт одоогоор 349 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)