Донорууд төрийн дээд одон медаль хүртлээ

Цусаа бэлэглэгч донор бүр баатар мөн гэж ярьдаг. Тэгвэл цусаа өгч олон хүнд амьдрал бэлэглэсэн ахмад доноруудыг Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын өмнө шагнаж урамшуулсныг МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр гардуулж өглөө. Донорын холбооны гишүүн Г.Жамц, Д.Ургамал нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Г.Энхтуяа, С.Хадхүү, Б.Мандах нар Алтан гадас одонгоор, Ж.Цэнд, Ц.Аюурзана, Ж.Алтанцэцэг, Ч.Болдбаатар, В.Дорж нар “Шударга журам” медалиар энгэрээ мялаалаа. Ахмад доноруудын зарим нь нийтдээ 70 литр цус өгч, эрдэнэт хүний амь насыг аврах буянтай үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)