
Монгол Улс 2.9 сая дахь иргэнээ хүлээн авлаа.Мөн энэ тухай Монгол улсын ерөнхийлөгч "Маргааш өглөө бид 2 сая 900 зуун мянгуулаа өглөөний нарыг угтах болно" хэмээн мэдэгдсэн юм. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон байна. Түүнчлэн 2012 онд хүн амын төрөлтийн түвшин 74 мянгад хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилд хоёрт орох өндөр үзүүлэлт байсан аж. Түүнчлэн 2015 онд 3.000.000 болох магадлал өндөр гэдийг албаныхан онцолсон юм.
Сэтгэгдэл (0)