Хамгийн том айдас – Өсөлтгүй жирэмслэлт
- 2013-07-12
- Эрүүл мэнд
- 1
Сүүлийн жилүүдэд жирэмслэлт өсөж байгааг хэн хүнгүй ярьж, Монголын үрс маш олон болж байна гэх. Жирэмслэлт өсөж буй нь сайн хэрэг. Гэтэл жирэмслэлт өсөхийн хэрээр төрөх эмнэлэг, эх үрсийн эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгийн ихээр хохироож байгаа зүйлс нь амьдралын буруу хэвшил, нөгөө л агаарын бохирдол. Одоо бараг л бидэнд дасал болчихсон их утаа нь тэдний хувьд хамгийн том аюул. Үүнээс үүдэж өсөлтгүй жирэмслэлт, ургийн гажигтай хүүхэд төрөх нь ихэсчээ. Сүүлийн жилүүдэд ургийн гажигтай хүүхэд төрөх нь зургаа дахин өсч, өнөөгийн байдлаар ургийн гажигтай 1000 гаруй хүүхэд аж төрж байна гэсэн харамсалтай мэдээлэл байна.Өсөлтгүй жирэмслэлт, ургийн гажиг гэж бараг мэддэггүй байсан цаг саяхан мэт. Гэтэл өнөөдөр энэ нь жирэмсэн эх бүрийн хувьд хамгийн том айдас болжээ. Нийгэмд айдас дагуулсан өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ гэдэг талаар та бүхэндээ хүргэе.
Өсөлтгүй жирэмслэлт гэдэг нь эхэс хэвийн өсч байгаа боловч, үр хөврөл явагдахгүй болно гэсэн үг. Үр хөврөл явагдахгүй болсноор хэвийн эрүүл хүүхэд мэндлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл ургийн гажигтай хүүхэд төрнө гэсэн үг юм. Өсөлтгүй жирэмслэлт нь жирэмсэн эхийн бие муу, хоол хүнсний буруу хэрэглээ, архи тамхи хэрэглэх, агаарын бохирдол, амны хөндийн эрүүл мэнд муу зэргээс үүддэг.
Өсөлтгүй жирэмслэлтийн үеийн шинж тэмдгүүд:
• Жирэмсэн үед хэвлий базлах
• Доошоо бор өнгийн зүйл гарах
• Цус гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд өсөлтгүй жирэмслэлт мөн эсэх нь найм болон түүнээс дээш долоо хоногтой үед тогтоогддог.

Өсөлтгүй жирэмслэлтээс сэргийлэх байхгүй гэдэг ч жирэмсэн эх та биеэ бодож, чанартай хоол хүнс хэрэглэн, архи тамхинаас хол байх нь үүнээс бага ч болов сэргийлэх арга мөн. Хүүхдийн тань эрүүл мэнд таниас шалтгаална. Яг одоо таны хэвлийд хүн бүхний хайрыг татсан бяцхан хүүхэд өдрөөс өдөрт өсөн томорч, таныг харж, бүүвэйн дууг тань сонсч, бүлээн энгэрт тэврүүлэхээр тэсэн ядан хүлээж байна. Та түүнийг хайрлаж, эрүүл мэндээ бодоорой. Та эрүүл байвал хүүхэд тань ч мөн эрүүл байх болно.

Сэтгэгдэл (1)
Ch (127.0.0.1)
Osoltgvi jiremslelt blood ooroo zulbaad garsn ymaa tgd 14 honood belgiin hariltsaand orsn bldg ym bolovuu dotrn tavisn tohioldld jiremsem bolohuuu