Хүүхэд бүхэн аавтайгаа л хамт байх ёстой. Яагаад гэвэл ....
- 2013-07-12
- Эрүүл мэнд
- 0
Аав хүн зөвхөн мөнгө олохын тулд гэр бүлдээ, үр хүүхэддээ хэрэгтэй биш юм. Хамгийн сүүлийн судалгаагаар аавууд хэр их чухал болох 10 шалтгааныг тодорхойлжээ :-Хүүхдээ унтуулах хүн бол ээжээс гадна ганцхан аав байдаг. Бас аав л хүүхдээ том болоход халаасны мөнгөөр таслахгүй өгдөг
-Хүүхэд болгон эцгийнхээ генийг өвлөн авч зан ааш гадаад төрхөөрөө аавыгаа дууриадаг
-Эмэгтэйчүүдийг төрсний дараахь сэтгэлзүйн хямралаас ганц аврагч нь нөхөр нь юм. Хайр халамжтайгаа харуулдаг нөхөртэй эмэгтэй төрснөөсөө хойш тун амархан тэнхэрдэг.
-Хүүхдээ цэцэрлэгт орохоос эхлээд сургуулиа төгсөх хүртэл бүхий л нийгмийн харилцаанд эцэг хүн илүү идэвхтэй оролцож асуудлыг зохицуулагч байдаг
-Сайн эцэг бол хүүхэд эрүүл байх баталгаа болдог.
-Сайн эхнэр хүн энэ байдлаа нөхрийнхөө хайр халамж, дэмжлэг гэж ойлгодог гэнэ
-Хэрвээ та сайн эцэг бол охин чинь нас биенд хүрэхээрээ бас л сайн эхнэр сайн ээж болох болно
-Эцэг бол үр хүүхдүүдийнхээ хамгаалагч юм. Сайн эцгийн хөвгүүд барагтай бол хууль дүрэм зөрчиж чих халууцуулдаггүй гэнэ.
-Хүүхэд тань өөртөө итгэлтэй, бие даасан хүн, бусдын хүндэтгэлийг хүлээсэн хүн болох эсэх нь эхээс нь илүүтэйгээр эцгээс нь шалтгаалдаг гэнэ.

Сэтгэгдэл (0)