Нялхасын эндэгдэл 2,2 хувиар буурчээ
- 2013-07-15
- Эрүүл мэнд
- 0
Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд нялхсын эндэгдэл 577 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхэд буюу 2.2 хувиар буурч, 1-5 хүртэлх насандаа 133 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 12 хүүхэд буюу 9.9 хувиар өссөн байна. Нийт нялхсын эндэгдлийн 270 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн ба 59.6 хувь нь 0-6 хоногтойдоо, 10.3 хувь нь 7-28 хоногтойдоо, 30.1 хувь нь 29 хоногоос 1 хүртэлх настайдаа эндсэн байна. Үүнээс НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 74 буюу 27.7 хувь нь бүртгэгджээ. Үүнээс 75.6 хувь нь 0-6 хоногтойдоо, 1.5 хувь нь 7-28 хоногтойдоо, 22.9 хувь нь 29 хоногоос 1 хүртэлх настайдаа эндсэн байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 38 тохиолдол буюу 11.8 хувиар нэмэгдэж 1000 амьд төрөлтөнд 16.24 болж 0.3 промилиор нэмэгдсэн байна.Харин 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 2.54 болж өмнөх онтой харьцуулахад 0.45 промилиор буурсан байна. Налайх, Багануур, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх,Сүхбаатар дүүргүүдэд энэ үзүүлэлт Улаанбаатар хотын дундажаас 0.04 – 4.24 промилиор өндөр гарчээ. Амьгүй төрөлтийн 111 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс хоёр тохиолдол буюу 1,8 хувиар нэмэгдсэн байна. Эдгээр амьгүй төрөлтийн 55,85 хувь нь НЭМГ-ын харьяа 1,2,3-р амаржих газруудад бүртгэгдсэн ба Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хотын дундажаас 0.15-1.36 промилиор өндөр байна.

Сэтгэгдэл (0)