Н.Удвал: Манай намын даргын бие муудаж байхад би хүн чанар, ёс суртахуунаа бодоод мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдал муудаж байгаатай хбологдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр орой мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс дараах асуултанд хариулт авлаа.
-    Одоогийн хийх мэдээллийн гол учир юунд оршиж байгаа вэ?
-    Засгийн газрын гишүүд өнөөдрөөс эхлэн 10 хоног амрах гэж байгаа. Би өглөө Эрүүл мэндийн яаман дээр дуудагдаад ирлээ. Хоёрдугаар эмнэлгээс миний нэр дээр бичиг ирүүлсэн байна. Н.Энхбаяр даргын бие тасралтгүй муудаж биеийн байдал хүнд байдалд орлоо гэсэн мэдээ ирүүлсэн байна. Н.Энхбаяр даргыг 2012 онд хорьж эхлээд, энэ оны хоёрдугаар сарын 26-наас эхлэн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр цагаас хойш надад таван удаагийн бичиг ирүүлсэн. Одоогийн байдлаар тэрээр нойргүйдэж, үүрийн дөрвөн цаг хүртэл унтахгүй байгаа гэсэн. Мөн хоолны ямар ч дуршилгүй, идсэн хоолоо шингээдэггүй. Жингээ алдаж, 93 кг-аас 66 болтлоо турсан байна. Мөн даралт нь байнга тогтворгүй, үе үе унадаг зэрэг нь амь насанд нь заналхийлэл учруулж байгаа учраас надад албан бичиг ирүүлжээ. Эмчлэгч эмч нар нь дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ялаас чөлөөлөх хүсэлт Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын нэгдсэн эмнэлэгт тавьсан. Үндсэндээ тэр өдрөөс хойш Эрүүл мэндийн яамны мэдлээс гараад шүүх эмнэлгийн мэдэлд очсон гэсэн үг. Энэ хугацаанд хийдэг эмчилгээгээ хийгээд байхад биеийн байдал дордоод байгаа учраас энэхүү асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүх эмнэлэг рүү маргаашнаас би ярина.
-    Н.Энхбаярын биеийн байдал одоо Эрүүл мэндийн яаманд хамаагүй гэсэн үг үү. Ялаас чөлөөлөх хүсэлт тавьж, мэдлийг шүүх эмнэлэгт шилжүүлсэн гэлээ?
-    Эрүүл мэндийн яамнаас ялаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй. Энэ хүсэлтийг ерөөсөө Эрүүл мэндийн яамнаас гаргадаггүй шүү дээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын 401-р ангийн нэгдсэн эмнэлгийн тусгай комиисс байдаг юм байна лээ. Тусгай коммист нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч нар байдаг. Тэнд Эрүүл мэндийн яамнаас биш Хууль зүйн яамны харьяат эмч нар багтдаг. Тэд өөрсдөө дүгнэлт гаргаад,  ялаас чөлөөлөх хүсэлт гаргасан. Манай яам бол оношлох, эмчлэх үүрэг хүлээдэг.
-    Өнөөдөр ажлын цаг дуусч, орой болж байхад ингэж олон нийтэд мэдээлэл хүргэх гэсний гол зорилго юу вэ?
-    Бид удаа дараа түүний биеийн байдал муудаж байгаа талаар, ялаас чөлөөлж өгөх талаар хэлсэн, ярьсан. Юмыг яаж мэдэх вэ, янз бүрийн юм болох вий гэсэн дээ хэлж байгаа юм. Би сонгууль гэж явж явж ирлээ, Засгийн ажил ч хийлээ. Одоо амралтанд яваад 10 хононо. Энэ хооронд юу ч болоо билээ. Олон нийтэд байдал ямар байгааг нэг хүргэчихье гэж бодсон юм.
-    Н.Энхбаяр даргын Төрийн тусгай хамгаалалтыг болиулсан. Одоо жирийн иргэнтэй адил статустай болсон. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас яагаад ингэж их анхаарал хандуулж байгаа юм бэ?
-    Би МАХН-ыг төлөөлж Засгийн газарт ажиллаж байгаа, улстөрийн албан тушаалтан. Надад намаа төлөөлөх эрх бий. Манай намын даргын бие муудаж байхад би хүн чанар, ёс суртахуунаа бодоод мэдээлэл хийж байна. Би МАХН-ын хүн гэдэг утгаараа мэдээлэл хийж байна.
-    Хоёрдугаар эмнэлэгт Н.Энхбаярын биеийг эмчилж байгаа. Гэсэн хэдий ч бие нь муудсаар байна. Эмчлэх гэхээр хоёрдугаар эмнэлгийн хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм уу?
-    Эсийн задрал гэж оношлоод байгаа. Эсийн задрал бол зогсолтгүй явагддаг, зогсоож чадахгүй процесс. Үүнийг нарийвчлан оношилдог, шинжилгээнүүдийг манайх хийж чадахгүй байгаа. Халуурвал халууныг буулгах эм, даралт нь ихэсвэл даралт бууруулах эм өгч байгаагаас биш бид эмчилж чадахгүй. Энэ байдлыг бид мэдэгдээд шаардлагаа тавьсан ч анхаарал хандуулахгүй байна. Би энэхүү байдлыг мэдээлж байгаа нь хариуцлагын асуудал гэж бодож байна.
-    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг халаад өөрийн нутгийн хүнийг тавьсан гэх мэдээлэл гарах боллоо. Үүнд тайлбар өгнө үү?
-    Төрийн албаны тухай хуулийн хоёр заалтын дагуу Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа халагдсан. Шинээр томилогдсон хүн бол төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, Төрийн нарийн бичгийн шалгуурт тэнцээд, нөөцөд байсан хүн байгаа юм. Эмэгтэй хүн нямбай, урвалт шарвалтгүй, тууштай байна байх гэсэн үүднээс би тэр хүнийг сонгосон. Засгийн газрын хуралдаанаар түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • 2-р эмнэлэгийн өвчтөн (103.11.195.180)

    2013-07-17

    УДВАЛ САЙДАА ЭНГИЙН ИРГЭН ӨВЧТӨН БИДЭНД АНХААРАЛАА ХАНДУУЛААЧЭЭ.БИ ЦАЛИНГААСАА Э М ДААТГАЛ ӨЧНӨӨН ТӨЛСӨН МӨРТЛӨӨ ЭНД ХЭВТЭЭД ОДООГИЙН БАЙДЛААР 400 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЭМ ТАРИА ГЭРЭЭСЭЭ АВЛАА.

  • 2-р эмнэлэгийн өвчтөн (103.11.195.172)

    2013-07-17

    Ард түмэнд худлаа цуурхал тараахаа болиочээ Удвал сайдаа .ЭНХБАЯРЫН БИЕ МАШ САЙН БАЙНА,ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭСЭЭ САЛААД ЭРҮҮЛЖИЖ ,ЗАЛУУЖИЖ ГОЁ БОЛСОН БАЙНА,ХАРИН ЭХНЭР НЬ ТАРГАН ХЭВЭЭРЭЭ БАЙНА. НЭГ ӨНЖӨӨД ОРОЙ 19.30-20.30 ХООРОНД 2-Р ЭМНЭЛЭГИЙН АРД ЦЭЦЭРЛЭГТ ЭХНЭРТЭЙГЭЭ САЛХИЛЖ ТОЙРООД Л БҮТЭН ЦАГ МАШ ЦОГЛОГ АЛХДАГ.ЭНД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГАА БҮХ ХҮМҮҮС ХАРЖ СУУЦГААДАГ,ГАРААД ЗАМЫГ НЬ ТОСЧ ОЧООД УУЛЗАЖ БОЛДОГ ЮМ БАЙНА.2-3 ХҮН ХОЛООС ХАМГААЛЖ ЭСВЭЛ ХАРГАЛЗАЖ БДАГ ЮМ БАЙНА

  • tsagaanbaatar (92.240.179.3)

    2013-07-16

    minii 66 kg jind barildakh hun hovor bdagiin 66kg barilduulchih saikhan jin hassan bn

  • зочин (202.179.8.82)

    2013-07-16

    энгийн хүн шоронд ороход хэн ч тоодоггүй биз дээ гэмт хэрэг хийсэн нь үнэн гэдгийг нь шүүх нотлочихоод байхад юун олон юм ярьдийн. ял эдлэхгүй гэж албаар юм идэхгүй өөрийгөө өвтгөж байгаа юм чинь бие нь муудахгүй яах вэ дээ арчаагүй юм энийг мэдсэн юм бол яах гэж мөнгө идсийн

  • Зочин (202.179.8.82)

    2013-07-16

    энэ удвал одоо ажлаа хийгээсэй салбарын ажил нь унаад байхад л гэмт хэрэг хийсэн хүнийг өмөөрөөд олон юм яриад байхын яасан их завтай юм

  • Иргэн (182.160.13.70)

    2013-07-16

    Хэдийгээр хоригдол ч гэсэн Энхбаяр гэдэг хүн амьд явах эрхтэй шүү дээ. Энэ хүнийг тамлан тарчлааж,сэтгэл санааны гүн хямралд оруулж,гутаан доромжилж байгаа Монголын төр гутамшиг. Удвал сайд шиг,зориг тэвчээртэй,Монголын мянга мянган сэхээтний илэрхийлэл болсон эмэгтэйг дооглон доромжилж элдвээр гутааж чадахгүй.Юу ч үзээгүй, юу ч мэдэхгүй,наргих доргихоос өөрийг үзээгүй жулдрай охид хөвгүүд эх эцэгтэйгээ ч зүйрлүүлж,хүнийг хүндэтгэж сур

  • иргэн (202.179.27.13)

    2013-07-16

    МАХН-ханы жудаггүй амиа бодсон албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэдэг зэрэг нь Энхбаяр даргын бие муудах нөхцөл мөн.Яагаад ингэж хэлж байгаа гэвэл даргынхаа талаар ярьж анхаарал тавьдаг хүн байгаагүй.АН-хан Энхбаярын талаар яривал МАХН-ханыг эвсэлийн гэрээ зөрчсөн гээд л УИХ-с гаргаж хаях гээд байгаа болохоор албан тушаалдаа байхын тулд Удвал авгай хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшиж Элбэгдоржоос их мөнгө аваа биздээ.Тэр мөнгөө даргадаа дүориулвал таарна даа Удвал авгай.

  • иргэн (202.179.27.13)

    2013-07-16

    МАХН-ханы жудаггүй амиа бодсон албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэдэг зэрэг нь Энхбаяр даргын бие муудах нөхцөл мөн.Яагаад ингэж хэлж байгаа гэвэл даргынхаа талаар ярьж анхаарал тавьдаг хүн байгаагүй.АН-хан Энхбаярын талаар яривал МАХН-ханыг эвсэлийн гэрээ зөрчсөн гээд л УИХ-с гаргаж хаях гээд байгаа болохоор албан тушаалдаа байхын тулд Удвал авгай хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшиж Элбэгдоржоос их мөнгө аваа биздээ.Тэр мөнгөө даргадаа дүориулвал таарна даа Удвал авгай.

  • irgen (50.13.1.0)

    2013-07-16

    guiee tegeed urguduluu bicheed urshuul huseed,garaad emchilgeegee hiilge l dee.buh ymiig huuliin daguu l hii l dee.nuguu huuchin baisan huulias gaduur durgidag ue chini ungursun sh dee.uvchtei baihad chini tavlaj baigaa ym bish huulgui ym shig aashilj baisnii gor tegeed hench uvtguugui uuruu l hussen biz dee

  • иргэн (182.160.19.111)

    2013-07-16

    засссс бусад иргэддээ ингэж санаа тавьдаг ч болоосой ингэх тусам энэ тэнэг авгайд улам дургүй хүрээд байхын өнөөдрийн эрүүл мэндийн салбарлуугаа нэг харчаач цаана чинь эмнэлэг эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хүмүүс үхэж байна !!!

  • (202.131.238.146)

    2013-07-16

    Gemtliin emnelegiin uudeer shagaihad yun Enkhbayar gej bodogdono doo. Udval avgai ta neg orj uzeech

  • irgen (24.196.148.242)

    2013-07-16

    enhbayariig emchilgeend yavuulah ni zov oo

  • irgen (24.196.148.242)

    2013-07-16

    enhbayariig emchilgeend yavuulah ni zov oo

  • irgen (24.196.148.242)

    2013-07-16

    enhbayariig emchilgeend yavuulah ni zov oo

  • (203.194.115.161)

    2013-07-16

    udval avgaig ingex tusam ni vzen yadax yum gants xvnd vilchildeg bvxel bvten ulsiin ervvl mendiin salbar gej bx uu ter ni teged oligtoi xvn ch bish adgiin lyivarchin xulgaich *****

  • irgen (27.123.214.114)

    2013-07-16

    ta ehleed naad turuh emneleg torson huuhed bgaa gazrudig uzeechee yasan arilsan dotortoi hun be tanai emnelegin salbar buur bolhoo blaa