Тарваган тахлын вакциныг үнэгүй хийж байна

Тарваган тахлын вакцинжуулалт өчигдрөөс эхлэн хийгдэж эхэллээ. Вакцинжуулалт энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 17 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр үнэ төлбөргүй хийж байгаа юм. Мөн иргэд өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой. Тахлын эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүн амд буюу 10 наснаас дээш насныханд хийх аж.  Энэхүү вакцинжуулалтыг жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг билээ. Энэ дагуу голомтот нутгийн хүн ам, тухайн голомт нутагт тарваган тахлын хүний өвчлөл гарсан тохиолдолд эмч эмнэлгийн ажилтан, ОБЕГ зэрэг байгууллагын хүмүүст тарваган тахлын голомтот нутагт геологи, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг хүмүүс вакцинжуулалтанд хамрагдах нь зүйтэй гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)