Хоолонд хордож 21 хүүхэд амиа алджээ
- 2013-07-18
- Эрүүл мэнд
- 0
Энэтхэгийн зүүн нутгийн Бихар мужийн бага сургуульд үдийн хоолноос хордсон 21 хүүхэд амиа алдаж, олон хүүхэд хорджээ. Харамсалтай хэрэг явдал болсон Бихар муж улсын эрх баригчдын мэдээлснээр 27 сурагч болон сургуулийн тогооч эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт байгаа сурагчдын арвынх нь биеийн байдал хүндхэн байгаа гэнэ.Хордсон болон амиа алдсан хүүхдүүд 8-11 насныхан байв. Хоолыг сургуулийн гал тогоонд хийсэн бөгөөд хүүхдүүд бөөлжиж эхэлснээс хойш сурагчдад хоол өгөхийг яаравчлан зогсоосон гэж сургуулийн захиргаа мэдээлж байгаа юм.
Боловсролын яамны мэдээлснээр сургуулийн гуанзны аюулгүй байдал тун тааруу байсан бөгөөд хүүхдүүдийн хоолыг бэлдэхдээ орцны хүнсийг угааж цэвэрлэдэггүйбайсан байна. Үдийн хоол сургуулиасүнэгүй тараадан хоол байжээ.

Сэтгэгдэл (0)