Болор цайх өвчтэй хүмүүст өгөх хоолны зөвөлгөө
- 2013-07-18
- Эрүүл мэнд
- 0
Нүдний даралт буюу глаукомтай хүмүүст эмийн эмчилгээнээс гадна хоолны дэглэм их чухал байдаг.Та дараах хоолны дэглэмийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлээрэй:
• Өдөрт 4-өөс цөөнгүй удаа тогтмол цагт хооллох
• Оройн хоолоо унтахаасаа багадаа 2 цагийн өмнө идэх
Өдөрт уух шингэний хэмжээг 1,5литрээс хэтрүүлэхгүй байх (их хэмжээний шингэн нь таны биеийн даралтыг ихэсгэж улмаар нүдний дотоод даралтыг ихэсгэхэд нөлөөлнө)
• Өөхгүй хар мах хэрэглэх ба махыг зөвхөн чанаж, жигнэж хэрэглэнэ
• Загасны махыг түлхүү хэрэглэх (загасны маханд омега-3 их хэмжээгээр агуулагддаг)
• Тослог багатай цагаан идээ хэрэглэх
• Хоол хүнсэндээ ногоо болон ногоон навчит ургамал сайн хэрэглэх (жишээ нь: байцаа, брокли, ногоон чинжүү, бууцай)
• Жимс жимсгэнэ хүссэн хэмжээгээрээ идэж болно
• Өндөгийг зөвхөн чанаж иднэ (7 хоногт 3 илүү өндөг идэхгүй байх)
Хориглох зүйлс:
• Архи, айраг болон спиртын төрлийн ундаа
• Тамхи татаж болохгүй
• Тостой, шарсан, давсалсан, даршилсан бүтээгдэхүүн идэхгүй байх
• Нүүрс ус ихтэй, чихэрлэг бүтээгдэхүүнээс зайлсхийх
• Махан хоол идсэний дараа жимс, ногоо сайн идэх

Сэтгэгдэл (1)
Өвчтөн (202.179.14.34)
Нүдний даралт өвчин огт зовиургүй байж байгаад их ужигарсан хойноо илэрэх нь их байдаг тул удаан хугацаагаар архаг өвчинтэй байсан болон толгойгоо доргиосон хүн нүдний даралтаа шалгуулж үзээрэй дээ.Аюултай өвчин шүү.