Зүрхний өвчнөөс хүүгээ аваръя
- 2013-07-19
- Эрүүл мэнд
- 0
Амьдадаа хүмүүсээ бие биеэ хайрла Алив сайхнаа бусдаас битгий харамла...
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрдөг хэмээн шүлэглэсэн Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын энэхүү гайхамшигт мөрийг эргэн санах нэгэн шалтгаан сэтгэлд минь буулаа. Бид нэгэндээ л туслах тийм гэгээн сэтгэлтэй монгол зон олон. Өнөөгийн бидний дунд хэлж ирдэггүй хийсч ирдэг нэгэн зовлон бий. Тэр нь гагцхүү өвчин юм. Өвдсөн хүн л өвчнийг мэдэрдэг. Өвчин хэмээх аймшгийг зүрх сэтгэл, бие мах бодидоо тээж явах ямар хэцүү байдгийг хүн бүхэн л мэднэ. Тэр ч утгаараа өвчнөөс салах, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүхний үүрэг билээ. Өнөөдөр бидний дунд бага насны хүүхэд хүнд өвчин тусах тохиолдол их. Зарим хүүхдийн өвчнийг монголд эмчилж чадахгүй бэрхшээл ч багагүй гарах боллоо.
Тэр л хүүхдүүдийн нэг Г.Нямдаваа. Энэ хүү одоо 18 настай. Анх есөн сартай байхад нь вакцин хийх үеэр хүүгийн өвчин илэрчээ. Түүний анхны онош нь зүрх том, үнхэлцэгний хальс зузаан гэж тогтоогджээ. Гэвч эмч нар олдмол өвчин болохоор алсаараа идгэнэ гэсэн байна. Гэтэл 2010 оноос эхлээд өвчин нь хүндэрсэн аж. Одоогийн байдлаар хүүгийн эрүүл мэнд маш муу байгаа бөгөөд Клиникийн нэгдсэн эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн их эмч Н. Ариунтуяагийн тодорхойлсноор “Эбштей- ний гажиг дамжуулах тог толцооны эмгэг болох вольф Паркинсон Уайтын хам шинжийн улмаас байнга зүрхний цохилт нь нэг минутад 200 удаа болон түүнээс дээш цохилж байна. Энэ нь амь насанд нь шууд аюул учруулах магадлал өндөр. Уг өвчний улмаас мэс заслын төгс эмчилгээ болон дамжуулах тогтолцооны эмгэгийг засах абляцийн эмчилгээ хийх шаардлагатай. Гэвч манай улсад абляцийн эмчилгээ хийдэггүй тул энэ эмчилгээг хийлгэх асуудлаар Энэтхэгийн зүрхний багт хандаж зүрхний шинжилгээ хийлгэхээр зөвшөөрөгдсөн” гэж бичжээ.
м Гэвч Энэтхэг улсад Г.Нямдавааг эмчлүүлэхэд 30 сая орчим төгрөгийн зардал хэрэгтэй байгаа юм байна. Ямар ч монгол хүн хүүгээ өвчин зовлонтой байгааг нь хараад зүгээр суухгүй нь тодорхой. Тэр ч утгаараа Г.Нямдаваагийн ээж өөрийн ажилладаг компанидаа хүсэлт тавьсаныг уг компанийн удирдлагууд хүлээн авч хандив өргөн бусад компаниудаа уриалаад байгаа хэдий ч өнөөдөр ээж, хүү хоёрын эмчилгээний зардал 20 хувьдаа ч хүрээгүй явж байгаа юм байна. Иймээс манай сонинд хандаж элэг нэгтэй ахан дүүсээ сэтгэлийн өгөөмөр гараа сунгахыг хүссэн юм. Нийслэлийн 51 дүгээр сургуулийг энэ жил алтан медальтай төгссөн Г.Нямдаваа хүү сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг. Харамсалтай нь эрүүл мэндээсээ болоод цааш суралцах ямар ч боломжгүй болоод байгаагаас гадна түүний өвдөлт өдөр байсан бол одоо цаг, минутаар наашилсан нь хэн хүний сэтгэлийг зовооно. Монголчууд бид олуулаа тиймээс нэгэн сайхан гэр бүлд аз жаргал, монголынхоо ирээдүйн төлөө гэсэн итгэл зүтгэлтэй нэгэн сайн хүүд эрүүл мэнд бэлэглэе.
В.НЭРГҮЙ

Сэтгэгдэл (2)
(112.72.12.74)
Tegeed yaaj uguh yum be dans nteriig n bich l de
Зочин (202.179.26.72)
Манайхаан бүгд нэгдэж монголынхоо нэг ирээдүйг аварцгаая. Өгье гэвэл ганцаасаа харъя гэвэл сохороосоо гэдэг дээ. бид нэгэндээ аз жаргал бэлэглэж чаддаг ард түмэн биз дээ