Бүсгүйчүүл 35 аас дээш насандаа ”өвчин тоочигч” болдог

Бүсгүйчүүдийн гэж тодотгон хэлэх энэ өвчлөл "Fibromialgia" FMS буюу булчингийн бэхлээс болох шөрмөс, үе мөчний холбоос, булчингийн сулрах өвчин гэвэл ойлгогдох болно.
Энэ өвчний талаар тухайлан бичиж, тодруулаагүй ч үе мөчний холбоосыг үрэвсүүлдэг, ревматизмын бүлэгт багтаан үздэг. Ийм өвчтэй улсыг "ятаргенный" "өвчин тоочигч" гэж нэрлэдэг. Энэ бол тусгай биеэ даасан өвчин.

Гол шинж нь: Өглөө ядарч босно, Бүх бие хөшүүн өвчтэй, дүүнгэ, бүх бие өвдөнө, янз бүрийн зовиуртай. Ямар ч мэргэжлийн эмчид үзүүлж ,шинжилгээ хийлгэхэд эрүүл гарна.
Хүн болгон өөр, өөр зовиуртай, өвчлөл, өвдөлт өөр өөр байдгаар онцлого. Ихэнхдээ олон уулзахаас эхлээд дээшлэн бүсэлхий нуруу, дагз, шилэн хүзүүгээр хөшиж өвдөнө.

Улмаар мөр, тохой, гарын шуу чинэрч, янгинаж өвдөнө. Түнхний үенээс эхэлсэн өвдөлт, өвдөг, шилбээр дамжин хөлийн шагай хөлийн хурууны үеэнд өвчин ордог. Мөн өвчүүний заадсаар салах мэт өвдөж, амьсгал давчуурах, зүрх дэлсэх, хий огиулах, цээж гашуурхах зэрэг ихээхэн зовиур шаналгааг дагуулдаг.

Өвдөлтийн шинж үе мөч холбоосны ойролцоо мэдрэгдэж, унтаж амрахад өвдөлт ихсэнэ.

Харин хөдөлгөөн гимнастик хурдан хөдөлгөөний үед өвдөлт багсана. Өвдөлт халуун хүйтэн салхины аясаар ихсэж багсаж, агаарын даралтыг мэдэрч, хүний эрүүл мэндэд таатай, таагүй өдрийг мэдрэх барометр болж чаддаг.
Европын орнуудад цаг уурын мэдээлэлд хүний биед таатай, таагүй өдрийг урьдчилан хэлж өгдөг нь хүн өөрийн өвчний хүндрэлийг сэдрээхгүй байх ашиг тустай байдаг.

Энэ үе холбоосын зөөлрөх, булчингийн сулралын хам шинж болох нь биед байгаа даавар Кортизол, Дегидроэпиандростерон (DHEA, ДГЭА) — полифункциональный стероидный гормон. эдгээрийн ялгаралт бууралтаас шалтгаалдаг. Иймд нойргүйтэл, анхаарал саринах, толгойн өвдөлт,мигрень хөлний эмгэг судас бүдүүрэх, шөрмөс татах, чинэрэх, Арьс хуурайших,тууралт гарах нүд аргах, ам хатах, сэтгэл тавгүйтэхдипресст орох, чих шуугих, толгой эргэх, хараа муудах,баримжаа алдах гар хөл хүйтэн байх, залгуур хоолойд юм тээглэх, гэдэс ходоодны хямралд орох,гүйлгэх, өтгөн хатах, ходоод хүндрэх, хий огиулах, зогсиулах шээс ойр ойрхон хүрэхархаг цистит гэж буруу оношлогдоно.

Өвдөлтийн шинж тод байдаг ч клиник, лабортор шинжилгээнд өөрчилөлт гарахгүй уддаг, сайтар анзаарах юм бол TSH, anty TPO, anty TG, ASLO зэрэгт өөрчлөлт орж эхэлдэг.

Эмчилгээнд зовиур, шинж тэмдгийн эмчилгээ ихээхэн хийгдэх учир, химийн гаралтай эмнүүдийг эмч бичиж өгөх, юмуу өвдөлтөө дарах гэж өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийдгээс элгэний өвчлөлд нэрвэгдээд байна.

Бидний практикт химийн эм хэрэглэхгүй монгол эмээр, болон зүү, төөнүүр эмчилгээ хийсэн нь үр дүнтэй болж, үе мөчний холбоос сулрах энэ өвчнийг эмчилж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Догоо (202.179.10.94)

    2013-10-10

    Сайн бна уу надад энэ шинж тэмдэг илэрээд 5 жил болж бна хаана хандах вэ хаяг утасны дугаар хэрэгтэй бна зөвлөгөө өгч туслаач

  • tuugii (202.179.20.131)

    2013-08-12

    ene uwchnoos yaj sergiileh we? dasgal hodolgoon sain hiiwel sergiilj chadhuu???

  • unen bn (180.18.33.122)

    2013-08-11

    bas nadtai ijil shinjuud bn bi yapond shinilge euguud eruul garad bn bainga tseej murnuus doosh gar unjij chilj uvduud yadargaatai Yuma atolgoi bol barag bainga.. teged yaj haana yamar emchilgee hiilgeh hergtei yum boldoo

  • uvchtun. (202.21.106.170)

    2013-07-22

    nadan yag iim shinj ilereed bgaa yum haana emchluulbel edgeh bol,bi zunduu shinjilgee ugsun Solongost hurtel buden bienii onshilgoo hiilgej shinjilgee ugsun yamarch uvchinii shinj haldvar garaagui murtluu bainga zoviurtai yadarsan duinge baidaltai gar hul yanginaad daaraad bdag yah estoigoo ch medehgui yum. nadad zuvulguu uguuch.