Токитэнкү Төв аймгийн эмнэлэгт түргэний машин бэлэглэнэ
- 2013-07-24
- Эрүүл мэнд
- 0
Монголчууд бид мэргэжлийн сумог ихээхэн сонирхож, мэддэг болсон нь энэ цагийг эзэлсэн аварга, арслан, магишира цолтой монгол хөвгүүд мэргэжлийн сумод амжилттай барилдаж байгаатай холбоотой. Бөхөд дуртай монголчууд тэднийхээ амжилтаар омогшин бахархаж байдаг билээ. Монгол сумоч залуучууд өөрсдийн хөдөлмөр, бяр хүч, авъяас чадвараар арлын орны мэргэжлийн их спортыг манлайлан барилдаж сумог олон улсад сурталчлан нэр хүндийг дээшлүүлж байгаа бөгөөд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм. Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлх нутагАлтанбулаг сумынхаа эмнэлэгтиж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин нэг нэгийг бэлэглэхээр төлөвлөжээ. А.Хүчитбаатар бусад сумочдын хамт 7-р сарын 22-нд “Чингис хаан” нисэх буудалд буусан байна. Харин түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа нь маргааш буюу 7 дугаар сарын 25 ны өдрийн 11,00 цагт Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын байрны үүдэнд болно. Уг үйл ажиллагаанд Токитэнхү А.Хүчитбаатар, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, аймгийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа, Алтанбулаг сумын эмнэлгийн удирдлагууд оролцоно.

Сэтгэгдэл (2)
(202.131.225.254)
bayrlalaa
good (124.158.88.62)
chi harin chinhen mongol hvn shu