Улиас болон ургамлын харшлыг бууруулах талаар захирамж гаргалаа


Нийслэл ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилготой ч ургамлын харшил улиасны хөвөн зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болоод байгаа. Тиймээс энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргажээ. Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрийн  ногоон байгууламжид ургаж буй навчит төрлийн модны болон хөл газрын ургамлын харшил, урвал үзүүлэх өвөрмөц идэвхтэй тоосжилт, үрлэлтийг хязгаарлах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж,  ургамал ургалтын хугацаанд авах арга хэмжээний ажлын төлөвлөгөөг батлах талаар тусгажээ. Мөн ургамал ургах хугацаанд харшил, урвал үзүүлэх ургамлын үрлэлт, тоосжилтыг бууруулах талаар шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн  Байгаль орчин, ногоон хөгжлийн болон  Эрүүл мэндийн газарт даалгасан байна. Дээрх  үйл ажиллагаанд шаардлагатай 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг  Засаг даргын Тамгын газарт үүрэгдсэн аж. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн талбай дахь улиас болон ургамлын харшил, урвал үзүүлэх өвөрмөц идэвхтэй тоосжилт, үрлэлтийг хязгаарлах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bat (103.11.195.179)

    2013-07-24

    sain bna