Буриад улстай уламжлалт АУ-аар хамтарч ажиллана


Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ОХУ-ын Буриад Улсын Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын дарга, Буриад Улсын Засгийн газрын сайд, Оросын нийгмийн ухааны академийн академич Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улс, Буриад Улс хоёрын хувьд уламжлалт анагаах ухаанаар хамтарч ажиллавал илүү боломжтойг хэлсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)