Фолийн хүчилтэй эмэнд 146 хүүхэд хорджээ

Энэтхэгийн Харьяна мужид 879 сургуулийн сурагч Засгийн газраас явуулж буй төмөр дутагдлын цус багадалттай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд тараасан фолийн хүчилтэй эмэнд хордсон хэрэг гарлаа. “Newstrack India”-ийн мэдээлснээр хүүхдүүд хамгийн ихээр хордсон Гургаон хот муждаа хэмжээгээрээ хоёрт ордог юм байна. Энд нийт 146 хүүхэд хорджээ. Гэхдээ уг хөтөлбөрийн хүрээнд тараасан эмнээс ердөө 1600 хүүхэд л аваад байсан юм байна.

Хүүхдүүдийн тэн хагасаас илүүд нь уг эмийг уусны дараа дотор муухайрах, ходоод өвдөх гэх мэт зовиурууд илэрсэн гэнэ. Одоогоор хордлого авсан бүх хүүхдэд тусламж үзүүлсэн бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ. Хүүхдүүд эмэнд хордсон явдлын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)