Хүүхдийн үсийг байнга самнах хэрэггүй учир нь ...

Хүүхдийн үсийг бага наснаас нь зөв арчлах нь чухал. Хүүхдийн үсийг багаас нь зөв арчилвал өтгөн, сайхан үстэй болно. Үсний бүтэц урт богиноос үл хамааран арчилгаа нэн чухал. Хүүхдэд янз бүрийн химийн будаг, бодисгүй, тод хурц өнгөгүй хүүхдийн шампунь тохиромжтой.

-Шампунийг хүүхдийн үсэнд түрхэхээс өмнө, түүний үйлчлэлийг зөөлрүүлэхийн тулд усаар найруулж амандаа үр.
-Үс угаахад бүлээн ус тохиромжтой. Хүйтэвтэр усаар зайлна.
-Нойтон үсийг сэнсээр хатаах, удаан хугацаанд алчуураар ороох хэрэггүй.
-Хүүхдийн үсийг жирийн агаарын хэмд хатаах нь зөв.
-Толгойн үсийг гэмтээж шалбалдаггүй жирийн, сайн чанарын самыг сонгоорой.
-Хүүхдийн үсийг байнга самнах хэрэггүй. Энэ нь үсийн үндсийг сулруулах гэмтэй.
-Хүүхдийн үсийг 5 хоногт нэг удаа угаавал сайн.
-Балчир насны хүүхдийн үс унадаг. Өдөрт 50-150 ширхэг үс унах хэвийн хэмжээ.

Гэхдээ үсний уналт төмөр эсвэл иод дутагдаснаас ч байж болно. Үүнийг цусны шинжилгээ эсвэл үсний бүтцийн шинжилгээгээр мэдэх боломжтой.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ene yu gesen ug vee? (133.7.7.240)

    2013-07-25

    усаар найруулж амандаа үр????