Нярайн үнэгүй сувилал ажиллаж байна
- 2013-07-28
- Эрүүл мэнд
- 0
Бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор дүүргийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 22-ноос эхлэн нярайн түр сувилалыг “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн ажиллуулж эхэллээ. Энэхүү түр сувилал нь нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллах юм байна. Сувилалд ирсэн хүүхдүүдэд тосон болон сүүн бариа, агаар хоол эмчилгээг хийж байгаа юм. Хоол тэжээлийн асуудалтай, жин багатай, рахиттай хүүхдүүдийг сувилах зорилгоор энэхүү сувилалыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд бүхий л зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргаж байгаа юм. Нярайн ээжүүд сувилуулж байх хугацаандаа нярай хүүхдийн асаргаа сувилгаа болон хоол хэрхэн бэлтгэх талаар сургалтанд мөн хамрагдаж байна.Сувилалын эхний ээлж гарснаас дөрөв хоногийн дараа Засаг дарга М.Гончигжав сувилалын үйл ажиллагаатай танилцах, бодит үр дүн ямар байгаатай танилцлаа. Сувилуулж байгаа нярайн ээжүүдийн хувьд хоолны чанар, эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж олгосонд дүүргийн Засаг даргад талархалаа илэрхийллээ. Эхний ээлж энэ сарын 29-нд буух бөгөөд дахин хоёр ээлжээр нярайг сувилах юм байна.

Сэтгэгдэл (11)
(188.155.171.110)
suvilaliihan huuhdiin hoolnii mungunuusbaga l tonshoosoi bilee asragch suvilagch n hurtel hool torondoo hiigeed yavdag uls yamarch naidvargui humuus yum bilee
Amaraa (103.11.195.155)
Zasagdargiin tanidag hednl yawna bizdee ulsaas mong husakh argaa sain tsewerhen hiideg boljee
zochin (121.254.57.159)
baganuur duurgiin huuhduud hamragdah yum bna Gonjigjaw geheer. Busad duurgiin huuhduud hamragdwal zugeer l bna
onoro (202.126.91.159)
duureg bolgond iim uil ajillagaa yawuulj bgaa mu
(203.194.115.204)
Ali dvvreg yum bee jaxan todorxoi bicheech zasag darga geel reklamdad bxar
suvda (112.72.12.57)
suvilald ali duurgiin huuhduud hamragdaad bna ve? minii huu 9 sartai rahittai,yavah bolomjtoi bolov uu?
az (122.201.18.15)
yaj yvah be my huuhed 1 sar garch bga yum l da yvj bolo bolu haanaas medeelel avch holbogdoh be
bi (203.194.115.81)
ali duurag yum be
arka (202.179.7.122)
yaj holbogdoh we
Ганаа (182.160.36.82)
Хэдээс хэдэн настай хүүхэд явах юм болоо.Сайхан юм хийж байгаа юм байна
аrjina (122.201.18.11)
Сайхан үйлс буянаа нэм