Орон нутагт хүнд мэс заслыг амжилттай хийжээ

Монгол улсын Хэнтий аймаг нь Чингис хааны  төрсөн нутаг гэдгээрээ дэлхийд  танигдсан хэдий ч тус аймгийн иргэддээ үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээ муу төвшинд байсаар байна. Тиймээс бид эмч, сувилагч нараас бүрдсэн 90 хүний бүрэлдэхүүнтэй багтайгаа хамт очиж өнгөрсөн 7 сарын 21-ээс эхлэн 28-ны өдрийг дуустал тус аймгийн төв дээр ажиллан, эмнэлгийн анхан шатны гэгдэх үзлэг, оношлогооноос эхлээд 3 цаг хүртэл үргэлжилдэг мэс заслуудыг хийгээд ирлээ гэж Намяангжү дэх Хьёндэй эмнэлгийн зүгээс мэдэээллээ.

Тэд энэ хугацаандаа Хэнтийн аймгийн  1600 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээг үзүүлж , 40 гаруй иргэнд томоохон хэмжээний мэс заслыг үнэгүй хийж шаардлагатай эм тариаг олгосон байна.

 Намяангжү дэх Хьёндэй эмнэлэг 2009 оноос эхлэн өнөөг хүртэл Монгол улсад  нийтдээ 31 удаа тусламжийн эмч нарын багаа илгээж , 9000 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээг , 500 гаруй өвчтөнд үнэгүй мэс засал хийн өгөөд байгаа  бөгөөд  бага зэргийн мэс заслаар эрүүл саруул болох  бүрэн боломжтой олон тооны Монгол иргэд эмнэлгийн  үйлчилгээг авч чадахгүй  байгааг  хараад туслахаар шийдсэн юм байна.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.126.94.171)

    2013-08-01

    Мэс засал ч гэж дээ нүдний давхрааг 300 000 төгрөгөөр хийсэн гэсэн .

  • (202.126.94.171)

    2013-08-01

    Инээд хүрчихлээ .Нэртэйгээр нь очихдоо танай эмнэлгийн ажил үйл ажиллагаа маш муу учраас бид ирлээ гээд шуудхан хэлчихгүй дээ . Шударга нь дээр . Сүүлд нь ийм юм бичиж тавьж байдаг .Инээд хүрчихлэээээээээээээээ