Тарваган тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд 6,5 сая төгрөг зарцуулна


Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-наас ирэх аравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг гаргасан байна. Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдилан сэргийлэх, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн  засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх хяналт шалгалтын ажлын хэсгийг гаргасан байна. Тус ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайх дүүргийн Цайз трейд  түүхий эдийн захууд, Баянзүрх, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, ЗЦГ хамтран 24 цагаар гурван ээлжээр зохион байгуулан ажиллахаар болсон байна. Мөн зоонозын өвчин судлалын үндэсний төв нь тарваганы мах болон бусад бүтээгдэхүүн илэрсэн тухай мэдээллийн дагуу эхний ээлжинд хүрэлцэн очих дуудлагын багийг 24 цагаар, тандалт хийх хөдөлгөөнт багийг тодорхой хугацагаар тогтмол ажиллуулж байгаа аж. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд зориулж 6,5 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зардлаас гаргахаар болжээ. Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байгаагаа албаныхан хэлж байна.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)