Эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоног эхэллээ

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг 2013 онд “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Энэхүү өдрийн хүрээнд хийгдэх ажил олон нийтэд нээлттэй болох бөгөөд албан ёсны арга хэмжээ наймдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхэлнэ. Үүний дараа 12:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төв дээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Дараах цахим хаягуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

https://www.facebook.com/breastfeeding.mon

https://twitter.com/Ehiin_Suu

http:/www.youtube.com/channel
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)