Эрүүл мэндийн дэд сайд эхийн эндэгдлийн асуудлаар нэгдүгээр амаржих газарт хатуу сануулга өглөө

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзлаа.Дэд сайд хэлэхдээ хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг. Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар арга хэмээ авч ажиллаж байгааг тодруулаад, эхийн эндэгдлийг зогсоох арга хэмжээг сайжруулж дахин эндэгдэл гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн 2012 онд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан Нэгдүгээр амаржих газарт 2013 оны долоон сарын байдлаар таван эхийн эндэгдэл гарсан нь анхаарал болгоомж суларсантай холбоотойг сануулж дотоод зохион байгуулалт, үйлчилгээ гээд бүхий л үйл ажиллагааг сайжруулах ёстой хэмээгээд нэгдүгээр амаржих газар дахин эхийн эндэгдэл гарсан тохиолдолд удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулга болгосон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • unen (202.179.11.246)

    2013-08-02

    said ni uuruu bas ogtsroh heregtei sh d ajil ni muu bolood l hun uheed bgaa biz d

  • Unen ugs (103.11.195.185)

    2013-08-01

    Hariutslagaguigees bolj l ehiin endegdel garch bna.niigmiin ali ch davhragiin eh uriig esen mend amarjuulj chaddaggui yasan doroi eruuliig hamgaalah salbar ve..? tsaashdaa turuh emnelegiin udirdlaguud emch nariin ajliin ur dung dugnehdee tursun ehchuudees avilga avsan eseh ,yos surtahuunii dogoldol gargasan eseh ,eh ur eruul amarjsan eseh geh met asuulgiig bugluulj avch bh,herev ali 1-g zurchsun bol shuud ajlaas halj ,emchiin buruutaigaas uudeltee hunii ami ersdvel huuliin hariutslaga huleelgej bh. yunii turuun turuh emnelguudee hangalttai barij,emnelegiin ajilchdiin ajliin achaalliin tuvshing togtooj oron toog hurdan shiideh heregtei.

  • Зочин (122.201.18.148)

    2013-08-01

    Анхааруулга өглөө гээд тэр эндсэн хүмүүс босоод ирэхгүй шдээ худлаа тэгсхийгээд л өнгөрнө. Ажилдаа хайнга ханддаг эмч нарын эмчлэх эрхийг бүр хасаж хатуу арга хэмжээ авах хэрэгтэй манай монголын эмч нар хүний амь аврах биш ***** тангараг өргөдийн биш үү

  • (202.21.106.167)

    2013-08-01

    Ганц эхийн эндэгдэл биш хүүхдийн эндэгдлийн талаар бас их анхаармаар юм. Арай л хэтэрхий байна. Нэг ээлжийндээ хэдхэн эмч байдаг, гэтэл өдөрт 30-50 хүүхэд төрж байхад дунд нь хэдэн эмч нар нь сандралдаад л гүйх юм.

  • hi (211.36.142.100)

    2013-08-01

    iim l bh heregtei hariutslaga huleelguulj ajiliig ni sain hiilguuleh heregtei. Zarim emch nar arai l dendej bgaa