Дэлхийн 600 хүүхэд тутмын 40 хувь харааны гажигтай гэнэ
- 2013-08-02
- Эрүүл мэнд
- 0
Японы олон улсын “Lions clubs” компанийн дэмжлэгтэйгээр “Сити оптик” хараа зүйн төв өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дөрвөн сарын турш эмзэг бүлгийн 600 гаруй хүүхдэд хараа зүйн оношлогоо хийсэн байна.Тодруулбал, зургаан асрамжийн газар болон ерөнхий боловсролын нэг сургуулийн бага ангийн дөрвөөс дээш насны 600 хүүхдийг үзсэн аж. Гэтэл үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 40 гаруй хувь нь буюу 240 нь нүдний өвчлөлтэй гарчээ. Тиймээс 125 хүүхдэд нүдний шил үнэгүй олгожээ.
7-12 насанд харааны хөгжил явагдаж, хүний хараа тогтдог аж. Энэ үед харааны хэт их ачаалал авснаас болж мууддаг юм байна. Үүнээс болж мохос хараа үүсдэг ажээ. Мохос хараа үүссэнээр цаашид хараа муудахын эхлэл болдог аж. Бага насны хүүхэд хоол хүнсний дутагдалд орох, зурагт, компьютер олон цагаар үзэж, харсанаас болдог аж. Тиймээс хүүхдийг 12 нас хүртэл аль болох зурагт бага үзүүлж, компьютер дээр удаан хугацаагаар суулгахгүй байхыг эмч нар зөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл (0)