ДЭМБ-ын удирдлага Монголд айлчилна
- 2013-08-05
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан манай улсад энэ сарын 11-14-нд албан ёсны айчлал хийх гэж байна. Доктор Маргарат Чан манай улсад анх удаа ирж буй юм.Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 10-нд НҮБ-д элссэн. Харин үүнээс зургаан сарын дараа буюу 1962 оны дөрөвдүгээр сарын 18-нд ДЭМБ-д гишүүнээр элсэн орсон түүхтэй. Энэ үеэс эхлэн Монгол Улсын Засгийн газар тус байгууллагатай хамтран дэлхийн болон үндэсний хэмжээнд тулгамдсан эрүүл мэндийн чухал асуудлуудыг шийдэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон.
Манай улс ДЭМБ-ын идэвхитэй гишүүн орнуудын нэг бөгөөд ДЭМБ нь 1971 онд өөрийн төлөөлөгчийн газраа Монгол Улсад албан ёсоор байгуулжээ. Маргарет Чанын хувьд халдварт өвчний танадалт, хариу арга хэмжээг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сургалтыг сайжруулах, орон нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад олон шинэ санаачлагуудыг гаргаж нэвтрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй шувууны хариад, SARS амьсгалын замын цочмог синдромын тархалтын хяналт, хариу арга хэмжээг үр дүнтэй удирдаж чадснаар богино хугацаанд олон мянган хүний амь насыг аварч чадсан юм.
Маргарет Чаныг анх 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд ДЭМБ-ын Ерөнхий захирлаар томилсон бөгөөд Ассемблейгаас 2012 оны тавдугаар сард хоёр дахь удаагаа таван жилийн хугацаатайгаар дахин сонгожээ

Сэтгэгдэл (0)