Хүүхдийн өсөлт хоцролтын түвшин буураагүй буюу 16% байна

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар 2013 оны наймдугаар сарын 6-9-ний өдрүүд явагдах "Эх хүүхэд, нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгож хүүхдийн өсөлтийн хоцролтыг бууруулах нь” сэдэвт семинар, уулзалтын талаар ярилцлаа. Дэд сайд хэлэхдээ "Монгол улс сүүлийн жилүүдэд хүн амын хоол тэжээлийн байдалд анхаарч хоол тэжээлийн үзүүлэлтүүд сайжирч байгаа боловч, судалгаанаас хархад хүүхдийн өсөлт хоцролтын түвшин тууштай буураагүй буюу 16% байна. Ялангуяа баруун болон хангайн бүсэд өсөлт хоцролт нь хамгийн өндөр тархацтай байгаа юм (18-25%) байна.

Хүүхдийн өсөлтийн хоцролтыг бууруулахад жирэмсэн ба хөхүүл эхчүүд болон нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах тогтмол үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн эрүүл мэнд, Боловсрол, Хөдөө аж ахуй болон Нийгмийн хамгааллын гэх мэт олон салбарын хамтын ажиллагаа, хамтын хүчин чухал юм.

Иймээс энэ семинар, уулзалтаар нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн стратегийн төсөл болон хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн аль болох түргэн үр дүнд хүргэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй" гэлээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)