Дэлхийн эмч нар Хирошимаг ”дурсаж” байна
- 2013-08-06
- Эрүүл мэнд
- 0
Өнөөдөр “Дэлхийн эмч нар цөмийн аюулаас сэрэмжлэхийн төлөө” байгууллагын санал болгосон олон улсын өдөр. 1945 оны наймдугаар сарын 6-нд японы Хирошима хот дээр атомын бөмбөг хаясан өдрийн ойгоор уг өдрийг тэмдэглэдэг юм.Энэ өдөр нь зарим утгаар бэлгэдлийн шинжтэй бөгөөд хүн төрөлхтөний энэ эмгэнэлт явдал,энх тайвны төлөө тэмцэж, дайн дажинаас сэрэмжлэхэд эмч нарын гүйцэтгэх үүргийг сануулж байдаг билээ. Дээр дурдсан байгууллага өдөр тутмын жирийн ажлаараа энэ өдрийг тэмдэглэдэг юм.60 гаруй жилийн турш, жил бүрийн наймдугаар сарын 6-нд өглөөний 8 цаг 15 минутад Хирошима хот нам гүм болж, бүх хүн нэг минут номхон зогсож хүндэтгэл үзүүлж байна.
Настай болон залуу япон хүмүүс, эх, хүүхдүүд, багш,албан хаагч гээд бүх хүн цээжиндээ гараа зөрүүлж, толгойгоо бөхийн,тайван хот дээр атомын бөмбөг хаясан 1945 оны наймдугаар сарын 6-ны аймшигт өдрийг тухай боддог.
Дэлхийн эмч нар цөмийн аюулаас сэрэмжлэхийн төлөө” байгууллага нь“Хил хязгааргүй эмч нар” гэдэголон улсын бас нэг нэр хүндтэй байгууллагаас тусгаарласнаар 1980 онд Францад байгуулагджээ. Түүнээс хойш “Дэлхийн эмч нарын” томхон салбарууд 12 орон, тухайлбал АНУ, Швед, Нидерланд улсад байгуулагдсан байна.
Хирошима хот дээр бөмбөг хаясны улмаас 200 мянга орчим хүн алагдсанболон сураггүй болж, 160 мянга орчим хүн шархдаж, цацраг идэвхит туяанд хорджээ. Амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн иргэд байсан юм. Дэлбэрэлтийн голомтоос хааш хаашаа дөрвөн километрт гал түймэр олон цаг үргэлжилсэн байна.90 мянган байшин барилгаас 62 мянга нь бүрэн эвдэрчээ.

Сэтгэгдэл (0)