МХЕГ-аас хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үзүүдэг бактери Монголд орж ирээгүйг ”тогтоолоо”

МХЕГ-аас хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үзүүдэг бактери Монголд орж ирээгүйг шинжилгээгээр биш харин гаалиар орж ирсэн бүтээгдэхүүнийг шүүж үзээд тогтоочихсон байна. Манай улсын хувьд ботулизмаар бохирдсон бүтээгдэхүүн БНХАУ-аас орж ирэх магадлал өндөр гэж үзэн судалгаа шинжилгээ хийжээ. Өчигдөр МХЕГ-аас уг бактериар бүтээгдэхүүн нь бохирдсон гэх Хятадын дөрвөн үйлдвэрээс манай улс хэзээ ямар хэмжээгээр импорт хийсэн тухай мэдээллийг Гаалийн мэдээллийн сангаас шүүлгэсэн байна. Гэтэл дээрх Хятадын компаниудаас манай улс нэг ч бүтээгдэхүүн экспортлоогүй болох нь батлагдсан гэнэ. 
Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас манай улсад “БОТУЛИЗМ”-аар бохирдсон бүтээгдэхүүн орж ирээгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Гэхдээ хувь хүмүүс өөрсдөө хэрэглэх гэж оруулж ирсэн байхыг үгүйсгэхгүй гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (112.72.12.77)

    2013-08-09

    Ene baiguulga heregtei ch yum uu ugui ch yum uu monhol ulsad ymar buteegdehuun bna tuuniigee hortoj horgui gedgiig meddeggui heden delguur zoogiin gazar shalgaj ajiluulj bgaa ydarsan humuusiig ni daramtalj hahuul avahaas uur zuil baidaggui dandaa munguur asuudlig shiiddeg baitsaagch nartai ene bguulgig tatan buulgaj gaaliar anh baraa buteegdehuun orj irehed baraani chanar hortoi horguid ni shalgaj hogtoodog bmaar bna heden muhlag shig delguuriig shalgaj erh ugnu uguhgui gej ene bguulga yah yum bol ard irged amidrah gej l zutgej bna

  • МХЕГ арай бишээ (202.72.245.75)

    2013-08-08

    ene arai dendnee shinjilgee hiij chaddaggui yum uu haashaa yum be gaaliar orj ireegui gedgiig yaj medhiin huvi humuus ih hemjeegeer oruulj ireed zarsan bol yahiin utgagui yumaa

  • (27.123.214.109)

    2013-08-08

    Manai buh tom suunii uildveruud new zealandaas suunii buteegdehuunuude avdag ged yarij bicheex bsan bizdee

  • (202.170.68.72)

    2013-08-08

    ingej ajil hiideg bol mergejliin hyanaltyn bguullaga gej bh hereg bgaam uu?