
Энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт Хан-Уул дүүргийн 1- хороонд бага насны хүүхдүүд “Хлорамин”-ийг ханиадны эмтэй андуурч ууж, хордсон хэрэг гарчээ. Тухайн хүүхдүүд нь 4-7 насны эгч дүүс бөгөөд ариун цэврийнхээ өрөөнд байсан “Хлорамин”-ийг ханиадын эм байна гэж уусан аж. Хүүхдүүд хордлогоо тайлуулахаар эмчлүүлж байгаа бөгөөд ХУД-ыийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж байгаа аж. Уг мэдээллийг бид эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж, хүүхдэд аюултай бүтээгдэхүүн, эд хэрэглэлийг гар хүрэхгүй, далд газарт байлгахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)