Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхлэнэ

Эрүүл мэндийн яам энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгоод байгаа. Тэгвэл энэ аяны нээлтийн өдөрлөг маргааш Чингисийн талбайд болно.

Нээлтэд холбогдох яам, агентлагууд, эмнэлэгийн байгууллагууд оролцохоос гадна их дээд сургуулиудын төлөөлөл оролцох юм. Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөө өгөх, өндөр жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах  аж.

Мөн энэ сарын аяны хугацаанд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах зорилго тавьсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)