Чингэлтэйн эцсээс Зүрх уул хүртэлх авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

Иргэдийн амралт, зугаалгын бүс болох Чингэлтэйн эцсээс Зүрх уул хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Screenshot 2026-10-26 114010

Тус чиглэлийн зам өмнө нь тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй шороон зам байсан бол авто зам, явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн дэд бүтэцтэй болж байна.

Одоогийн байдлаар 920 метр явган хүний болон дугуйн замын тохижилт, зам дагуух гэрэлтүүлгийн холболтын ажил дуусжээ. Мөн хаврын шар усны үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор зам дагуух ус зайлуулах далан, шуудууг шийдвэрлэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)