Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
- 1 цаг 33 мин
- Цаг агаар
- 0

2026 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас:Аравдугаар сарын 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Аравдугаар сарын 26, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Аравдугаар сарын 29-нд ялимгүй цас, 31-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29, 31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур:Шөнөдөө 29-нөөс 11-р сарын 01-нийг хүртэл хүйтэн, Яармаг-Сонгины орчмоор 15-20 хэм, бусад хэсгээр 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.

Сэтгэгдэл (0)