
Арван найман жилийн турш зүрхний хүнд өвчнөөр шаналж явсан Г.Нямдаваа хүү Энэтхэгийн Дели хотод амжилттай эмчлэгдэж өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирлээ. Манай сонины зүгээс түүний эмчилгээний зардалд зориулан “Зүрхний хайлан” хандивын тоглолтыг зохион байгуулсан. Энэхүү сайн санааны хандивын тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Дельта констракшн” ажилласан бөгөөд тоглолтын үеэр 25 сая төгрөгийн билет худалдан авсан юм. Г.Нямдаваа хүү сайн санаат хүмүүст баярласан талархсанаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийх аж.
Сэтгэгдэл (0)