Хүүхдийн сэтгэц оюуны хөгжил
- 2013-09-14
- Эрүүл мэнд
- 0
1 нас 6 сартайдаа: Гүйж эхэлнэ, хүүхэлдэйгээ “хооллох”, машин “явуулах”
зэргээр тоглоно, үгүй гэж толгой сэгсэрнэ, энгийн хэдэн үг хэлнэ, биеийн
эрхтэнүүдээ заана (нүд нь аль вэ, гар нь аль вэ гэх мэт), өдөр тутмын
хэрэглээний аяга, халбага, гар утас зэргийг заана.2 сартайдаа: Толгойгоо даана, мишээнэ, хуруугаа хөхнө, дуу авиа гаргана, хүний нүүр рүү анхааралтай ширтэнэ, хөл гарын эмх замбаараагүй хөдөлгөөн багасна, дуу чимээ гарсан зүгт толгойгоо эргүүлнэ.
4 сартайдаа: Доошоо харуулаад хэвтүүлэхэд эргэнэ, хүн инээхэд өөдөөс нь инээнэ, тоглож эрхлүүлэхийг ойлгож баярлана, гартаа тоглоом барина, хөдөлгөөнтэй зүйлийг дагуулж харна.
6 сартайдаа: Сууна, 2 тал руугаа эргэж хөрвөнө, “өөрийн” ба “гадны” хүнийг ялгана (бишүүрхэнэ), өөрийгөө толинд анхааралтай ажиглаж харна, эцэг эхтэйгээ тоглохыг ихэд хүснэ, дуртай/дургүйгээ дуу авиагаараа илэрхийлнэ, нэг гартаа барьсан зүйлээ нөгөө гар руугаа дамжуулна.
9 сартайдаа: Мөлхөнө, танихгүй хүнээс айна, өөрийн гэсэн дуртай тоглоомтой болно, үгүй/ болохгүй зэргийг ойлгоно, бусдын дуу авиаг дуурайж дуугарна.
12 сартайдаа: Өөрөө зогсоно, юм түшээд явна, эцэг эхээ дагаж уйлна, алга ташина/баяртай гэж гараа даллана, аав/ээж гэж хэлнэ, саванд юм хийнэ/савнаас юм гаргана, энгийн хүсэлт (өгөөч, нааш ир гэм мэт) биелүүлнэ.
Харин
2 настайдаа: Бөмбөг өшиглөнө, шатаар өгсөж уруудна, бусдыг дуурайна, үеийнхэнтэйгээ тоглохыг хүснэ, болохгүй гэж хориглосныг хийх гэж зүтгэнэ, энгийн өгүүлбэр хэлнэ, солгой/баруун нь ялгагдана, нуусан зүйлийг олно.
3 настайдаа: Авирна, 3 дугуйтай дугуй унана, хэн нэгнийг уйлахад аргадана, олон янзын сэтгэл хөдлөл гаргана, хувцсаа өөрөө тайлж өмсөнө, өөрийнхөө нэр, насыг хэлнэ, харандаагаар зураас зурна, номны хуудас эргүүлнэ.
4 настайдаа: Нэг хөл дээрээ зогсож чадна, өөрт нь шидсэн бөмбөгийг барина, “айл гэр” болж тоглоно, дуу дуулж шүлэг уншина, үлгэр ярина, тоо тоолно, өнгө ялгана.
5 настайдаа: Үсэрнэ, өөрөө бие засна, биеэ даана, “үгэнд” сайн орно, хүйсний ялгааг ойлгоно, маш сайн ярина, үсэг, тоо дуурайж бичнэ, гэрийн хаягаа хэлнэ.

Сэтгэгдэл (3)
(103.11.195.250)
odoonii huuhduud bgd 1 nasaar hugjil n iluu yavj bgaan bn daa
;OI (202.179.7.6)
HUUHD GEDEG HUUURHN AMITAN SHUU
Zovhon (103.11.195.225)
Huurhun yumaa