Амралтын өдөр хүний сексийн сэрэл мэдрэмж эрс нэмэгддэг
- 2013-09-14
- Эрүүл мэнд
- 0
Хүний бие физиологи 7 хоногийн аль өдөр секс хийхэд илүү тохиромжтой талаар судлаачид нэлээд маргаантай байдаг. Гэвч тэд амралтын өдөр хүний сэрэл мэдрэмж эрс нэмэгддэг болохыг олж тогтоожээ.Их Британийн “Fast & Frisky” байгууллагыг үндэслэгч Ричард Лонгхурц “Бид 1654 хүний дунд судалгаагаа явуулсан. Ажлын өдрүүдэд хүмүүс амрахыг илүүд үзэж байна. Британичуудын хувьд бямба гаригт тэдний сэрэл мэдрэмж харьцангуй нэмэгддэг болохыг бид тогтоосон” гэжээ.
Судалгаанаас үзвэл даваа гаригт 8 хувь, мягмар гаригт 4 хувь, лхагва гаригт 7 хувь, пүрэв гаригт 6 хувь, баасан гаригт 23 хувь, бямба гаригт 37, ням гаригт 16 хувь нь секс хийх хүсэл төрдөг гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, британичууд 7 хоногийн бямба гаригт бэлгийн харьцаанд орох нь өндөр байдаг. Энэ өдөр тэдний сексийн идэвх харьцангуй нэмэгддэг гэсэн үг юм.
Ричард Лонгхурц “Бидний дүгнэлтийг хосууд амьдрал дээр туршиж үзэж болно. Гэхдээ даваа юм уу, мягмар гаригт таны найз залуу (найз бүсгүй) танд секси санагдахыг үгүйсгэх аргагүй. Бэлгийн харьцаанд орохын тулд тухтай орчин үүсгэх ёстой” гэжээ.
Дашрамд дуулгахад, Их Британийн эмэгтэйчүүдийн 66 хувь нь бүүдгэр гэрэлтэй орчинд секс хийх сонирхолтой байдаг бол эрчүүдийн 88 хувь нь өрөөнийхөө гэрлийг асаах нь илүү сэрэл мэдрэмжийг нэмэгдүүлдэг хэмээн тодорхойлсон байна.

Сэтгэгдэл (1)
окей (202.179.7.6)
Амралтын өдөр тийм л байгаа юм биз Тэгээд ннаад мэдээ чинь хэнд ашигтай юм. Тэртэй тэргүй хүмүүс тэр ажлыг чинь өөрсдөө зохицуулчихаж дөнгөнө.