Хоёр Монгол, нэг гадаад иргэнээс ДОХ илэрчээ

ДОХ, ХДХВ-ын 145 тохиолдол илрээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сард дахин хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 35-39 настай, эмэгтэйгээс ДОХ, ХДХВ-ын вирус илэрсэн байна.  Мөн 8 дугаар сарын 27-ны өдөр 30-34 настай, эрэгтэйгээс илэрчээ. Одоогоор тэдний биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байгаа аж.

Гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрлээ

2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдлаа. Энэ хүн 20-25 насны, эрэгтэй байна. Тандалт судалгаа хийгдэж байна. Энэ нь манай улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол энэ юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • sadar sadar (202.179.7.6)

    2013-09-19

    hileer orj garch baiga gadniihnaas eryyl mendiin shinjilgee avch baihgui bol hamag ems ni haldvar avch erchyyddee naagaad baigaa yum bish yy

  • (103.11.194.78)

    2013-09-19

    ene gadniihan manaid byh l muu muuhaig chirj ireh yumaa. Ayagui bol zoriud hiij bgaaa daa