ХДХВ-ын халдварын тохиолдол хоёроор нэмэгдэв

Өнгөрсөн наймдугаар сард ХӨСҮТ-д ХДХВ-ын халварын 146, 147 дахь тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрөгч сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ- ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. 146 дахь тохиолдол нь 35-39 настай, эмэгтэйгээс илэрсэн бол 147 дахь нь мөн сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Тэрбээр 30-34 насны эрэгтэй гэнэ. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд эмчийн хяналтад орсон байна.
Сэтгэгдэл (0)