Бид амьд явахын төлөө л идэж байна
- 2013-09-23
- Эрүүл мэнд
- 0
Бодисын солилцоо...Микро болоод макробиологи цөм хувиран өөрчлөгдөх, дасан зохицох үйл явцын уялаанд орших ертөнцийн бүрдэл юм. Магадгүй бид өнөөдөр бодисын солилцооны талаарх нийтлэлд яасан том цар хүрээтэй зүйл яригдаж байна вэ гэх хүн цөөнгүй байх. Бид хэр өргөн хүрээнд сэтгэн бодож хэр их зүйлийг уялдуулан ойлгож чадна тэр хирээр итгэл үнэмшил бэхжин тогтдог. Итгэлийг бодит зүйлээр баталгаажуулан бэхжүүлэх нь зорьж буй хийсвэрийг үнэн болоод бодит болгодог.
Бүх зүйл он цагийн эрхээр хувиран өөрчлөгдөдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Тэр өөрчлөлт хувиралийн жижиг нэгж үйл явц нь бидний бие организмд цаг минут тутам явагдаж байдаг. Олон жилийн турш хүний хорт үйл явцын уршгаар дэлхийн дулаарал явагдаж гараг ертөнц маань мөхөж байна хэмээн ярьсаар байдаг. Бид үүнийг таслан зогсоовол хүн төрлөхтөний түүхэн үйл болох нь зүй ёсны хэрэг. Тэгвэл асар томоос биш агуу жижигээс эхлэж яагаад болохгүй байна вэ? Юм бүхэн ширхэгээс эхэлдэг шиг бид өөрсдийн бие организмд явагдаж байгаа хувиралыг хянаж яагаад болохгүй гэж. Хянаж чадсаны ач холбогдолыг дурьдах нь илүүц болов уу... Бид эрүүл амьдралыг бий болгож, эрүүл сэтгэж, эрүүлийг хүсэж, зорьдог болно. Цаашлаад өнөөх дэлхий ертөнцийн хувиралыг залах тэнхээтэй болж магадгүй юм.
Хүн бүр гадаад төрх, сэтгэн бодох чадвар, хүсэл эрмэлзэлээрээ хоорондоо ялгардагын адил хүний биед явагдах бодисын солилцоо ялгаатай байдаг. Адил хүнсний бүтээгдэхүүнийг ялгаатай эрчимээр солилцоонд оруулж адилгүй хугацаанд боловсруулдаг. Тиймээс өөрийн мах бодийн онцлогыг судлан таних нь хяналтын эхний шат юм. Та ямар хүйстэй, хэдэн настай, хэдэн килограмм жинтэй, идэвхитэй хөдөлгөөн хэр хийдэг зэргийг харьцуулан судалж өөртөө дүгнэлт гаргаарай. Энгэснээр бид өөрчлөлт хийх эхний цэгээ тодохойлох юм.
Хэрэв та нас залуу, хөдөлгөөн багатай, өдөрт 3-4 хоололдог бөгөөд илүүдэл жинтэй бол хоол хүнсээ хорьж турах гэсээр өөрийгөө ядрааж, сэтгэн бодох чадвараа хомсдуулж, хүсэл эрмэлзэлээ ядууруулах болно. Бид хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ дээшлүүлж организмаа хэрэгцээт эрчим хүч амин дэмээр хангах ёстой. Шалтгааныг зөв тогтоосноор асуудлыг зөв шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд зайлшгүй идэвхитэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Залуу хүний бодисын солилцоо хэрэгцээний дагуу эрч болоод хурд ихтэй байдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг хэрэгцээт амин дэм болгон хувьрагхаар тэмүүлж байдаг гэж ойлгож болно. Гэтэл зарцуулалт байхгүй бол илүүдэл үүсэх нь тодорхой биш гэж үү.
Бид эргэн тойрноо ажиглаад өөрийн дүгнэлтээ гаргадаг. Монгол улсын хэмжээнд яригдаж буй хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн талаар бүгд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Аливаа өвчний эх нь хоол хүнс, бидний өдөр тутмын хэрэглээнээс эхлэж байна гэдэг дүгнэлт хэдийнээ гарсан. Гэтэл яагаад сонголтоо зөв хийхгүй байна вэ? Бидний уядлуулан бодох хүрээ бага байгаагаас гэдэг хувийн дүгнэлтээ та бүхэнд энэ удаа хэлэх гэсэн юм. Хоол хүнсээ өөрийн эрүүл мэнд, сэтгэн бодох чадвар, хүсэл зорилготой холбон бодож ач холбогдол өгөх нь ховор. Огт байхгүй гэхэд ч болно. Бид амьд явахын төлөө л идэж байна. Бид өөртөө л зориулж идэж байна.
Өөрчлөлтийн түлхэц хүчин зүйл бол хандлага. Хоол хүнсэндээ өөрөөр хандъя. Амьдархийн төлөө биш эрүүл байхын төлөө идий. Өдөр хоногыг өнгөрөөхийн төлөө биш өөрчлөлт шинэчилэл хийхийн төлөө бодисын солилцоо явуулъя...
УБТЗ-ын Төв эмнэлгийн их эмч Г.Номуундарь

Сэтгэгдэл (3)
Г.Н (202.131.230.141)
Нийгмийн боломж бололцооны талаар ярихаар улс төр өнөөгийн байдал, цаашлаад болохгүй, бүтэхгүйгээр төгсдөг шүү дээ
Уншигч (202.72.245.123)
Сайхан бичсэн байна. Дахиад үргэлжлүүлж бичээрэй
сандаг (122.201.18.38)
энэ нийгэмд эрүүл явахын төлөө хоол идэх боломж байгаа бил үү зөвхөн амьд явахын тулд өлсөгүй байхын тулд л хоол идэхээс өөр арга алга байна шүү дээ