Бохирдсон энергиэ цэвэрлэж болно
- 2013-09-25
- Эрүүл мэнд
- 0

Бохирдсон энергийг сард нэг удаа цэвэрлэж байх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Yүнд энергийн төвүүд тусалдаг байна. Хүн муу энергиэ цэвэрлэхгүй удвал өөрийгөө жолоодох чадвараа бага багаар алдана. Иймээс энергиэ цэвэрлэж, эрүүл саруул, эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Хүний энергийн үндсэн долоон төв нь толгойн орой, гуравдагч нүд буюу хөмсөгний голд, хоолойд, зүрхний төв хэсэгт, мөгөөрсний төвд, хүйсэн дээр, давсагны доод талд, ахар сүүлэнд байрладаг байна. Төв цэгүүдийн орчимд лаа асаан барьж, нар зөв эргүүлж энергиэ бохирдсон эсэхийг шалгаж болно. Хэрвээ лаанаас тортог гарах, чихран дуугарч байвал танд бохир энерги шингэж гэж ойлгож болно. Давсаг, хүйс орчмын энергийг цэвэрлэхдээ, далайн давстай усанд бэлхүүс хүртлээ 10- 15 минут зогсдог байна. Зүрхний төвийг бохирдлоос хамгаалахын тулд хүнийг хайрлах хэрэгтэй аж.
Хоолойн хэсгийг цэвэрлэхэд тэнгэр рүү харж гүн амьсгаа авдаг. Хөмсөгний гол гуравдагч нүдний биоэнергийн төвийг гал уруу удаан хандуулж, бохирдлыг цэвэрлэж болдог. Мөн үүнээс гадна муу санаатай, хэл ам хийдэг хүний тантай ямар нэгэн хэмжээгээр холбогдож байдаг далд утсыг олж таслах нь чухал аж. Ингэснээр та бусдаас ирэх бохир, муу энергийг өөрөөсөө цэвэрлэж чадна.
Уснаас энерги авах: Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна.
Галаас энерги авах: Гал, эсвэл нар руу удаан харж зогсох. Энэ үед гэдсээрээ амьсгаа авч гал, нарны туяаг мэдрэх хэрэгтэй.
Салхинаас энерги авах: 2-3 м/с салхитай +7 градуст салхины өөдөөс харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ салхины хүчийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут ү ргэлжилдэг байна.
Сансар огторгуйгаас энерги авах: Од харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэрэгтэй. Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно. Хэрвээ та өөрийнхөө энергийг бүрэн цэнэглэчихлээ гэж бодвол, “Миний биеэр энерги дүүрэн байна, би муу энергиэс өөрийгөө хамгаалж чадна” хэмээн сэтгэлдээ олон дахин хэлж баталгаажуулан өөртөө итгэх итгэлийг өгөх хэрэгтэй ажээ.

Сэтгэгдэл (0)