Хөвсгөлд хүүхдүүд гэдэсний өвчнөөр өвджээ

Хөвсгөл аймгийн Рашаант суманд гэдэсний халдварт өвчнөөр 50 орчим хүүхэд өвдөөд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн баасан гарагаас хүүхдүүд нэг хоёроороо өвдөж эхэлсэн бөгөөд одоогоор тус сумын цэцэрлэг тодорхойгүй хугацаагаар хаагджээ.

Ийнхүү бага насны хүүхдүүд олноороо халдвар авсан шалтгааныг тодруулахаар Хөвсгөл аймгийн төвөөс Онцгой байдлын ажлын хэсэг болон мэргэжлийн хяналтын байгууллагууд Рашаант суманд ажилласан байна.
 Одоогоор өвчин гарсан шалтгааныг тодруулаагүй  байгаа бөгөөд цэцэрлэгт мах нийлүүлж байсан газраас эхлээд хамааралтай бүх байгууллагуудаас шинжилгээ авсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)