Б.Бат-Эрдэнэ: Шинэчлэл хийе л гэж байгаа юм бол бодлогын бичиг баримтаа зөв зүгт гаргах хэрэгтэй
- 2013-10-14
- Улс төр
- 0
МАН XXVII Их хурлаараа намынхаа дүрэмд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор НАМЗХ- ноос Монгол Ардын Намын дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших шалгуур үзүүлэлтийн журам гаргасан байна. Энэ талаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-НАМЗХ-ноос гаргасан МАН-ын дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших шалгуур үзүүлэлтийн журмын тухай тодруулна уу ?
- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуу лагдсан. Энэ нэгдсэн хөдөл гөөнд НАМЗХ нэгдсэн. “Шинэчилье” нэгдсэн хөдөл гөөний шаардлагын дагуу Бага хурал хуралдаж намын Их хурлыг хуралдуулах товыг гаргасан. МАН бол улс эх орны хувь заяатай салшгүй холбоотой нам. МАН-ын зөв алхмууд улсын хөгжлийн зөв алхам байх болно. Бид концепцийн ялагдал хүлээсэн ч эргээд энэ намын шинэчлэл улс эх оронд яаж нөлөөлөх вэ гэдэг хандлагыг сайтар бодож үзэж байна. Тиймээс Бага хурал дээр юуны талаар ярьсан гэхээр ерөөсөө бодлогын баримт бичгээсээ эхлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Өнөөдөр хэн нэгэн хүн улстөрийн хэлбэрээр мэдэгдэл хийж, олон хүн цуглуулж буруу зөрүү ярихаас илүүтэйгээр бодлогын шинж чанартай зүйлдээ анхаарч ажиллах цаг иржээ. Хэрвээ бодлогын шинж чанартай баримтууд дээрээ тулгуурлан сайн ажиллаж чадвал нам дотор үүсээд байгаа бүх асуудлыг нэг тийш нь шийдэж чадна. Одоогоор намын Их хуралтай холбогдуулж Хөгжлийн хөтөлбөр, намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр гэсэн гурван том баримт бичгүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. НАМЗХ идэвхтэй оролцооны хэлбэрээр ажиллаж байгаа. Бид эхний ээлжинд МАН-ын Дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших шалгуур үзүүлэлтийн журмыг намын дүрэмд оруулахаар санал тавьсан. Үүнийг намын дүрэмд заавал оруулах ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь хүний нөөцийн журам гэж байсан. Хүний нөөцийн журамд сонгох, томилох дэвшүүлэх, хариуцлага тооцох гэдэг асуудал нь бүгд нэг дор ороод явчихдаг байсан. Харин одоо зөвхөн намын дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших тэр хүмүүс дээр шалгуур тавья гэж байгаа юм. Ийм механизмыг оруулж ирэхгүй бол яриад байгаа шинэчлэлээ нам хийж чадахгүй.
-Намын даргын хувьд ямар шалгуурт тэнцэх ёстой гэж журамд тусгасан бэ?
- Өнөөдөр намын даргын эрх мэдэл, ажиллах цар хүрээ нь дүрэмдээ Ерөнхий нарийн бичгийн даргаасаа дор байдалтай байгаа. Бид хэн намын дарга болох вэ гэдгээс илүүтэй намын даргын шалгуурыг хэн хангаж ажиллах чадах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс ч намын даргад нэлээн өндөр шаардлага тавьж байгаа. Намын даргын намд элссэн хугацаа дор хаяж долоон жил байх, эсвэл намын дунд болон дээд шатны байгууллагад орон тооны ажлыг гурван жил хийсэн байх ёстой. Намын дарга бол намын бүтэц зохион байгуулалт, намын үйл ажиллагааг ойлгодог хүн байх ёстой. Тэгж байж намыг бүрэн мэдэрч ажиллана гэсэн үг. Ганцхан шалгуур хэлэхэд л намын дарга болох хүн заавал тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн байх ёстой. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг маань өрсөлдөөнийхөө зарчмаар УИХ-ын гишүүн болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дээрх шалгуурыг тавьж байгаа юм. Мөн аливаа гэмт хэрэгт холбогдохгүй байна. Үүнийгээ тодорхойлж байж намын даргад нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн үг.
-Тэгвэл намын Ерөнхий нарийн бичгийн даргад тавигдах шалгуурын тухайд?
- Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намд элссэн хугацаа наймаас дээш жил байна. Намын даргаас нэг жилээр илүү байгаа. Яагаад гэвэл Ерөнхий нарийн бичгийн даргын ажил бол бүтэн цагаар намын дотоод ажлыг хийдэг хүн. Ерөөс агуулгын хувьд намыг илүү зангидаж авч явдаг хүн шүү дээ. Тэр утгаар нь Ерөнхий нарийн бичгийн даргыг наймаас дээш жил байх ёстой гэж байгаа юм. Эсвэл намын дээд болон дунд шатны байгууллагад гурваас дээш жил ажилласан байх ёстой. Төрийн ажлын дадлага, туршлагатай байна. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн байж болохгүй. Мөн намын даргад тавигдах шалгууртай адил аливаа гэмт хэрэгт холбогдолгүй байна гэх мэтээр үргэлжилнэ.
-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна намд ажиллаж байгаа хүмүүст тавигдах шаардлага гэж журамд тусгасан уу?
- Манай намын дүрэмд УИХ-д нэр дэвших, орон нутгийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчидтэй холбогдсон л шалгуур үзүүлэлтийн журам бий. Өнөөдөр хуулиараа намын мөрийн хөтөлбөрийг УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд барьж өрсөлддөг. Тэгвэл энэ мөрийн хөтөлбөр дээр өдөр тутам ажилладаг хүмүүс буюу намын дээд албан тушаалтан, намын өдөр тутмын ажил хийдэг хүмүүс маань яагаад шалгуур үзүүлэлтгүй байгаа юм гэдэг асуудал гарч ирнэ. Хэн нэгэн гудамжинд явж байгаа хүнийг татаж авчраад Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хийлгэж болохгүй.
-Хэн нэгэн Засгийн газрын сайд, УИХ- ын гишүүний ажил гүйцэтгэж байгаад түүнээсээ буусан тохиолдолд намд өндөр албан тушаалд томилогддог явдал МАН-д ажиглагддаг. Үүнийг өөрчлөх талаар журамд тусгасан уу?
-Цагтаа сайд, гишүүн байсан хүмүүс албан тушаалаасаа унахаар намд өндөр албан тушаал хашдаг процесс өнөөдөр МАН-д явагдаж байна. Үүнийг халах ёстой. Тиймээс ч Удирдах зөвлөл, намын Их хурал, Бага хурал, Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга гэсэн зургаан функц дээр шалгуур тавьж байгаа юм. Тухайлбал, намын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоход намд элссэн хугацаа доод тал нь хоёр жил байх ёстой. Намын анхан шатны байгууллагад хоёроос доошгүй жил сонгуульт ажил хийсэн байна. Мөн намын татвараа цаг хугацаанд нь төлсөн байна. Дээрээс нь аливаа гэмт хэрэгт холбогдолгүй байх ёстой. МАН өнөөдөр авлигын эсрэг зогсч байна гэж яриад байгаа шүү дээ. Нам дотор бол авилга байхгүй. Харин намын бүтцээр дамжилгүй шууд агаараас албан тушаалд тавигддаг нөхөд л авлига гэдэг зүйлд орооцолдчихоод байгаа юм. Тэгэхээр бид энэ авлига гэдэг зүйлийг цаашид байлгахгүйн тулд ядаж л дүрэмдээ өөрчлөлт оруулж, албан тушаалтнууддаа шаардлага тавьж эхлэх хэрэгтэй. Бага хурлын гишүүний хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад заавал оршин суусан байх ёстой. Өмнө нь манайхан чинь Бага хуралд сонгогдчихоод гадагшаа явчихдаг байсан. Энэ нь Бага хурлын ирц хүрдэггүйтэй холбоотой.
-Нарийн бичгийн дарга нарыг томилох, сонгох тухайд ямар шалгуур байна вэ?
-Намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг Бага хуралд санал оруулдаг хэлбэр одоо бий. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр бол мөнхийн өрсөлдөөнтэй байдаг гээд хэлчихэд буруудахгүй. Тухайлбал, Намын даргын оруулж ирсэн нарийн бичгийн дарга нар Ерөнхий нарийн бичгийн даргын дор ажилладаг. Эргээд зөрчилдөөн үүсэх хэлбэр нь энд байгаа юм. Тиймээс энэ системийг өөрчлөх ёстой. Яаж гэхээр Намын дарга Их хурлаас сонгогдоод, Бага хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг санал оруулна. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдоод, өөртэйгөө хамтарч ажиллаж чадах нарийн бичгийн дарга нарын нэрсийг Намын даргад танилцуулж зөвшилцсөний үндсэн дээр намын дарга нь Бага хуралд оруулдаг хэлбэр. Ингэж байж энэ гурван албан тушаалтан нэг бодлогоор, нэг зүгт нэг зорилготой явж чадна. Мөн тухайн албан тушаалуудад дагнан өрсөлдөх хэлбэрийг оруулж байгаа. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн хүн ялагдсан ч өөр албан тушаалд өрсөлдөхгүй. Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд унахаараа нарийн бичгийн дарга болдог энэ хүй нэгдлийн системийг халах хэрэгтэй. Үүнийг МАН хийж чадах юм бол өнөөдөр шинэчлэл гэж ярьж байгаагийн үр дүн гарна. Хуучин тогтолцоон дээр хэчнээн цоо шинэ дүр төрх гарч ирээд юм уу, хууччуул нь гарч ирээд намын дарга болох юм бол энэ нь шинэчлэл, өөрчлөлтийн асуудал огтхон ч биш. Шинэчлэл хийе л гэж байгаа бол дүрэм, системдээ өөрчлөлт хийж, бодлогын бичиг баримтдаа тусгах ёстой. Ингэж чадахгүй бол тэр даргаар нь хэн ч очоод нэмэргүй. Үүнийг л “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс ярьсан. НАМЗХ үүнийг тусгуулах гэж л “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнд нэгдэж ажилласан.
-НАМЗХ-ноос гаргасан МАН-ын дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших шалгуур үзүүлэлтийн журмын тухай тодруулна уу ? - 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуу лагдсан. Энэ нэгдсэн хөдөл гөөнд НАМЗХ нэгдсэн. “Шинэчилье” нэгдсэн хөдөл гөөний шаардлагын дагуу Бага хурал хуралдаж намын Их хурлыг хуралдуулах товыг гаргасан. МАН бол улс эх орны хувь заяатай салшгүй холбоотой нам. МАН-ын зөв алхмууд улсын хөгжлийн зөв алхам байх болно. Бид концепцийн ялагдал хүлээсэн ч эргээд энэ намын шинэчлэл улс эх оронд яаж нөлөөлөх вэ гэдэг хандлагыг сайтар бодож үзэж байна. Тиймээс Бага хурал дээр юуны талаар ярьсан гэхээр ерөөсөө бодлогын баримт бичгээсээ эхлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Өнөөдөр хэн нэгэн хүн улстөрийн хэлбэрээр мэдэгдэл хийж, олон хүн цуглуулж буруу зөрүү ярихаас илүүтэйгээр бодлогын шинж чанартай зүйлдээ анхаарч ажиллах цаг иржээ. Хэрвээ бодлогын шинж чанартай баримтууд дээрээ тулгуурлан сайн ажиллаж чадвал нам дотор үүсээд байгаа бүх асуудлыг нэг тийш нь шийдэж чадна. Одоогоор намын Их хуралтай холбогдуулж Хөгжлийн хөтөлбөр, намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр гэсэн гурван том баримт бичгүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. НАМЗХ идэвхтэй оролцооны хэлбэрээр ажиллаж байгаа. Бид эхний ээлжинд МАН-ын Дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших шалгуур үзүүлэлтийн журмыг намын дүрэмд оруулахаар санал тавьсан. Үүнийг намын дүрэмд заавал оруулах ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь хүний нөөцийн журам гэж байсан. Хүний нөөцийн журамд сонгох, томилох дэвшүүлэх, хариуцлага тооцох гэдэг асуудал нь бүгд нэг дор ороод явчихдаг байсан. Харин одоо зөвхөн намын дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших тэр хүмүүс дээр шалгуур тавья гэж байгаа юм. Ийм механизмыг оруулж ирэхгүй бол яриад байгаа шинэчлэлээ нам хийж чадахгүй.
-Намын даргын хувьд ямар шалгуурт тэнцэх ёстой гэж журамд тусгасан бэ?
- Өнөөдөр намын даргын эрх мэдэл, ажиллах цар хүрээ нь дүрэмдээ Ерөнхий нарийн бичгийн даргаасаа дор байдалтай байгаа. Бид хэн намын дарга болох вэ гэдгээс илүүтэй намын даргын шалгуурыг хэн хангаж ажиллах чадах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс ч намын даргад нэлээн өндөр шаардлага тавьж байгаа. Намын даргын намд элссэн хугацаа дор хаяж долоон жил байх, эсвэл намын дунд болон дээд шатны байгууллагад орон тооны ажлыг гурван жил хийсэн байх ёстой. Намын дарга бол намын бүтэц зохион байгуулалт, намын үйл ажиллагааг ойлгодог хүн байх ёстой. Тэгж байж намыг бүрэн мэдэрч ажиллана гэсэн үг. Ганцхан шалгуур хэлэхэд л намын дарга болох хүн заавал тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн байх ёстой. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг маань өрсөлдөөнийхөө зарчмаар УИХ-ын гишүүн болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дээрх шалгуурыг тавьж байгаа юм. Мөн аливаа гэмт хэрэгт холбогдохгүй байна. Үүнийгээ тодорхойлж байж намын даргад нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн үг.
-Тэгвэл намын Ерөнхий нарийн бичгийн даргад тавигдах шалгуурын тухайд?
- Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намд элссэн хугацаа наймаас дээш жил байна. Намын даргаас нэг жилээр илүү байгаа. Яагаад гэвэл Ерөнхий нарийн бичгийн даргын ажил бол бүтэн цагаар намын дотоод ажлыг хийдэг хүн. Ерөөс агуулгын хувьд намыг илүү зангидаж авч явдаг хүн шүү дээ. Тэр утгаар нь Ерөнхий нарийн бичгийн даргыг наймаас дээш жил байх ёстой гэж байгаа юм. Эсвэл намын дээд болон дунд шатны байгууллагад гурваас дээш жил ажилласан байх ёстой. Төрийн ажлын дадлага, туршлагатай байна. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн байж болохгүй. Мөн намын даргад тавигдах шалгууртай адил аливаа гэмт хэрэгт холбогдолгүй байна гэх мэтээр үргэлжилнэ.
-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна намд ажиллаж байгаа хүмүүст тавигдах шаардлага гэж журамд тусгасан уу?
- Манай намын дүрэмд УИХ-д нэр дэвших, орон нутгийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчидтэй холбогдсон л шалгуур үзүүлэлтийн журам бий. Өнөөдөр хуулиараа намын мөрийн хөтөлбөрийг УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд барьж өрсөлддөг. Тэгвэл энэ мөрийн хөтөлбөр дээр өдөр тутам ажилладаг хүмүүс буюу намын дээд албан тушаалтан, намын өдөр тутмын ажил хийдэг хүмүүс маань яагаад шалгуур үзүүлэлтгүй байгаа юм гэдэг асуудал гарч ирнэ. Хэн нэгэн гудамжинд явж байгаа хүнийг татаж авчраад Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хийлгэж болохгүй.
-Хэн нэгэн Засгийн газрын сайд, УИХ- ын гишүүний ажил гүйцэтгэж байгаад түүнээсээ буусан тохиолдолд намд өндөр албан тушаалд томилогддог явдал МАН-д ажиглагддаг. Үүнийг өөрчлөх талаар журамд тусгасан уу?
-Цагтаа сайд, гишүүн байсан хүмүүс албан тушаалаасаа унахаар намд өндөр албан тушаал хашдаг процесс өнөөдөр МАН-д явагдаж байна. Үүнийг халах ёстой. Тиймээс ч Удирдах зөвлөл, намын Их хурал, Бага хурал, Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга гэсэн зургаан функц дээр шалгуур тавьж байгаа юм. Тухайлбал, намын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоход намд элссэн хугацаа доод тал нь хоёр жил байх ёстой. Намын анхан шатны байгууллагад хоёроос доошгүй жил сонгуульт ажил хийсэн байна. Мөн намын татвараа цаг хугацаанд нь төлсөн байна. Дээрээс нь аливаа гэмт хэрэгт холбогдолгүй байх ёстой. МАН өнөөдөр авлигын эсрэг зогсч байна гэж яриад байгаа шүү дээ. Нам дотор бол авилга байхгүй. Харин намын бүтцээр дамжилгүй шууд агаараас албан тушаалд тавигддаг нөхөд л авлига гэдэг зүйлд орооцолдчихоод байгаа юм. Тэгэхээр бид энэ авлига гэдэг зүйлийг цаашид байлгахгүйн тулд ядаж л дүрэмдээ өөрчлөлт оруулж, албан тушаалтнууддаа шаардлага тавьж эхлэх хэрэгтэй. Бага хурлын гишүүний хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад заавал оршин суусан байх ёстой. Өмнө нь манайхан чинь Бага хуралд сонгогдчихоод гадагшаа явчихдаг байсан. Энэ нь Бага хурлын ирц хүрдэггүйтэй холбоотой.
-Нарийн бичгийн дарга нарыг томилох, сонгох тухайд ямар шалгуур байна вэ?
-Намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг Бага хуралд санал оруулдаг хэлбэр одоо бий. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр бол мөнхийн өрсөлдөөнтэй байдаг гээд хэлчихэд буруудахгүй. Тухайлбал, Намын даргын оруулж ирсэн нарийн бичгийн дарга нар Ерөнхий нарийн бичгийн даргын дор ажилладаг. Эргээд зөрчилдөөн үүсэх хэлбэр нь энд байгаа юм. Тиймээс энэ системийг өөрчлөх ёстой. Яаж гэхээр Намын дарга Их хурлаас сонгогдоод, Бага хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг санал оруулна. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдоод, өөртэйгөө хамтарч ажиллаж чадах нарийн бичгийн дарга нарын нэрсийг Намын даргад танилцуулж зөвшилцсөний үндсэн дээр намын дарга нь Бага хуралд оруулдаг хэлбэр. Ингэж байж энэ гурван албан тушаалтан нэг бодлогоор, нэг зүгт нэг зорилготой явж чадна. Мөн тухайн албан тушаалуудад дагнан өрсөлдөх хэлбэрийг оруулж байгаа. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн хүн ялагдсан ч өөр албан тушаалд өрсөлдөхгүй. Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд унахаараа нарийн бичгийн дарга болдог энэ хүй нэгдлийн системийг халах хэрэгтэй. Үүнийг МАН хийж чадах юм бол өнөөдөр шинэчлэл гэж ярьж байгаагийн үр дүн гарна. Хуучин тогтолцоон дээр хэчнээн цоо шинэ дүр төрх гарч ирээд юм уу, хууччуул нь гарч ирээд намын дарга болох юм бол энэ нь шинэчлэл, өөрчлөлтийн асуудал огтхон ч биш. Шинэчлэл хийе л гэж байгаа бол дүрэм, системдээ өөрчлөлт хийж, бодлогын бичиг баримтдаа тусгах ёстой. Ингэж чадахгүй бол тэр даргаар нь хэн ч очоод нэмэргүй. Үүнийг л “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс ярьсан. НАМЗХ үүнийг тусгуулах гэж л “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнд нэгдэж ажилласан.
Д.МЯГМАР

Сэтгэгдэл (0)