Н.Энхтайван: Улстөржилт, сул дорой засаглал хэрэгжихэд бэрхшээл үүсгэнэ

МАН-ын Монгол Улсыг хөгжүүлэх хөгж лийн хөтөл- бөрийг бо ловс руулах аж лын хэс гийн гишүүн, Монголын га- даад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэм- жих нийгэмлэгийн тэр гүүн, эдийн засагч Н.Энхтайвантай ярилцлаа.

-МАН Их хурлаараа хөгжлийн хөтөлбөрийг баталлаа гэхэд хэрэгжүүлэх боломж бий юу?
- Аливаа улстөрийн нам бүрийн оршин тогтнох үндэс нь улс орноо хөгжүүлэх хөгжлийн тогтвортой бодлого, хөтөлбөртэй байх учиртай. Монгол Улсын хөгжил хэзээ хаана хүрэх нь хэн бүхэнд тодорхойгүй байна. Чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн зарчим гэж ярьсаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хурдтай ахиц дэвшил гарахгүй өдий хүрэв. Нэгдсэн нэг бодлоготой, хөтөлбөртэй, төлөвлөлттэй байж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүх улстөрийн хүчнүүд хамтдаа зүтгэж байж бид улсаа хөгжүүлнэ. Бид 2013-2021 онд богино болон дунд хугацаагаар улс орныхоо хөгжлийг харж, гадаад дотоодын судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдын гаргасан эдийн засаг, нийгэм, улстөрийн дүн шинжилгээнд суурилан, шинжлэх ухааны тооцоололтой хөгжлийн баримт бичиг гаргалаа. Энэ хөтөлбөрийг энэ сарын 27 –нд нээлтээ хийх МАН-ын Их хурлаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Иймд улс орныхоо хөгжил, нийтийн эрх ашгийн төлөө боловсруулсан уг хөтөлбөрийг Ардчилсан нам, шинэчлэлийн Засгийн газар хүлээн авч маш нухацтай судлан үзнэ гэдэгт итгэл, үнэмшилтэй байна.

-Хөгжлийн хөтөлбөр иргэд, хүндээ хэр хүртээмжтэй хөтөлбөр болж байна вэ. Ер нь хөгжлийн хөтөлбөрийн зорилго юу вэ?

-Хүн, гэр бүл бол хүний нийгмийн хамгийн үнэт зүйл. Хөгжлийн хөтөлбөрийн үндсэн үзэл санаа, агуулга гэр бүл төвтэй хөгжилд чиглэсэн. Хөгжлийн хөтөлбөрийн цөм нь хүн. Тэгэхээр хөгжиж байна уу гэдгийг хүн бүр дээр ярих ёстой юм. Монгол хүн бүрийн хувьд хөгжлийн ирээдүй их бүдэг байна. Амьдрал хэдэн жилийн дараа сайжрах вэ гэдэг нь тодорхой бус. Цалин хэд болох, орлого нэмэгдэх, байртай, машинтай болж чадах эсэх, эрүүл мэнд, аюулгүй амьдралын баталгаа гээд бүх зүйл бүрхэг байна. Эдгээр асуудлыг тодорхой болгохын төлөө, түүндээ хүрэхийн төлөө би юу хийх, төр засгаас юу хийх ёстой гэдгийг бүгдээрээ мэддэг байх хэрэгтэй. Энэ бүгдэд хариу өгөх нь хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зорилго гэж хэлж болно. Мөн улстөрийн хүчнүүдийг Монгол Улсаа хөгжүүлэх нэгдсэн нэг бодлоготой болгох, түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа явахыг чиглүүлэх зорилготой.

-Өмнө нь МАН “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловс- руулсан. Уг хөтөлбөрөөс юугаараа ялгаатай юм вэ?
-Би “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсэгт мөн орж ажилласан. Тэр хөтөлбөрийг боловсруулж байхдаа манай улсын эдийн засаг өнөөдрийнх шиг уналтад орно гэж огт тооцоогүй. Үнэхээр хөгжих нь, хөгжих бүрэн боломж байна гэсэн өөдрөг сайхан сэтгэл, мөрөөдлөөр дүүрэн байлаа. Бүх тооцоо, дүгнэлт ч тэгж гарсан. Гэтэл өнөөдөр бидний тооцож байсан эдийн засгийн үзүүлэлтүүд өөрчлөгдлөө. Эдийн засаг уналтад ороод байна. Энэ хүнд байдлаас яаж гарах вэ гэдэг асуудалтай бид бүгдээрээ тулгараад байна. Ийм учраас хөгжлийн хөтөлбөрийг дахин боловсруулж гаргах шаардлагатай болсон. УИХ-д Ардчилсан нам олонхи байна. Тэгэхээр хөтөлбөрийг энэ удаагийн УИХ-аар батлуулж чадвал цаашид хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байна. Хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцвэл улам чамбай болно. Хэрэгжүүлэх боломжийг бүх талаас нь хэлэлцэж тодорхой шийдвэр гарна гэж үзэж байна.

-Хөтөлбөрийг боловсруулахдаа аль нэг орны хөгжлийн загварт суурилсан уу?

-Өөрөө олох орлогынхоо талыг нь өөр нэгэнд алдаад л, олсон цөөхөн хэдээ хаа хамаагүй зарчихаад, өр зээл тавиад, дахиад хаанаас мөнгө олдог юм билээ гэдэг айл өрх байдаг. Монгол Улсын эдийн засаг яг л ийм өнгө төрхтэй байна. Энэ байдлаасаа гарахын тулд хөгжиж байгаа, хөгжсөн орнуудын туршлагаас хуулбарлахад буруудахгүй. Бид заавал хөгжлийн шинэ загвараар хөгжинө гээд зүтгээд байвал бүтэхгүй биз ээ. Өнөөдрийг хүртэл Монгол Улс аль нэг хөгжсөн орны хөгжлийн загварыг хуулаагүй, дагаагүй л байна. Би хувьдаа үүнийг зөв гэж үзэхгүй байна. “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” болон энэ удаа шинэчлэн гаргаж байгаа хөтөлбөр нь Т21 гэдэг загварт суурилсан. Уул уурхайн баялагт тулгуурлан хөгжиж буй орнуудын хөгжлийн загвар юм. Энэ загварыг Монголынхоо хөрсөн дээр буулгасан гэж хэлж болно.

-Ер нь бодлого, хөтөлбөргүй байгаагийн сул тал юу байх вэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарах бол...?
-Бодлого, хөтөлбөргүй байгаагийн сул тал гэвэл монголчууд бид ядуу дорой, буурай хөгжилтэй байна. Гадаад худалдаа нь алдагдалтай, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь буурсан, гадаадаас зээлжих зэрэглэл ухарсан дүнтэй байхад 11 хувийн эдийн засгийн өсөлттэй гарлаа гэж зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, тооны бүх өгөгдөл нь “хасах” байхад хариуг нь “нэмэх” гаргадаг эдийн засаг гэж байх ёсгүй. 1,5 тэрбум ам.долларын бонд гаргасан, гурван их наяд төгрөг хэвлэж гүйлгээнд оруулсныг эдийн засгийн өсөлт болгон харагдуулж, хариуг нь буруу гаргаад байна. Энэ бол ард түмнээ хуурсан, бодлогогүй эдийн засаг явж байгааг хэлж байгаа юм. Ганцхан жишээ хэлье. 2012 онд 21 тонн нүүрс экспортолсон. Энэ онд 35 сая тонныг гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл энэ онд 10 сая тонныг төлөвлөсөн үнээс 40 хувиар хямд гаргаж байна. Гэтэл Хятадын нүүрсний импорт нэмэгдсэн. Орос, Индонез, Австрали, Канад зэрэг Хятадад нүүрсээ нийлүүлдэг бүх орны нүүрсний экспорт нэмэгдсэн. Гэтэл бид БНХАУ-ын хөрш орны хувьд нүүрсээ гаргаж чадахгүй, зах зээлээ бусад орнуудад алдчихлаа. Бодлого төлөвлөгөөтэй, төсөлтэй байсан бол 1,5 тэрбумыг үр дүнтэй зүйлд зарцуулах байсан шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн том бэрхшээл бол улстөржилт, сул дорой засаглал, мэдлэг боловсрол дутуу төрийн албан хаагчид. Нийгмийг хөгжүүлэхэд хариуцлагатай төрийн албан хаагч, хариуцлагатай төрийн зүтгэлтэн, хариуцлагатай улстөрийн хүчин чухал байна. Энэ нь Монгол Улс цаашид тогтвортой хөгжих үндэс суурь болно гэж үзэж байна. Хөгжлийн хөтөлбөрт уул уурхайн салбарыг өсөлтийн хурдасгуур, мөнгө олох гол хэрэгсэл болгож сонгосон. Бидэнд байгалийн баялаг байна. Үүнийгээ үр дүнтэй ашиглах зарим арга хэмжээг маш яаралтай хийх хэрэгтэй. Үүнийг хөгжлийн хөтөлбөрийн төсөлд нарийвчлан авч үзсэн.

Г.ГЭРЭЛ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.26.194.6)

    2013-10-16

    unen yom yarisan baina. er n televlegee hetelbergui baij hegjine gej yardag oron gevel Mongol shuu dee.

  • (103.26.194.123)

    2013-10-16

    уг нь энэ залуу төрд хэрэгтэй гайгүй сайн боловсролтой залуу. улс төрөө гэж