Я.Содбаатар: Сүүлийн нэг жилд Монголын ардчилал урагшилсангүй, дандаа ухарлаа
- 2013-12-05
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн
Я.Содбаатар манай
сонины энэ өдрийн
зочноор уригдлаа. Түүнтэй
улстөр, эдийн засаг,
намын дотоод асуудал
гээд түүний бага насны
дурсамжаас хуваалцлаа.
Ингээд түүний ярилцлагыг
хүргэж байна.
-Бидний хүсэлтийг хү лээн
авсанд баярлалаа. Ярилцлагаа өнөөдрийн болж буй
үйл явдлаас эхлэе . Дорнод ,
Увсын асуудал юу болоод
байгаа юм бэ. Намын Удирдах
зөвлөл , гал тогоонд байгаа
хүний хувьд бодит мэдээлэл
уншигчдадаа өгөөч?
-Би юуны түрүүнд ардчиллын талаар ярьмаар байна . Ардчилал бол хуулийн засаглал, үнэт зүйл, жанжин шугамдаа үнэнч байх асуудал . Мөн шударга ёс, эрх чөлөө , эв нэгдлийн алтан зарчмыг барьж байх зүйл юм. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын ардчилал урагшаа нэг ч алхсангүй . Хойшоо л ухарч гишгэлээ. Хууль хэрэгжүүлэх явдал бол бүр мартагдсан зүйл болох нь. Ганцхан жишээ гэхэд л сонгогчийн хаан сонголтыг шүүхээр өөрчилдөг явдал газар авлаа . Бид өнгөрсөн 20 жил хэрүүлтэй , уруултай алдаж онож явахдаа хуулийн дагуу засаглалаа байгуулж чадаж байсан. УИХ, Засгийн газар , орон нутагт ч ялгаагүй хуулийн дагуу ялсан нам нь засаглалаа байгуулаад явдаг систем тогтсон. Энэ нь ардчиллын үндсэн суурь . Гэвч өнгөрсөн сонгуулиудын дараа цөөн эрх мэдэлтнүүд сонгогчийн саналыг шүүхээр засч, сонгогчийн сонгох эрхийг уландаа гишгэсэн явдал гаргах боллоо. Тиймээс Монгол Улс цаашид улстөрийн сонгуулиа хуулийн дагуу зохион байгуулах талаас их зүйл хийх ёстой . Бид ардчилалд нэлээн сайн урагш алхчихсан гэж боддог байсан маань худлаа, хуурамч байсан байна . Баг нь хуулагдаж бодит төрх нь харагдаж эхэллээ . Тэгэхээр сонгуулийг шүүх, хүчний байгууллагаас хол байлгах чиглэлд бодитой алхам хийхгүй бол Бага Азийн орнуудад учирч байсан аюул Монголд учрахад ойрхон байна . МАН-ын социол-демократ үзлийн тулгын гурван чулуу бол шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө . Энэ гурван үнэт зүйл одоогийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж, дутагдаж байна . Тиймээс бид энэ гурван зүйлийг одоогийн эрх баригчдаас нэхэж шаарддаг. Хааяа ч хашгирч байна шүү дээ . Үүний тулд улстөрийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Хууль эрх зүйн орчин нь тааруу учраас ийм асуудал гарч байгаа юм биш. Харин хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сул учраас хуулийн хэрэгжилт тааруу байна уу даа гэж харагддаг ?
- Уг нь их олон хууль батлагдаж байгаа юм. Гэхдээ тэрхүү хууль нь амьдралд гараад хэрхэн хэрэгждэг, хэр хяналт тавьж байгаа нь бүрхэг . Ерөөсөө үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Монголын улстөрийн төлөвшил нялхаараа төдийгүй улстөрийн соёл нь төлөвшөөгүйг илтгэж байгаа хэрэг. Ардчилал гэдэг соёлынхоо хувьд төлөвшөөгүй гэсэн үг . Уг нь бид нар өөрсдөдөө их том дүгнэлт хийгээд “ Бид Азид ардчиллаараа үлгэр жишээ орон. Ардчиллын хувьд бид хол алхчихлаа ” гээд л байсан. Гэтэл энэ нь зүгээр л хэлбэр байж. Агуулга, мөн чанар талаасаа ардчиллын төвшинд хүрээгүй , соёл болгож ч төлөвшөөгүй байна .
-Сүүлийн үед хууль баталж байгаа гишүүдээс хуулийг хэрэглэж байгаа хуульчид нь илүү ухаантай болсон юм уу гэж харж болох ч юм шиг. Яагаад гэхээр УИХ-аас гарч буй хуулиуд нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай зөрчилдсөн заалтууд их байгаа бололтой . Хуульчид овжноор ашиглан өөрт хэрэгтэй заалтыг нь л хэрэглэдэг юм шиг санагддаг . Энэ үнэн үү?
-Хууль тогтоох дээд байгууллага бол парламент. Хуулийн хэрэгжилт асуудалтай болсон нь үнэн. Мөн хуулийг даган өч төчнөөн дүрэм , журам гаргадаг . Тэр журмуудыг хуульд нийцүүлэхгүйгээр, давсан эрх мэдэлтэйгээр гаргаад байна л даа . Түүгээр хүнд суртал, гох дэгээ бий болгочих юм. Албан тушаалтан өөрийнхөө эрх мэдлийг журмаар зохицуулах хандлага нэлээн түгээмэл болчихлоо . Сүүлийн үед парламентад орж ирж байгаа хуулиуд ихэнхдээ Америкийн хэлбэр загвараар орж ирж байна . Үүнээс болж Монголын суурь хуулиудад зөрчил үүсээд байгаа юм. Мөн шүүхийн шинэтгэл, цагдаагийн тухай хуулиуд цэвэр америк загварынх . Энэ нь манай хуулийн үндсэн концепцитэй зөрчилдөөд байгаа тал бий . Үүнийг эрх баригчид анхаарч үзэх ёстой . Манайхан хөгжлийн хөтөлбөр, бодлогыг тодорхойлохдоо их олон янзаар гаргаж байна . Ерөөсөө л эрээвэр , хураавар зүйл болж байгаа юм. Гадаадын улс оронд мэдлэг боловсрол эзэмшсэн хүмүүс тухайн улсынхаа бодлогыг Монгол төрийн бодлогод оруулж ирэх хандлага их байна . Энэ нь хоорондоо авцалдахгүй , салбарын бодлоготой зөрчилдөх хандлага түгээмэл болчихлоо . Тиймээс манай нам 27 дугаар Их хурлынхаа үр дүнд улстөрийн намуудад үндэсний зөвшилцөл, ойлголцолд хүрэхийг уриалсан. Энэ нь үндэсний язгуур эрх ашиг, суурь хөгжлийн асуудлаа монгол хүндээ чиглэсэн суурь зарчмуудаа тохиръё гэсэн санаа . Ингэхгүй бол нэг улстөрийн хүчин эрх барихдаа барууны бодлого бариад, эсвэл хэт үндсэрхэг үзэл гаргаад салхилаад байж болохгүй. Үүнээс болж урд , өмнө хоёр хөрштэй харилцах харилцаан дээр алдаа гарсан. Энэ нь хөрөнгө оруулалт буурах, Монголын нэр хүнд дэлхийд унах шалтгаан болно . Эцсийн дүндээ энэ бүхэн монгол айлын үүд хаалгаар орохдоо гурил , будааных нь үнэ нэмэгдэж орж байгаа юм.
-Ер нь ямар ч улстөрийн хүчин засгийн эрхэнд гараад төвийг сахисан байр суурьтай байх нь зөв гэсэн үг үү?
-Аливаа улстөрийн хүчин сонгуульд ялсан тохиолдолд өөрийн үзэл баримтлалдаа тулгуурлаж хөгжлөө тодорхойлох нь зөв . Өнөөдөр Монгол Улсад хөрөнгөтний нам засгийн эрх барьж байна . Барууны үзэл баримтлал нь цөөхөн аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжин, тэднийг хөл дээр нь босгож эргээд тэднээс татвар авах замаар нийгмийн хуваарилалтыг хийдэг. Би нэг жишээ хэлье . Өнгөрсөн хугацаанд Ардын нам засгийн эрх барьж байхад Монгол Улсын иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг өгдөг байсан. Энэ бол зүүний үзэл баримтлалтай намын суурь бодлого . Гэтэл энэ жил засгийн эрхийг барууны үзэл баримтлалтай АН авсан . Эдний үзэл баримтлалаар нийгмийн баялгийг иргэн бүртээ жигд олгох бус хэдхэн томоохон аж ахуйн компаниудыг дэмжих, улам баяжуулах бодлого барьдаг . Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Ардын нам ард түмэндээ олгож байсан 21 мянган төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг 50-иадхан компанид нэг жилийн дотор л өгчихлөө. Үүгээр хоёр намын ялгаа харагдана . Ардын намын суурь үзэл бол Монголын ард түмний дийлэнх нь чинээлэг, дундаж давхарга болоосой гэдэгт чиглэсэн бодлого явуулдаг юм.
ХҮҮХДИЙН “ ЗАЛГАМЖЛАГЧ ” ЗУРГАДУГААР ЧУУЛГАНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН ТУГИЙГ БИ ӨРГӨСӨН
-Та 1990 оны үеэр намын дэргэдэх залуучуудын байгууллагад орж улстөрийн гараагаа эхэлсэн санагдаж байна . Тэр үеэ эргэж дурсвал?
-1995 онд тухайн үеийн МАХН , одоогийн МАН-ын дэргэд анхны оюутны байгууллага байгуулагдсан . Тэр оюутны байгууллагын анхны даргаар ажиллах боломж надад олдсон л доо . Мөн тэр үед “Тэмүүлэл- Залуучууд хөгжлийн төв ” гэж байгууллага бий болоод даргаар нь У.Хүрэлсүх томилогдож байсан. Одоо бодоход энэ намын улстөрийн тавцанд явж байгаа ихэнх залуучууд энэ байгууллагаас улстөрийн гараагаа эхэлцгээсэн байдаг. Нэг бодлын энэ нь бас буруу биш . Дэлхийн бүх улс орны томоохон улстөрийн намууд дэргэдээ залуучуудын байгууллагатай болсон байна . Залуучуудын байгууллага нь насны хязгаартай, үнэт зүйл, дүрэм журам , соёлтой байж чадвал тухайн улстөрийн хүчин зөв төлөвшихөд их чухал . Залуучуудын байгууллага нь төлөвшөөгүй улстөрийн намд залуучууд нь ямар байдлаар дээш гарч ирдэг гэхээр хэн нэгэн даргыг л дагаж гардаг байхгүй юу. Манай намд тэгж дарга дагаж гарч ирэх шаардлага байхгүй . Үеийнхэндээ өөрийгөө таниулж , өрсөлдөж , тэмцэж чадсан залуу лидерт улстөрийн хаалга үргэлж нээлттэй.
-Ардын нам одоо тийм байж чадаж байна уу?
-Одоо ч тийм хэвээрээ. Тийм ч байгаасай гэж би боддог. Ардын намын нэг давуу тал бол миний дээр хэлсэн зүйл яалт ч үгүй мөн . Ямар ч аавын хүү, ээжийн охин Монголын улстөрийн намд үзэл санаа үйл ажиллагаагаараа нэгдээд зүтгэвэл амжилтад хүрч чаддаг юм байна гэдгийг би өөрийнхөө жишээн дээр мэдэж байна . Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн . Сургуулийн дотуур байранд амьдарч байсан. Бидний үеийн залуучууд ямар амьдрал туулдаг тэр бүгдийг л туулж өнгөрүүлсэн . Харин би 10 жилд байхдаа сурлага , урлаг спорт, олон нийтийн ажил гээд аль алинд нь манлайлж явсан хүүхэд байлаа.
-Хөдөөдөө “од” хүүхэд байсан гэж үү?
-Хөдөөд биш улсдаа. Монголын пионерийн байгууллагын “Залгамжлагч” зургадугаар чуулганы хамгийн сүүлийн тугийг долдугаар ангидаа би өргөж байлаа. Хүүхдийн хамгийн дээд чуулган юм даа . Дараа нь Монголын “Идэрчүүдийн холбоо” гэж байгуулахад хөдөөнөөс би ганцхан тэргүүлэгчээр сонгогдож байсан юм. Бусад бүх хүүхдүүд хотынх байсан. Мөн 1995 онд оны шилдэг оюутан болсон. Тухайн үед шилдэг таван оюутныг шалгаруулж Ерөнхий сайд ивээлдээ аван сургалтын төлбөрийг нь чөлөөлдөг байсан. Тэр шилдэг таван хүүхдийн нэгээр бас тодорч дөрвөн жил сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж явлаа . Иймэрхүү нийгмийн идэвх сайтай явсныг минь тухайн үед сайн анзаарсан байх, би намын дэргэдэх оюутны байгууллагынхаа анхны даргаар ажиллаж болсон юм.
-Танд Ардын намд элсэх сэдэл анх яаж төрсөн юм бэ. Хүмүүс өвөө эмээ, аав ээжийн минь нам гэдэг л дээ ?
-Би 1995 онд намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар томилогдсон ч хэзээ хойно 1997 оны намар намд элссэн. Би социол- демократ үзэлтэй . Тэр үзэл бодлоороо намд элссэн. Гэхдээ би намын ажилд анхан шатнаас нь суралцсан . Сүхбаатар дүүрэгт 2007 он хүртэл намын анхан шатны үүрийн дарга , Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. 1990 онд нам ялагдсан байхад Баянзүрх дүүрэгт үүрийн дарга хийж байлаа. Нам ялсан үед Сүхбаатар дүүргийн 66 дугаар үүрийн дарга хийж байсан. Энэ мэтчилэн намын ажлыг анхан шатнаас хийж ирсэн . Би намын ажлыг анхан шатнаас нь хийх ёстой гэж боддог. Ер нь намын ажил гэдэг бол хүн сэтгэлээрээ хийх ажил. Намд байна гэдэг бол үнэт зүйл, зарчим хоёрынхоо төлөө хатуу зогсох ийм л ажил. Намын ажил бол төрийн, олон нийтийн , бизнесийн ажил биш . Энэ намын хамт олны төлөө явна гэдэг бол Монгол төрийн төлөө зүтгэж байгаа юм гэдэг чин сэтгэлээр ажиллах ёстой гэж би хувьдаа боддог.
-Намд олон жил явчихаад намаасаа гарч байгаа явдал олон байна шүү дээ . Намдаа гомдсон гэдэг ч зүйл ярьж байна . Тэгэхээр та өөрийнхөө үзэл баримтлал дээр цаашид хатуу зогсож чадах уу?
-Ний нуугүй хэлэхэд энэ намд залуучуудын урсгал татарчихсан байхад би орж ирсэн . Энэ үзэл баримтлалдаа тууштай зог- соно гэдэгтээ ит гэл тэй явдаг. Ардын нам Монгол Улсын тусгаар тогтнол сэргэн мандал, хөг- жилтэй зайлш - гүй хол боотой. Тиймээс энэ намыг хэн ч доромжилж болохгүй, харин шүүм- жилж болно . Зарим хүмүүс сүүлийн үед намдаа гомдсон гэж ярьдаг болж. Уг нь намдаа гомдож болохгүй л дээ . Харин намыг удирдаж байсан хүмүүст гомдож болно . Манай намд муу зүйл ч бий , сайн нь ч бий . Алдсан зүйл бий , оносон ч бий . Гэхдээ оносон нь хамаагүй илүү. Тиймээс бид алдсан дээрээ сургамж авч алдаагаа ухамсарлах ёстой . Ингэхдээ дотогшоогоо илүү сайн ухамсарлах ёстой гэж боддог. Сая намын 27 дугаар Их хурлын бодлого шийдвэрийг танилцуулах гэж орон нутагт ажиллалаа. Энэ үеэр иргэд “Та нар өөрсдийгөө олж харсан байна . Бид нар шиг хардаг болж. Үүнд чинь их баярлаж байна . Ардын нам оношоо зөв тавьсан байна . Оношоо зөв тавьж чадсан юм чинь эмчилгээ хийхэд хурдан эдгэнэ” гэж хэлсэн. Нам ялагдсаны дараа хараад байхад энэ намыг эрх мэдэлд хүргэх шат гишгүүр гэж харж байсан хүмүүс намыг орхиж байгаа. Ардын нам цөөнх , сөрөг хүчин болж эрх мэдлээс холдоод ирэхээр шат гишүүр гэж харж байсан хүмүүс явж байгаа болов уу гэж харж байна . Энэ нь нэг ёсны шүүдтүүр юм даа .
АН ШИГ ҮНЭН ГЭСЭН МАСКТАЙ ХУДАЛ ЯРЬЖ БОЛОХГҮЙ
-Шулуухан хэлэхэд МАН цөөнх болсон нь таны хэлснээр оношоо зөв тавих боломж олгосон юм биш үү. Хэрвээ ялаад яваад байсан бол хэзээ ч ингэж өөрсдөдөө дүгнэлт хийхгүй байсан байхаа даа ?
-Үгүй л дээ . Энэ удаагийн ялагдал бидэнд маш гашуун туршлага бий болгосон. Улстөрийн нам хэзээ ч ялагдана гэж сонгуульд ордоггүй. Тиймээс одоогийн намын удирдлага УИХ-ын гишүүд бид олонх болохын төлөө зүтгэнэ. Эргэж ард түмнийхээ итгэлийг авахын төлөө ажиллана . Бид ингэж ажиллаж чадах хэмжээний баг гаргасан гэж бодож байгаа. Манай нам төдийгүй улстөрийн намуудад дутагдаж байгаа нэг зүйл бол манлайлах чадвар. Бид дандаа массынхаа сэтгэл зүйд хэт ороод өөрсдөө түүндээ хөтлөгдөөд байгаа юм. Тиймээс массдаа хөтлөгдөх биш улстөрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагаагаараа массыг дагуулах ёстой . Тэгсэн тохиолдолд улстөрийн намууд, улстөрчийн өөрсдийнх нь үнэлэмж олон нийтийн дунд дээшилнэ . Ингэхээр Монгол төрийн дархлаа ч сайжирна . Одоо бол Монголын төрийн дархлаа маш суларсан. Саарал ордонд байдаг бүх хүмүүс авлигач юм шиг болчихлоо . Төрийн түшээд нэг нэгнээ муулж байгаа нь нэгнийгээ дийлж байгаа мэт боловч өөрсдийнхөө сууж байгаа улстөр гэдэг завийг л цоолоод байгаа юм. Тэгэхээр улстөрийн намууд ойлголцож , асуудлаа шийдэж, зөвшилцөж нэгдмэл байр суурин дээр байж ажил хэрэг болгодог байгаасай гэж бодож байна .
-Улстөрийн намууд сонгуульд орохдоо ялбал ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, ялагдвал энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хос хөтөлбөртэй орох нь зөв гэж ярьдаг хүмүүс байдаг. Монголчууд хэдийгээр муу амлах дургүй ч тэр нь зөв юм биш үү?
-Сонгуульд оролцож байгаа бүх нам мөрийн хөтөлбөртэй . Бүгд ялахын төлөө өрсөлддөг . Тэгэхээр хос хөтөлбөртэй орох тухай асуудал байж болохгүй. Сонгуульд оролцсон манай намын мөрийн хөтөлбөр маш сайн хөтөлбөр болсон шүү дээ . Тавьсан зорилт маань буруу байгаагүй. Хамгийн гол нь бид олон нийтэд хүргэхдээ алдсан. Манай намд нэг алдаа байдаг юм. Ерөөсөө их хийж, бага ярьдаг. Алдаа ч юу байхав дээ . Дутагдал гэх юм уу даа . Өнөөгийн мэдээлэлжсэн ертөнцөд бид хийсэн бүтээснээ ойлгуулах талд шинэ шатанд гарч ажиллаж ёстой л гэж харж байгаа. Харин АН би-гийн өвчин тусчихсан . Гэтэл манайхан би биш бид гэж ярьдаг. Монгол төрийн бодлого чинь өөрөө залгамж чанартай шүү дээ . Энэ жилийн ашиглалтад орсон 1800 км замын 270 км нь Н.Алтанхуягийн Засгийн газарт хамаарна . Харин 1500 км нь С.Батболдын Засгийн газарт хамаарах ажил байхгүй юу. Гэхдээ туузыг нь Н.Алтанхуяг хайчилсан . Энэ бүхнийг манай ард түмэн мэдэж байгаа гэдэгт итгэдэг. Бид нэг удаагийн уналтан дээрээ бүх үнэт зүйл, соёлоо тавиад туучихаж болохгүй. Сурталчилж хэлэх ёстой юм байна . Хамгийн гол нь үнэн ярих ёстой . Эд нар шиг үнэн гэсэн масктай худал ярьж болохгүй.
-Ардын нам хоёр дахь удаагаа сөрөг хүчний байр суурин дээр ирлээ . Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байна гэж шүүмжилж байна . Тэр ч бүү хэл Ардын нам ориг сөрөг хүчин болоход 10-15 жил шаардлагатай гэж хүртэл ярьж байна ?
-Сөрөг хүчин ийм байвал сайн гэсэн нэр томъёо байдаг юм уу. Угаасаа сөрөг хүчин байж сурах хэрэггүй шүү дээ . Нэг их сураад байх хичээл биш байх. Байнга ялагдаад байна гэж юу байхав. Улстөрийн нам дандаа ялж , эрх баригчийн байр суурин дээр байх ёстой . Тэгэхгүй удаан хугацаанд сөрөг хүчин байгаад байвал нэг хэвэндээ орчихоод ялдаггүй юм байна . Гурав дөрвөн сонгуульд дараалан ялагдаад байдаг юм билээ . Тэгэхээр бид нар сөрөг хүчний соёлд сураад байх хэрэг байхгүй . Харин эрх барьж сурах нь хамгийн чухал байна . Өнөөдөр АН эрх барих тал дээр суралцмаар байна . Эрх баригч хүчин хурдан соёлд сурах нь Монголд хэрэгтэй . АН эрх баригчийнхаа хувьд ард түмний өмнө ардчилал, хүний эрх гэдэг зүйлийг хэрхэн хамгаалж сурах асуудал бол АН-ын нэн яаралтай сурах соёл. Харин Ардын намд сөрөг хүчинд сурах шаардлага байхгүй . Бид нар сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа.
-2012 оны парламент таны хувьд шинэ орчин , шинэ уур амьсгал. Дотор нь ороод ажиллахаар хэр ажил хэрэгч хүмүүс байна ?
-Парламент бол Монголын ард түмний хураангуй . Бид нар төлөөллийн ардчиллаараа дамжуулж Монгол төрийг барьж байгаа. Энэ парламентыг бүрдүүлж байгаа ард түмнээс сонгогдсон 76 гишүүдийг муулах ч хэрэггүй , сайлах ч хэрэггүй . Өнөөгийн парламент бол хэрүүлтэй уруултай, зөрчил тэмцэл, инээд баяртай ийм л бүрэлдэхүүн . Өмнө нь би парламентыг гаднаас нь хардаг байлаа. Харин өнөөдөр дотор нь байна . Парламентад тангараг өргөөд орж ирсэн хүн болгон Монгол төрийн төлөө нэг юм хийчих юм сан гэсэн сэтгэлтэй бие даасан нэг, нэг ертөнц шүү дээ . Бүгд Монголын сайн сайхны төлөө , өөрийнхөө дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх гээд л зүтгэж байгаа. Харин арга барил өөр байж болно . Би энэ парламентыг олон өнгөний зохицол гэж хэлнэ . Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг энэ олон өнгөний зохицол байгаа дээр маргалдаж, мэтгэлзэж нэг ч гэсэн алхам урагшлуулаасай л гэж бодож байна . Тухайлбал , Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль гэх мэт маргаантай байгаа асуудлаа олон төлөөлөлтэй байгаа үедээ шийдэх ёстой . Үүний төлөө ч намын бүлгүүд ажиллах ёстой .
-Бидний хүсэлтийг хү лээн
авсанд баярлалаа. Ярилцлагаа өнөөдрийн болж буй
үйл явдлаас эхлэе . Дорнод ,
Увсын асуудал юу болоод
байгаа юм бэ. Намын Удирдах
зөвлөл , гал тогоонд байгаа
хүний хувьд бодит мэдээлэл
уншигчдадаа өгөөч? -Би юуны түрүүнд ардчиллын талаар ярьмаар байна . Ардчилал бол хуулийн засаглал, үнэт зүйл, жанжин шугамдаа үнэнч байх асуудал . Мөн шударга ёс, эрх чөлөө , эв нэгдлийн алтан зарчмыг барьж байх зүйл юм. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын ардчилал урагшаа нэг ч алхсангүй . Хойшоо л ухарч гишгэлээ. Хууль хэрэгжүүлэх явдал бол бүр мартагдсан зүйл болох нь. Ганцхан жишээ гэхэд л сонгогчийн хаан сонголтыг шүүхээр өөрчилдөг явдал газар авлаа . Бид өнгөрсөн 20 жил хэрүүлтэй , уруултай алдаж онож явахдаа хуулийн дагуу засаглалаа байгуулж чадаж байсан. УИХ, Засгийн газар , орон нутагт ч ялгаагүй хуулийн дагуу ялсан нам нь засаглалаа байгуулаад явдаг систем тогтсон. Энэ нь ардчиллын үндсэн суурь . Гэвч өнгөрсөн сонгуулиудын дараа цөөн эрх мэдэлтнүүд сонгогчийн саналыг шүүхээр засч, сонгогчийн сонгох эрхийг уландаа гишгэсэн явдал гаргах боллоо. Тиймээс Монгол Улс цаашид улстөрийн сонгуулиа хуулийн дагуу зохион байгуулах талаас их зүйл хийх ёстой . Бид ардчилалд нэлээн сайн урагш алхчихсан гэж боддог байсан маань худлаа, хуурамч байсан байна . Баг нь хуулагдаж бодит төрх нь харагдаж эхэллээ . Тэгэхээр сонгуулийг шүүх, хүчний байгууллагаас хол байлгах чиглэлд бодитой алхам хийхгүй бол Бага Азийн орнуудад учирч байсан аюул Монголд учрахад ойрхон байна . МАН-ын социол-демократ үзлийн тулгын гурван чулуу бол шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө . Энэ гурван үнэт зүйл одоогийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж, дутагдаж байна . Тиймээс бид энэ гурван зүйлийг одоогийн эрх баригчдаас нэхэж шаарддаг. Хааяа ч хашгирч байна шүү дээ . Үүний тулд улстөрийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Хууль эрх зүйн орчин нь тааруу учраас ийм асуудал гарч байгаа юм биш. Харин хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сул учраас хуулийн хэрэгжилт тааруу байна уу даа гэж харагддаг ?
- Уг нь их олон хууль батлагдаж байгаа юм. Гэхдээ тэрхүү хууль нь амьдралд гараад хэрхэн хэрэгждэг, хэр хяналт тавьж байгаа нь бүрхэг . Ерөөсөө үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Монголын улстөрийн төлөвшил нялхаараа төдийгүй улстөрийн соёл нь төлөвшөөгүйг илтгэж байгаа хэрэг. Ардчилал гэдэг соёлынхоо хувьд төлөвшөөгүй гэсэн үг . Уг нь бид нар өөрсдөдөө их том дүгнэлт хийгээд “ Бид Азид ардчиллаараа үлгэр жишээ орон. Ардчиллын хувьд бид хол алхчихлаа ” гээд л байсан. Гэтэл энэ нь зүгээр л хэлбэр байж. Агуулга, мөн чанар талаасаа ардчиллын төвшинд хүрээгүй , соёл болгож ч төлөвшөөгүй байна .
-Сүүлийн үед хууль баталж байгаа гишүүдээс хуулийг хэрэглэж байгаа хуульчид нь илүү ухаантай болсон юм уу гэж харж болох ч юм шиг. Яагаад гэхээр УИХ-аас гарч буй хуулиуд нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай зөрчилдсөн заалтууд их байгаа бололтой . Хуульчид овжноор ашиглан өөрт хэрэгтэй заалтыг нь л хэрэглэдэг юм шиг санагддаг . Энэ үнэн үү?
-Хууль тогтоох дээд байгууллага бол парламент. Хуулийн хэрэгжилт асуудалтай болсон нь үнэн. Мөн хуулийг даган өч төчнөөн дүрэм , журам гаргадаг . Тэр журмуудыг хуульд нийцүүлэхгүйгээр, давсан эрх мэдэлтэйгээр гаргаад байна л даа . Түүгээр хүнд суртал, гох дэгээ бий болгочих юм. Албан тушаалтан өөрийнхөө эрх мэдлийг журмаар зохицуулах хандлага нэлээн түгээмэл болчихлоо . Сүүлийн үед парламентад орж ирж байгаа хуулиуд ихэнхдээ Америкийн хэлбэр загвараар орж ирж байна . Үүнээс болж Монголын суурь хуулиудад зөрчил үүсээд байгаа юм. Мөн шүүхийн шинэтгэл, цагдаагийн тухай хуулиуд цэвэр америк загварынх . Энэ нь манай хуулийн үндсэн концепцитэй зөрчилдөөд байгаа тал бий . Үүнийг эрх баригчид анхаарч үзэх ёстой . Манайхан хөгжлийн хөтөлбөр, бодлогыг тодорхойлохдоо их олон янзаар гаргаж байна . Ерөөсөө л эрээвэр , хураавар зүйл болж байгаа юм. Гадаадын улс оронд мэдлэг боловсрол эзэмшсэн хүмүүс тухайн улсынхаа бодлогыг Монгол төрийн бодлогод оруулж ирэх хандлага их байна . Энэ нь хоорондоо авцалдахгүй , салбарын бодлоготой зөрчилдөх хандлага түгээмэл болчихлоо . Тиймээс манай нам 27 дугаар Их хурлынхаа үр дүнд улстөрийн намуудад үндэсний зөвшилцөл, ойлголцолд хүрэхийг уриалсан. Энэ нь үндэсний язгуур эрх ашиг, суурь хөгжлийн асуудлаа монгол хүндээ чиглэсэн суурь зарчмуудаа тохиръё гэсэн санаа . Ингэхгүй бол нэг улстөрийн хүчин эрх барихдаа барууны бодлого бариад, эсвэл хэт үндсэрхэг үзэл гаргаад салхилаад байж болохгүй. Үүнээс болж урд , өмнө хоёр хөрштэй харилцах харилцаан дээр алдаа гарсан. Энэ нь хөрөнгө оруулалт буурах, Монголын нэр хүнд дэлхийд унах шалтгаан болно . Эцсийн дүндээ энэ бүхэн монгол айлын үүд хаалгаар орохдоо гурил , будааных нь үнэ нэмэгдэж орж байгаа юм.
-Ер нь ямар ч улстөрийн хүчин засгийн эрхэнд гараад төвийг сахисан байр суурьтай байх нь зөв гэсэн үг үү?
-Аливаа улстөрийн хүчин сонгуульд ялсан тохиолдолд өөрийн үзэл баримтлалдаа тулгуурлаж хөгжлөө тодорхойлох нь зөв . Өнөөдөр Монгол Улсад хөрөнгөтний нам засгийн эрх барьж байна . Барууны үзэл баримтлал нь цөөхөн аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжин, тэднийг хөл дээр нь босгож эргээд тэднээс татвар авах замаар нийгмийн хуваарилалтыг хийдэг. Би нэг жишээ хэлье . Өнгөрсөн хугацаанд Ардын нам засгийн эрх барьж байхад Монгол Улсын иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг өгдөг байсан. Энэ бол зүүний үзэл баримтлалтай намын суурь бодлого . Гэтэл энэ жил засгийн эрхийг барууны үзэл баримтлалтай АН авсан . Эдний үзэл баримтлалаар нийгмийн баялгийг иргэн бүртээ жигд олгох бус хэдхэн томоохон аж ахуйн компаниудыг дэмжих, улам баяжуулах бодлого барьдаг . Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Ардын нам ард түмэндээ олгож байсан 21 мянган төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг 50-иадхан компанид нэг жилийн дотор л өгчихлөө. Үүгээр хоёр намын ялгаа харагдана . Ардын намын суурь үзэл бол Монголын ард түмний дийлэнх нь чинээлэг, дундаж давхарга болоосой гэдэгт чиглэсэн бодлого явуулдаг юм.
ХҮҮХДИЙН “ ЗАЛГАМЖЛАГЧ ” ЗУРГАДУГААР ЧУУЛГАНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН ТУГИЙГ БИ ӨРГӨСӨН
-Та 1990 оны үеэр намын дэргэдэх залуучуудын байгууллагад орж улстөрийн гараагаа эхэлсэн санагдаж байна . Тэр үеэ эргэж дурсвал?
-1995 онд тухайн үеийн МАХН , одоогийн МАН-ын дэргэд анхны оюутны байгууллага байгуулагдсан . Тэр оюутны байгууллагын анхны даргаар ажиллах боломж надад олдсон л доо . Мөн тэр үед “Тэмүүлэл- Залуучууд хөгжлийн төв ” гэж байгууллага бий болоод даргаар нь У.Хүрэлсүх томилогдож байсан. Одоо бодоход энэ намын улстөрийн тавцанд явж байгаа ихэнх залуучууд энэ байгууллагаас улстөрийн гараагаа эхэлцгээсэн байдаг. Нэг бодлын энэ нь бас буруу биш . Дэлхийн бүх улс орны томоохон улстөрийн намууд дэргэдээ залуучуудын байгууллагатай болсон байна . Залуучуудын байгууллага нь насны хязгаартай, үнэт зүйл, дүрэм журам , соёлтой байж чадвал тухайн улстөрийн хүчин зөв төлөвшихөд их чухал . Залуучуудын байгууллага нь төлөвшөөгүй улстөрийн намд залуучууд нь ямар байдлаар дээш гарч ирдэг гэхээр хэн нэгэн даргыг л дагаж гардаг байхгүй юу. Манай намд тэгж дарга дагаж гарч ирэх шаардлага байхгүй . Үеийнхэндээ өөрийгөө таниулж , өрсөлдөж , тэмцэж чадсан залуу лидерт улстөрийн хаалга үргэлж нээлттэй.
-Ардын нам одоо тийм байж чадаж байна уу?
-Одоо ч тийм хэвээрээ. Тийм ч байгаасай гэж би боддог. Ардын намын нэг давуу тал бол миний дээр хэлсэн зүйл яалт ч үгүй мөн . Ямар ч аавын хүү, ээжийн охин Монголын улстөрийн намд үзэл санаа үйл ажиллагаагаараа нэгдээд зүтгэвэл амжилтад хүрч чаддаг юм байна гэдгийг би өөрийнхөө жишээн дээр мэдэж байна . Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн . Сургуулийн дотуур байранд амьдарч байсан. Бидний үеийн залуучууд ямар амьдрал туулдаг тэр бүгдийг л туулж өнгөрүүлсэн . Харин би 10 жилд байхдаа сурлага , урлаг спорт, олон нийтийн ажил гээд аль алинд нь манлайлж явсан хүүхэд байлаа.
-Хөдөөдөө “од” хүүхэд байсан гэж үү?
-Хөдөөд биш улсдаа. Монголын пионерийн байгууллагын “Залгамжлагч” зургадугаар чуулганы хамгийн сүүлийн тугийг долдугаар ангидаа би өргөж байлаа. Хүүхдийн хамгийн дээд чуулган юм даа . Дараа нь Монголын “Идэрчүүдийн холбоо” гэж байгуулахад хөдөөнөөс би ганцхан тэргүүлэгчээр сонгогдож байсан юм. Бусад бүх хүүхдүүд хотынх байсан. Мөн 1995 онд оны шилдэг оюутан болсон. Тухайн үед шилдэг таван оюутныг шалгаруулж Ерөнхий сайд ивээлдээ аван сургалтын төлбөрийг нь чөлөөлдөг байсан. Тэр шилдэг таван хүүхдийн нэгээр бас тодорч дөрвөн жил сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж явлаа . Иймэрхүү нийгмийн идэвх сайтай явсныг минь тухайн үед сайн анзаарсан байх, би намын дэргэдэх оюутны байгууллагынхаа анхны даргаар ажиллаж болсон юм.
-Танд Ардын намд элсэх сэдэл анх яаж төрсөн юм бэ. Хүмүүс өвөө эмээ, аав ээжийн минь нам гэдэг л дээ ?
-Би 1995 онд намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар томилогдсон ч хэзээ хойно 1997 оны намар намд элссэн. Би социол- демократ үзэлтэй . Тэр үзэл бодлоороо намд элссэн. Гэхдээ би намын ажилд анхан шатнаас нь суралцсан . Сүхбаатар дүүрэгт 2007 он хүртэл намын анхан шатны үүрийн дарга , Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. 1990 онд нам ялагдсан байхад Баянзүрх дүүрэгт үүрийн дарга хийж байлаа. Нам ялсан үед Сүхбаатар дүүргийн 66 дугаар үүрийн дарга хийж байсан. Энэ мэтчилэн намын ажлыг анхан шатнаас хийж ирсэн . Би намын ажлыг анхан шатнаас нь хийх ёстой гэж боддог. Ер нь намын ажил гэдэг бол хүн сэтгэлээрээ хийх ажил. Намд байна гэдэг бол үнэт зүйл, зарчим хоёрынхоо төлөө хатуу зогсох ийм л ажил. Намын ажил бол төрийн, олон нийтийн , бизнесийн ажил биш . Энэ намын хамт олны төлөө явна гэдэг бол Монгол төрийн төлөө зүтгэж байгаа юм гэдэг чин сэтгэлээр ажиллах ёстой гэж би хувьдаа боддог.
-Намд олон жил явчихаад намаасаа гарч байгаа явдал олон байна шүү дээ . Намдаа гомдсон гэдэг ч зүйл ярьж байна . Тэгэхээр та өөрийнхөө үзэл баримтлал дээр цаашид хатуу зогсож чадах уу?
-Ний нуугүй хэлэхэд энэ намд залуучуудын урсгал татарчихсан байхад би орж ирсэн . Энэ үзэл баримтлалдаа тууштай зог- соно гэдэгтээ ит гэл тэй явдаг. Ардын нам Монгол Улсын тусгаар тогтнол сэргэн мандал, хөг- жилтэй зайлш - гүй хол боотой. Тиймээс энэ намыг хэн ч доромжилж болохгүй, харин шүүм- жилж болно . Зарим хүмүүс сүүлийн үед намдаа гомдсон гэж ярьдаг болж. Уг нь намдаа гомдож болохгүй л дээ . Харин намыг удирдаж байсан хүмүүст гомдож болно . Манай намд муу зүйл ч бий , сайн нь ч бий . Алдсан зүйл бий , оносон ч бий . Гэхдээ оносон нь хамаагүй илүү. Тиймээс бид алдсан дээрээ сургамж авч алдаагаа ухамсарлах ёстой . Ингэхдээ дотогшоогоо илүү сайн ухамсарлах ёстой гэж боддог. Сая намын 27 дугаар Их хурлын бодлого шийдвэрийг танилцуулах гэж орон нутагт ажиллалаа. Энэ үеэр иргэд “Та нар өөрсдийгөө олж харсан байна . Бид нар шиг хардаг болж. Үүнд чинь их баярлаж байна . Ардын нам оношоо зөв тавьсан байна . Оношоо зөв тавьж чадсан юм чинь эмчилгээ хийхэд хурдан эдгэнэ” гэж хэлсэн. Нам ялагдсаны дараа хараад байхад энэ намыг эрх мэдэлд хүргэх шат гишгүүр гэж харж байсан хүмүүс намыг орхиж байгаа. Ардын нам цөөнх , сөрөг хүчин болж эрх мэдлээс холдоод ирэхээр шат гишүүр гэж харж байсан хүмүүс явж байгаа болов уу гэж харж байна . Энэ нь нэг ёсны шүүдтүүр юм даа .
АН ШИГ ҮНЭН ГЭСЭН МАСКТАЙ ХУДАЛ ЯРЬЖ БОЛОХГҮЙ
-Шулуухан хэлэхэд МАН цөөнх болсон нь таны хэлснээр оношоо зөв тавих боломж олгосон юм биш үү. Хэрвээ ялаад яваад байсан бол хэзээ ч ингэж өөрсдөдөө дүгнэлт хийхгүй байсан байхаа даа ?
-Үгүй л дээ . Энэ удаагийн ялагдал бидэнд маш гашуун туршлага бий болгосон. Улстөрийн нам хэзээ ч ялагдана гэж сонгуульд ордоггүй. Тиймээс одоогийн намын удирдлага УИХ-ын гишүүд бид олонх болохын төлөө зүтгэнэ. Эргэж ард түмнийхээ итгэлийг авахын төлөө ажиллана . Бид ингэж ажиллаж чадах хэмжээний баг гаргасан гэж бодож байгаа. Манай нам төдийгүй улстөрийн намуудад дутагдаж байгаа нэг зүйл бол манлайлах чадвар. Бид дандаа массынхаа сэтгэл зүйд хэт ороод өөрсдөө түүндээ хөтлөгдөөд байгаа юм. Тиймээс массдаа хөтлөгдөх биш улстөрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагаагаараа массыг дагуулах ёстой . Тэгсэн тохиолдолд улстөрийн намууд, улстөрчийн өөрсдийнх нь үнэлэмж олон нийтийн дунд дээшилнэ . Ингэхээр Монгол төрийн дархлаа ч сайжирна . Одоо бол Монголын төрийн дархлаа маш суларсан. Саарал ордонд байдаг бүх хүмүүс авлигач юм шиг болчихлоо . Төрийн түшээд нэг нэгнээ муулж байгаа нь нэгнийгээ дийлж байгаа мэт боловч өөрсдийнхөө сууж байгаа улстөр гэдэг завийг л цоолоод байгаа юм. Тэгэхээр улстөрийн намууд ойлголцож , асуудлаа шийдэж, зөвшилцөж нэгдмэл байр суурин дээр байж ажил хэрэг болгодог байгаасай гэж бодож байна .
-Улстөрийн намууд сонгуульд орохдоо ялбал ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, ялагдвал энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хос хөтөлбөртэй орох нь зөв гэж ярьдаг хүмүүс байдаг. Монголчууд хэдийгээр муу амлах дургүй ч тэр нь зөв юм биш үү?
-Сонгуульд оролцож байгаа бүх нам мөрийн хөтөлбөртэй . Бүгд ялахын төлөө өрсөлддөг . Тэгэхээр хос хөтөлбөртэй орох тухай асуудал байж болохгүй. Сонгуульд оролцсон манай намын мөрийн хөтөлбөр маш сайн хөтөлбөр болсон шүү дээ . Тавьсан зорилт маань буруу байгаагүй. Хамгийн гол нь бид олон нийтэд хүргэхдээ алдсан. Манай намд нэг алдаа байдаг юм. Ерөөсөө их хийж, бага ярьдаг. Алдаа ч юу байхав дээ . Дутагдал гэх юм уу даа . Өнөөгийн мэдээлэлжсэн ертөнцөд бид хийсэн бүтээснээ ойлгуулах талд шинэ шатанд гарч ажиллаж ёстой л гэж харж байгаа. Харин АН би-гийн өвчин тусчихсан . Гэтэл манайхан би биш бид гэж ярьдаг. Монгол төрийн бодлого чинь өөрөө залгамж чанартай шүү дээ . Энэ жилийн ашиглалтад орсон 1800 км замын 270 км нь Н.Алтанхуягийн Засгийн газарт хамаарна . Харин 1500 км нь С.Батболдын Засгийн газарт хамаарах ажил байхгүй юу. Гэхдээ туузыг нь Н.Алтанхуяг хайчилсан . Энэ бүхнийг манай ард түмэн мэдэж байгаа гэдэгт итгэдэг. Бид нэг удаагийн уналтан дээрээ бүх үнэт зүйл, соёлоо тавиад туучихаж болохгүй. Сурталчилж хэлэх ёстой юм байна . Хамгийн гол нь үнэн ярих ёстой . Эд нар шиг үнэн гэсэн масктай худал ярьж болохгүй.
-Ардын нам хоёр дахь удаагаа сөрөг хүчний байр суурин дээр ирлээ . Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байна гэж шүүмжилж байна . Тэр ч бүү хэл Ардын нам ориг сөрөг хүчин болоход 10-15 жил шаардлагатай гэж хүртэл ярьж байна ?
-Сөрөг хүчин ийм байвал сайн гэсэн нэр томъёо байдаг юм уу. Угаасаа сөрөг хүчин байж сурах хэрэггүй шүү дээ . Нэг их сураад байх хичээл биш байх. Байнга ялагдаад байна гэж юу байхав. Улстөрийн нам дандаа ялж , эрх баригчийн байр суурин дээр байх ёстой . Тэгэхгүй удаан хугацаанд сөрөг хүчин байгаад байвал нэг хэвэндээ орчихоод ялдаггүй юм байна . Гурав дөрвөн сонгуульд дараалан ялагдаад байдаг юм билээ . Тэгэхээр бид нар сөрөг хүчний соёлд сураад байх хэрэг байхгүй . Харин эрх барьж сурах нь хамгийн чухал байна . Өнөөдөр АН эрх барих тал дээр суралцмаар байна . Эрх баригч хүчин хурдан соёлд сурах нь Монголд хэрэгтэй . АН эрх баригчийнхаа хувьд ард түмний өмнө ардчилал, хүний эрх гэдэг зүйлийг хэрхэн хамгаалж сурах асуудал бол АН-ын нэн яаралтай сурах соёл. Харин Ардын намд сөрөг хүчинд сурах шаардлага байхгүй . Бид нар сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа.
-2012 оны парламент таны хувьд шинэ орчин , шинэ уур амьсгал. Дотор нь ороод ажиллахаар хэр ажил хэрэгч хүмүүс байна ?
-Парламент бол Монголын ард түмний хураангуй . Бид нар төлөөллийн ардчиллаараа дамжуулж Монгол төрийг барьж байгаа. Энэ парламентыг бүрдүүлж байгаа ард түмнээс сонгогдсон 76 гишүүдийг муулах ч хэрэггүй , сайлах ч хэрэггүй . Өнөөгийн парламент бол хэрүүлтэй уруултай, зөрчил тэмцэл, инээд баяртай ийм л бүрэлдэхүүн . Өмнө нь би парламентыг гаднаас нь хардаг байлаа. Харин өнөөдөр дотор нь байна . Парламентад тангараг өргөөд орж ирсэн хүн болгон Монгол төрийн төлөө нэг юм хийчих юм сан гэсэн сэтгэлтэй бие даасан нэг, нэг ертөнц шүү дээ . Бүгд Монголын сайн сайхны төлөө , өөрийнхөө дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх гээд л зүтгэж байгаа. Харин арга барил өөр байж болно . Би энэ парламентыг олон өнгөний зохицол гэж хэлнэ . Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг энэ олон өнгөний зохицол байгаа дээр маргалдаж, мэтгэлзэж нэг ч гэсэн алхам урагшлуулаасай л гэж бодож байна . Тухайлбал , Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль гэх мэт маргаантай байгаа асуудлаа олон төлөөлөлтэй байгаа үедээ шийдэх ёстой . Үүний төлөө ч намын бүлгүүд ажиллах ёстой .
Б.МӨНХТУЯА
Д.МЯГМАРСҮРЭН
Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл (22)
(61.186.42.58)
sain yarisan bna. 32 heblel site haagdaj , songuuliin olon dun shuuheer uurchlugduj hicheen olon businessmen shorond horigdoj bgaag l ardchilal uharsan gej helsen bna shu de
bal darga (180.235.183.250)
cham shig muu durakuudiig hamgiin turuun tsahilgaan sandl deer chini suulganaa za negiig abaad uldsen bgaa tgd huatahiig chini harnaa

b***** (180.235.183.250)
muu omhii komnist chi ooroo uharaad bga bh shuu olon ***** bai za ugee olj ***** za
(202.179.11.94)
Zulzagan kommunist bitgii ***** za MAN sunuj ustaj alga boloh niguurtai
(31.209.238.244)
cham shig novsnuud l uhraaj bsan,odoo ch uhraaj bna!
namnan (84.129.152.31)
aa ya ya aa ya ya iim zaluu hun iim burangui yaj bolo aa ya ya ya aa ya ya ya...
irgen (180.149.78.20)
ene muu Yn ovogt mongoloos *****
(202.21.113.138)
Ухаантай ярьдаг залуу байна. Үнэн бодит байдал, бас ирээдүй хойчийнхоо талаар нилээд зүйл ухаалагаар хөндөж ярьсан байна. "Үнэн үг гашуун" гэсэн үг байдаг. Зарим уншигчдад нилээд шорвог санагдсан бололтой юм уудаа сэтгэгдлээс харахад. Дажгүй дээ Монголчууд ухаалаг, эвтэй байхдаа хүчтэй.
zochin (103.26.194.105)
20 garui jil ulsiig uhraachihaad yuy yariad bga yum boloo
(122.148.121.221)
Энэ жилийн ашиглалтад орсон 1800 км замын 270 км нь Н.Алтанхуягийн Засгийн газарт хамаарна . Харин 1500 км нь С.Батболдын Засгийн газарт хамаарах ажил
zo (103.26.194.130)
sodbaatraa ard tumen bol uragshilj bna ta nar ard tumnii tuluu bol yuch hiigeegui uursduu l hulgailj bsn bh
zochin (103.29.144.82)
õ¿ì¿¿ñýý àìüääàà áèå áèåíýý õàéðàë Ýíý 2 íàìä èéì ñàéõàí ÷àäàëòàé çàëóó÷óóä çºí人í áàéãàà Ýíä ñýòãýãäýë áè÷ñýí õ¿ì¿¿ñ òà íà𠺺ðèéãàà õýí áîëîõèéã ë õàðóóëæ áàéíà ø¿¿ äý Õàìãèéí îâèëîã¿é òýãýýä àðä ò¿ìíýý àëü áîëîõ õàãàðàëäóóëæ ò¿¿í äýýð íü àøèã õîíæîî îëîõ ãýñýí èéì õ¿ì¿¿ñ õýò îëîí áîëæ äý
çî÷èí (122.201.19.99)
Ýíý ìîíãîë õ¿í ìºí ¿¿.Ýíý øèã õ¿í ìîíãîëûí õºãæëèéã õîéø òàòàæ áàéíà.Àâëèãàë àâäàã ÷àìààñ áîëæ ìîíãîë õºãæèõã¿é áàéíà çà èõ ìýäýã÷ ãóàé
ЖИ РУН ЖИ (202.126.89.250)
ЯН ГУУГ СОДУ БА ТУ РО чи сайн найзааааа
ЖИ РУН ЖИ (202.126.89.250)
ЯН ГУУГ СОДУ БА ТУ РО чи сайн найзааааа
МАНгарт (202.126.89.250)
ТА НАРЫН ИДДЭГ УУДАГ СУВГУУД ХААГДААД ДЭЭЛЭЭ НӨМРӨӨД ИРЭХЭЭР МОНГОЛЫН АРДЧИЛАЛ УХАРСАН БОЛЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ. БИДНИЙГ БАСАМЖИЛХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ЯМАГТ УХААЛАГ БАЙДАГ ШҮҮ. МАНгараа
zochin (202.5.196.254)
ene odoo xen bee. Yadaj ehleed Owog-oo unsh daa... MGL-n ardchilal chamd ooogt hamaagvi
мйэ (103.23.51.4)
энэ 2 жилд чинь янгууг овгийн ардчилал хөгжөөгүй юм шүү. янгуугийн мурий амтай хулгайчаа
Ok (182.160.16.6)
ZAABAL ENE NUHURT TAALAGDDAG ARDCHILAL GEJ BDGUI UM . OLONHID TAALAGDAJ BAIBAL MAN GART TAALAGDAH ALBAGUI SHU.
(211.217.210.246)
tanias l baga idej tanias ihiig hiij humuus dee.***** ataarha.munkh yum ugui