УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхий сайдаас асуусан ч ...
- 2013-12-09
- Улс төр
- 0
МУ-ын Ерөнхий сайдаа та мэдэгдэлдээ баруун бүсийн нэмэгдлийн асуудал дээр тодорхойгүй хариулт өгч байна. Баруун бүс бол алслагдсан, дэд бүтэц сул, амжиргааны түвшин доогуур, ядуурал ихтэй байдгийг та маш сайн мэдэж байгаа. Тэгэхдээ үнийн зохицуулалт хийж хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх талаар санаачлага гаргахгүй нь ээ гэж би ойлголоо. Баруун бүсээс сонгогдсон гишүүд бид хуулийн төсөл өргөн барина. Өргөн барьсан хуулийг маань хэлэлцэхгүй байгаа учраас Ардчилсан намын гишүүдтэй хамтран энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж хамтарч өргөн барина. Мэргэшсэн төрийн албан хаагчид нь алслагдсан бүс рүү ажиллахаар явахгүй байна, боловсон хүчний бодлого алдагдаж байна. Эдгээр асуудал дээр та илүү их сэтгэл гаргаад, нухацтай хандаачээ гэж хүсч байна.Хоёрдугаарт бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад яахав дээ, ер нь бол мөнгө олгох ажлыг зогсоох тухай ярьж байна. Энэ тийм биш ээ. Бид сая баруун бүс нутгаар ажлаад ирлээ. Хүмүүсийн амьжиргаа улам дордсон байна. Таны үнэ тогтворжуулахаар гаргасан 3 их наяд төгрөг өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулахад нэмэр болсонгүй. Таны энэ 3 их наяд төгрөг бидний санал болгоод байгаа “Монгол улсын 0-18 насны хүүхэд бүрт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн бүр”-т 5 жилийн турш 21000 олгох мөнгө байсан гэдгийг та сайн ойлгоорой. Өнөөдөр 21000 төгрөгийг хүсэхгүй байгаа тухай та ярьж байна. Үгүй ээ, энэ мөнгөөр чинь ажилгүй орлогогүй байгаа, хөдөлмөрийн байргүй байгаа, ядарч зүдэрч байгаа, 40-өөс дээш насны цалингүй, тэтгэвэр, тэтгэмж байхгүй иргэд маань сарынхаа өргөн хэрэглээний барааг зохицуулж, хэнээс ч өр зээл тавихгүйгээр амьдралаа авч явж байснаа ярьж, хэлж, захиж байна.
Тийм учраас та бид хоёрын яриа бодитойгоор зөрж байгаа учраас энэ асуудлыг судлаж үзээч ээ. Бид 21000 төгрөгийг зорилтод бүлэгт нь хүргэх хуулийн төслийг өргөн барина аа. Боломжийн амьдралтай хүмүүст нь өгөхгүй ээ. Энэ тал дээр тантай санал нэг байна. Бидний тооцоогоор өнөөдөр энэ мөнгийг олгох 600 мянган иргэн байна. Энэ хүмүүсийг өнөөдөр Монгол улсын төр ажлаар хангаж чадаагүй, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж чадаагүй гэдгээрээ энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх боломжийг бүрдүүлээч ээ гэж хүсч байна.
Мөн Ерөнхий сайд таны гарын үсэгтэй, Ч.Улаан сайдын гарын үсэгтэй 80-90 жилийн түүхтэй Монголын ахмадын холбоонд олгодог байсан санхүүжилтийг Ахмадын чөлөөт холбоонд олгож хамтран ажиллах тухай шийдвэрлэсэн. Энэ нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг зөрчсөн, ахмадын байгууллагыг хоёр хуваасан шийдвэр болсон гэж үзэж байна. “Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан хуулийн заалт зөрчигдөж байна. Энэ хууль зөрчсөн үйл ажиллагаагаа анхаараач ээ. Ахмадын байгууллагуудыг эвлэлдэн нэгтгэхийн оронд улам хагалан бутаргаж байна. Ялангуяа орон нутгийн иргэдэд таалагдахгүй байна. Тйимээс энэ асуудлаа эргэж хараач ээ гэж хүсч байна. Дараагийн нэг асуулт бол баруун бүсийнхэн ОХУ-руу хил гарахад маш их хүндрэлтэй тулгарч байна. 1 жилийн хугацаатай виз авахад 700$, 1 сарын виз нь 150$, цагаан хуудас авахад 4000 рубль. Энийгээ авахад ченжүүдийн гараар ордог. Энэ асуудлыг ОХУ-ын ЭСЯ, Гадаад хэргийн яамтай хамтарсан ажлын баг гаргаж зохицуулж өгөөч. Хэрэв шаардлагатай гэвэл баруун 5 аймгаас сонгогдсон гишүүд хамтран ажиллахад бэлэн байна.
Ерөнхий сайд та хөдөө орон нутагт улс төржих асуудал их гарч байгаа талаар ярьлаа. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Аймаг суманд зарим засаг дарга томилогдож чадахгүй байсаар байна. Хэзээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч Ардчиллын үнэт зүйлийг хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр та бодитой хариулт өгвөл зүгээр байна.
Мөн засаглалд бий болсон бодитой хямралаа арилгахын тулд хөдөө орон нутагт эрхийг нь бүрэн өгч босоо удирдлагаар орон нутагт томилгоо хийдгийг болиулмаар байна гэлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тавьсан асуултнуудаас баруун бүсийнхний визний асуудлыг авч судалж үзье гэснийг эс тооцвол тодорхой хариулт өгсөнгүйд нийт гишүүд бухимдлаа.

Сэтгэгдэл (1)
Тсанаа (124.158.79.4)
МАН худлаа сайн засаглал, халамж ярьж оноо цугдуулдагаа больцгоо.Заавал та нарынхаар бодлогоо явуулах ёстой юм уу.Тэгэх юм бол өөр нам байх хэрэг юу байна.Тэртэй тэргүй сонгуулийн үеэр ард түмэн дүнгээ тавьдаг юм.Визны хураамж гэж ямарч зүйл байхгүй гэж байна лээ.Та нар баруун аймгуудаар найрлаж яваа зураг чинь интер-д байж байна. Согтуу үедээ ярьсанаа үнэн болгож ярьж, ард түмэнд таалагдах гэдгээ боль та нар.