Б.Бат-Эрдэнэ: ”Гишүүдээр жилд ядаж нэг асуудал шийдүүлдэг болох нь бидний зорилго”
- 2013-12-10
- Улс төр
- 0
- НАМЗХ БОЛОН НАМОХ-НЫ 76 ЗАЛУУ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЧИМЭЭГҮЙ СУУЛТ ХИЙНЭ -
-МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Танай холбооноос нийгэмд тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэнэ гэдгээ хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн. Энэ ажил төсөл хэлбэрээр хэрэгжээд явах юм билээ. Яагаад энэ төслийг санаачилж, хэрэгжүүлэх болов?
-Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ нэг асуудлыг 10 мянган төгрөгөөр худалдаж авна гэдгээ олон нийтэд зарласан. Ингээд социологийн судлаачидтай хамтран Зүүн , Баруун, Төв, Хангайн бүс, дээр нь Эрдэнэт, Улаанбаатарт судалгаа явуулж нийгэмд тулгарч байгаа асуудлыг судаллаа. Үндэсний хэмжээний судалгаа болсон гэдэгт итгэлтэй байгаа. Харин түүвэрчилсэн байдлаар нэг бүсээс 100, Улаанбаатарт 200 нийт 800 хүнээс судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын хувьд 20 хүртэлх насны 17, 21-29 насны 459, 30-31 насны 268, 40-өөс дээш насны 56 хүнийг хамруулсан. Энэ судалгааг дуусгаад манайхаас хэвлэлийн хурал зарлаж албан ёсоор мэдээлэл түгээсэн. Цахим ертөнцөөр энэ талаар маш олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн. Зарим нь асуудлыг заавал худалдаж авах хэрэгтэй байсан юм уу. Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна гэх мэтээр шүүмжилж байсан. Яг өнөөдрийн нийгэмд асуудал худалдаж авдаг нэг ч хүн байдаггүй. Нөгөөтэйгүүр энэ бол дэлхийн жишиг юм л даа. Аль нэг социологийн судалгааны баг юм уу эрдэмтэдтэй ажиллахаас илүүтэй иргэдээс бодит байдлыг олж мэдэх нь хамгийн үр дүнтэй. Ингэхдээ иргэдийн саналыг үнэтэй, үнэгүй авах нь ямар ялгаатайг гайхаж магадгүй. Гэтэл үнэгүй гэвэл хэчнээн санал ирэх билээ, мөнгөөр худалдаж авъя гэвэл хэр их санал ирэх билээ гэдгийг бодолцсон. НАМЗХ, НАМОХ-ноос энэхүү 76 асуудлыг төрийн түшээд болоод олон нийтэд өргөн барихад бэлэн болоод байна.
-Маргааш /өнөөдөр/ танай залуучууд суулт хийнэ гэдгээ зарласан. Хэдэн хүн оролцох вэ?
-Хүний эрхийн өдрөөр бид чимээгүй суулт хийнэ. Монголчууд Үндсэн хуульд заасан язгуур эрхээ эдэлж чадахгүй байна. Гэтэл төрийн түшээд нь ажлаа хийхгүй чуулганы ирц бүрдэхгүй байгааг бид харж байна. Энэ байдлаас харахад бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх шаардлага гарч байгаа юм. НАМЗХ болон НАМОХ-ны 76 залуу Чингисийн талбайд чимээгүй суулт хийх юм. Бид суултаа 76 минут үргэлж лүүлэх бодолтой байгаа. Гэх дээ цаг агаарын байдлаас шалт- гаа лаад хугацаа нь өөрчлөгдөж магадгүй.
-Аливаа ажлын үр дүн гэдэг хамгийн чухал л даа. Магадгүй НАМЗХ-ноос хэрэгжүүлж буй төсөл улстөрийн бас нэг шоу байсан уу эсвэл үнэхээр нийгэмд хэрэгтэй ажил юм уу гэдгийг хожмын үр дүнгээс дүгнэх байх. Ер нь үр дүнгийн талаар ямар хүлээлт байгаа вэ?
-Манайхаас хэрэгжүүлж буй төслийн эхний шатанд судлаачдын баг ажилласан. Үүний дараа бид онлайн ертөнцөд байгаа залуучуудыг санал асуулгад идэвхтэй хам руулсан. Ингээд хэвлэлийн ху- рал зарлаж нийтэд мэдээллээ. Дараагийн шатанд иргэдээс санал асуулгын үеэр авсан 76 асуудлаа УИХ-ын 76 гишүүнд хуваарилсан. Үүнийгээ телевизийн нэвтрүүлэг болгон цацах төлөвлөгөөтэй байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг бидний хэрэгжүүлж буй төсөлд нааштай хандаж чадах чинээгээрээ тусалж дэмжинэ гэдгээ хэвлэлийн хурлын дараа мэдэгдсэн. Нэг гишүүнд нэг асуудал хүлээлгэж өгөх журмаар явна. Ингээд 76 цуврал нэвтрүүлэг хийнэ гэсэн үг. Тухайн гишүүнээс өгсөн асуудалтай холбоотойгоор өргөн хэмжээний шийдлийг хүлээж байгаа юм. Ядаж нэг гишүүн жилд иргэдийн амьдралд тулгамдсан ганцхан асуудлыг шийддэг болъё л доо. Ингэхээр дөрвөн жилийн хугацаанд 76 гишүүн 304 асуудал шийднэ гэсэн үг. 1990 оноос хойш эрх барих хугацаандаа тоймтой хэдэн асуудлыг цэгцлээд явсан бол ямар их ажил амжуулах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй.
-Танай төслийн талаар нийгмийн хандлага ямархуу байх шиг байна? Бидний санаачилгыг иргэд их дэмжих хэрэгтэй. Бид амьдралын төвшин муудаж, агаарын бохирдол нэмэгдэж байна гэж ярьдаг мөртлөө чимээгүй суугаад байна. Энэ их буруу юм л даа. Саяхан Ц.Мөнхбаяр на рын хүмүүс Төрийн ордны ойролцоо буун дуу гаргалаа. Иргэдийн тэвчээр алдагдаад ийм үйлдэл хийлээ гэж харж байна. Тиймээс нийгэмд тул гам даад бай гаа асуудлаа шийд вэр лэхэд иргэдийн хүч дэм болох юм. -УИХ дахь МАН-ын бүлэг танайхаас санаачилсан ажлыг дэмжинэ гэсэн юм байна. Эрх баригчид хэрхэн хүлээж авахыг бодолцож үзсэн үү?
-МАН-ын бүлгийн гишүүдээр дам жуулж 76 асуудлыг албан ёсоор хүргүүлнэ. Тухайн гишүүн энэ асууд лыг хүлээж авах эсэх нь би дэнд хамаагүй. Нэгэнт хүлээл- гээд өгчихсөн учраас цуврал нэвтрүүлэгтээ оролцуулах болно. АН нээлттэй, иргэддээ ойрхон бодлого хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа хүлээж авах байх гэж бодож байна. Зөвхөн АН, МАН гэхгүйгээр бусад нам, эвслүүд ч нээлттэй хүлээн авч асуудлыг шийдэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. 2016 онд сонгууль болдгоороо л болно шүү дээ. Энэ үед хэн нь хариуцсан ажлаа хийсэн, хэн нь хийгээгүй вэ гэдгийг дүгнэнэ. Ирэх оны яг энэ үед гишүүд үүргээ хэр гүйцэтгэснийг хараад дараагийн 76 асуудлыг өгнө. Хоёр жилийн хугацаанд 152 асуудлыг шийдэх юм. 76 асуудлыг найман бүлэгт хуваасан. Улстөр, боловсрол, ажил хөдөлмөр, эрүүл мэнд, байгаль орчин, экологийн гэх мэт олон асуудлыг нэрлэж болно. Манайх хүн ам цөөтэй уч раас асуудлаа өөрс дөө шийдээд явбал УИХ-ын гишүүд ч хэлэх үгтэй, хийсэн ажилтай болно.
-Аль салбар хамгийн их асуудалтай байна вэ. Та жишээ болгоод улстөр, нийгэм, боловсролын салбарынхныг нэрлэж болох уу?
-Нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, боловсролтой холбоотой асуудал маш их байна. Эдийн засгийн асуудалд гэхэд баян ядуугийн ялгааг арилгах хэрэгтэйг иргэд хэлж байна. Мөн хот, хөдөөгийн ялгааг бууруулахад юу хийх, төрийн албыг намаар алагчилж байгаа явдлыг таслан зогсоох. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийж байгааг болиулах санал орж ирлээ. Нэмээд хэлэхэд иргэд гэр бүл салалт, малчдын нийгмийн халамжийн асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад хүчтэй дуу хоолой үгүйлэгдэж байгаа нь судалгаанаас харагдлаа. Саяхан энэ салбарыг хариуцсан дарга нь болчимгүй үг хэлж нэлээд шүүмжлэлд өртлөө. Судалгаанаас анхаарал татаж байгаа нь гадаадад экспортолж байгаа хөдөлмөрийн насны ажил- лах хүчний талаар бодолцох цаг болжээ гэсэн сануулга байна. Үүнээс болж нийгэмд олон сөрөг үр дагавар гардаг. Гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, архидан согтууралт, биеэ үнэлэлт, гэмт хэрэгт холбогдох гэх мэт. Тэгэхээр ийм асуудлыг шийдчих юм бол нийгэмд тодорхой хэмжээгээр дэвшил авчирч байна гэсэн үг л дээ.
-Та маш өргөн цар хүрээтэй асуудлуудыг захаас нь дурдлаа. Зөвхөн гишүүд гэлтгүй яам, агентлагууд нь ч анхаарч хамтран ажилламаар юм шиг санагдлаа. Цаг хугацаа багагүй шаардах нь дээ?
-Уг нь УИХ, Засгийн газрыг хянаж ажиллах үүрэгтэй. Өнөөдөр парламентын ардчилал алдагдаад Засгийн газар нь УИХ-аас давсан шийдвэр гаргаж байна шүү дээ. УИХ-ын гишүүдэд нэг асуудал олгоно гэдэг чинь туслахтайгаа хамтраад хий гэсэн үг биш. УИХ- ын гишүүн аль ч яам, агентлагаар ороод асуудлаа богино хугацаанд шийдвэрлэх эрх мэдэлтэй хүмүүс.
-Гишүүд асуудлыг ямар хэлбэрээр шийдэх юм бэ?
-Утааг яаж шийдэх вэ гэдгийг хариуцаж байгаа гишүүнээс нь эхлээд санаачилга гаргаад явна. Жишээ нь утааны асуудалд онлай- наар явуулсан хэлэлцүүлгийн үеэр Богд уулыг нүхлэх, сэнс тавих гээд шийдэл гарч байна. Аль нь зөв бэ гэдгийг гишүүд судлах хэрэгтэй. Утаанаас гадна зуны улиралд шороо тоос маш ихтэй байдаг. Агаарын бохирдлыг хэрхэн багасгах вэ гэдэгт эрдэмтэд төрөл бүрийн сонирхолтой санал дэвшүүлж байна. Жишээ нь төвлөрлийг сааруулж нүүлгэх арга. Утааг багасгах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн их ч мөнгө зарцууллаа. Ямар ч үр дүн гарсангүй. Үүний оронд орон нутгаас нийслэлийг зорих иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламж олгох журмаар нүүлгэх саналыг судлаачид гаргаж байна лээ. 100 мянган айл нийслэлд ажилгүй амьдарч байхаар орон нутаг руу нүүлгэх хэрэгтэй. Манай хөрш улсад бүгд цахилгаан халаалт хэрэглээд явж байна. Энэ саналуудыг гишүүд нь барьж аваад ажил хэрэг болгох ёстой. УИХ-ын гишүүд гаднын байгууллагатай хамтраад шийдэл гаргаж болно. Манайхан санаачилгагүй , дээр нь гишүүдийн амьдрал болоод байгаа учраас ард түмэнтэйгээ ойр байхыг хүсдэггүй. Өмнө нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийс- лэ лийн захиргааг хотын төвд биш Баянхошуунд байх нь зүйтэй гэж байсан. Өнөөдөр үүнийгээ л хийх ёстой. Гэтэл одоог болтол Улаан- баатар хотын захиргаа баригдаагүй байна. Анх ярьсан хэлсэндээ байх хэрэгтэй. Ард түмэн хангалттай их ажил санаачилж байгаа.
-НАМЗХ бол залуучуудын байгууллага. Энэ утгаараа судалгааг нэгтгэж байхад залууст зориулсан ийм ажил хийвэл болох юм байна гэсэн санаа, сэдэл төрөв үү. Эсвэл бүх асуудлаа гишүүдэд даатгаад орхичих юм уу?
-Өнгөрсөн аравдугаар сараас эхлээд Залуучуудын талаар ба- римтлах төрийн бодлого гэсэн сэдвээр социологийн судлаачидтай хамтраад ажиллаж байна. Саяхан урьдчилсан дүн нь гарлаа. Монго- лын төрийн бодлогод залуучууд нь асуудал болчихоод байна уу. Эсвэл асуудал нь өөрөө залуучуудад байна уу гэдэгт судалгаа хийсэн. Тухайлбал, мансууруулах бодисын асуудал байна. Хар тамхинаас болж гэр бүл салалт, гэмт хэрэг маш их гарч байна. Залуучуудыг дэмжих төрийн бодлогын хувьд учир дутагдалтай байна.
-Танайхаас залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа юм байна. Ер нь залуусыг төрөөс хэрхэн дэмжих хэрэгтэй юм бэ?
-Манайх залуусын орон. Гэтэл залуучуудын асуудлыг хариуцсан нэг ч яам байхгүй. Уг нь 16 яамтай шүү дээ. Хүүхэд залуучуудын асуудлыг нэг дор авч яваад байна. Хүүхэд гэдэг ямар ойлголт билээ. Миний асуудлыг төрөөс хүүхэдтэй хамтдаа шийднэ гэхээр ойлгохгүй байгаа юм л даа. Ер нь оюутны тэтгэлгээс илүүтэй сургалт, боловсролын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлмээр байна. Түүнч- лэн бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдалд анхаарал хандуулах цаг болжээ. Манайд залууст хандсан бодлого үгүйлэгдэж байна. Гаднын оронд амьдарч байгаа залуусаас судалгаа авч байгаа. Ер нь ирэх оныг залуучуудын жил болгон зарлаасай гэж хүсч байна. Тиймээс залуусын талаар баримтлах төрийн бодлогын талаар судалгаа хийж байна. Одоогоор урьдчилсан дүн гарсан. Удахгүй олон нийтэд мэдээлнэ. Намын дэргэдэх байгууллага гэдэг утгаараа МАН-ын бүлгийнхнийг бидний энэ санаачилгыг дэмжээд хүч түрээд явахыг хүсч байна. Өнөөдөр залуучууд амьдралаа өөрсдөө бол гож байна. Ямар ч нэгдсэн бод лого алга. Ажилгүй, хөгжлийн бэрх шээлтэй иргэдэд тэтгэмж олгоод явж байна. Төрд татвар төлж байгаа залуусын бизнесийг хэрхэн дэмжих нь тодорхойгүй. Улс орны хөгжлийг залуус авч явдаг. Гэтэл эр гээд залуучуудын асуудлыг хэр хэн шийдвэрлэх талаар Монго лын залуу чуудын холбоо нь ч дуугарахгүй байна. Энэ байгууллага өнөө дөр залуучуудыг дугуй унах талаар ярьж байна. Унадаг дугуй унах орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулахгүй байна. Ерөнхийдөө залуус асуудал юм уу. Асуудал нь залуучууд юм уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй байна.
-Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаанд таныг шүүмжлэлтэй ханддаг юм уу гэж харлаа?
-Би Монголын залуучуудын холбооны /МЗХ/ үйл ажиллагаанд маш сэтгэл дундуур байгаа. Шуудхан хэлэхэд НАМЗХ-ноос дор үйл ажиллагаа явуулдаг байгууллага. МЗХ-ны их хурлыг өнөөдрийг хүртэл хүлээж байна. Хамгийн сүүлийн хурал 2001 онд болсон. Үүнээс хойш хуралдаагүй байгууллага залуучуудын талаар ямар бодлого хэрэгжүүлэх юм. Энд ажиллаж байгаа 10 хүн үндсэн дүрмийг нь өөрчилж байна шүү дээ. Их хурлаа нээлттэй хийж чадахгүй байж тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч нь залуустаа нээлттэй ажиллана гээд зарлаад байна. Залуучуудын талаар төрөөс ямар бодлого баримтлах вэ гэдэгт уг нь НАМЗХ биш, МЗХ ажиллах ёстой. Ойр зуурын юм хийдэг мөртлөө өөрийн гэсэн байртай, түрээслээд орлого олж байна. Ингэхээр албан тушаал горилсон хэдэн хүний газар болчихож гэж нэрлэхэд хилсдсэн болохгүй. Ийм нөхдөөс залуучуудын холбоог цэвэрлэх ёстой.
-Адилхан залуучуудын байгууллагын хувьд МЗХ-той хэр уялдаа холбоотой байдаг вэ?
-Жил гаруйн өмнө манайх МЗХ-той уулзалт хийсэн юм. Залуусын талаарх суурь судалгааг бид МЗХ- нд хүлээлгэж өгсөн. Хэдийгээр МЗХ гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг ч үнэндээ ардчилсан на- мын дэргэдэх залуусын байгууллага болсон шүү дээ. АН төр барьж байгаа учраас асуудлаа шийдээч гээд судалгааг нь өгсөн. Эргээд бидэнд ямар ч хариу өгөөгүй. Нэг ч асуудал шийдээгүй.
-Та улстөрийн намын харьяаллын талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-Үндсэн хуульд хүн нам сонгох уу, лам сонгох уу, ном сонгох уу гэдэг нээлттэй. Улс орноо гэсэн сэт гэлтэй залуус нам гэж туйлшрах нь хаашаа юм. Гэхдээ төр засагт бод лого хэрэгжүүлэх үндсэн суурь нь нам болчихоод байгаа юм. Залуусыг нам сонгохыг шууд буруутгаж чадахгүй. Гэхдээ хэт намчирхаж болохгүй л дээ. Юм гэдэг өөрөө олон талтай. Тиймээс асуу далд төв байр сууринаас ханддаг байх ёстой. Бидний хувьд УИХ-ын 76 гишүүн ажлаа хийгээсэй гэж хүсч байгаа.
-Намын дэргэдэх байгууллага учраас гаргаж байгаа санал санаачилгыг тань төв байр сууринаас хүлээж авах хүн цөөхөн байдаг болов уу?
-Намын нөхөд намын байр сууринаас хүлээж авна. Иргэд бол өөр өөрийнхөөрөө дүгнэж цэгнэнэ. Гишүүдэд 76 асуудлыг хүргэх гэж байгааг иргэд нааштайгаар хүлээж авсан. Ард түмэн ухаантай учраас өөрсдийн дүгнэлтээ аль хэдийнэ өгчихсөн байх л даа.
-МАН-ын XXVII Их хурал боллоо. Энэ хурлаар залуусын төлөөллийг зоригтой орууллаа гэж иргэд сайшааж байна. Үүнд сэтгэл хангалуун байгаа байх?
-Сэтгэл хангалуун байх, хангалуун бус байх нь чухал биш. Хамгийн гол нь залуучуудад хариуцлага ирж байгааг ухамсарлах хэрэгтэй. Залуу Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргатай бай хын ид шидийг үзүүлэх ёстой. Зохион байгуулалттай, цаг барьдаг байх хэрэгтэй. Хэрэв ингэж ажил- лаж чадахгүй бол залуу хүн гэж явсны хэрэг байна уу. Тэгэхээр энэ хариуцлагыг бид сайн гэдэг үнэлгээтэйгээр дуусгах хэрэгтэй. Ямар ч үеийнхнийг намын удирдах төв шинд гаргасан тодорхой хэмжээ ний эрсдэл дагах нь ойлгомж- той. Тиймээс залуус өмнөх ажлаа маш хурдтай хийх ёстой. МАН- ын үе үеийн удирдлагууд нэг зүйл дээр алддаг. Өндөр албан тушаалд томилогдоод ард түмнээ мартдаг. Намын анхан шатны байгуул лагад ажиллаж байгаа ги- шүү дээсээ тасарч хэт өндөрт гардаг. Бус дыг хүндлэхгүйгээр өөрийгөө хүндлүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тиймээс намынхаа бүх гишүүдийг хүндэлж уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Дар га нар өрөөнөөсөө гарахгүй асуу дал шийдвэрлэх гээд байдаг тал бий. Гэхдээ манай намын шинэ удирдлагууд албан тушаалд томилогдон гуутаа бүс бүсээр явж намын бод лого шийдвэрээ танилцууллаа. Үүнийг их зөв ажил боллоо гэж бодсон.
Ц.ОЮУНТУНГАЛАГ

Сэтгэгдэл (5)
Çî÷èí (103.23.51.2)
×è åð íü ÿìàð ñàíàà àãóóëæ ýíý á¿ãäèéã áóæèãíóóëààä áàéãàà þì áý? ÓÈÕ ûí ãèø¿¿ä ã¿éöýòãýõ àëáàíä áèø õóóëü áîëîâñðóóëàõ áàòëàõ ¿¿ðýãòýé áèç äýý. ÌÀÍ -ûí ãèø¿¿ä òºñºâ çàðöóóëäàã ã¿éöýòãýõ àæèë õèéíý ãýýä áàéãààã þó ãýæ îéëãîõ âý
irgen (103.26.193.11)
komunist uzel surtalaasaa salj chadval hogjil oirhon baina shuu?
иргэн (202.179.29.8)
Энэ нөхөр чинь одоогийн 2 даргынхаа эсрэг ажиллаж байгаа жинхэнэ хуучин дарга нарын гар хөл болсон нөхөр шүү дээ.Энэ залуугаа солиочээ МАН-н шинэ удирдлагаа.Мөн шинээр болсон 2 орон тооны нарийн бичиг нь юу хийж чаддаг хүмүүс юм бол.Хүнд ямарч ойлномжгүй ярина.Онол яриад яах юм бэ Гантулгаа.Ямарч нарийн бичгийн даргын шинэжгүй тооч байгаа хүнч алга энэ 2-г.Ер нь генсек нь аппаратын хүмүүсээ маш буруу бүрдүүлж байна даа.дандаа өөрийнхөө дайсанг бэлдсэн байна.Доод хүмүүс нь Батэрдэнэээс өгсүүлээд л өөрийн чинь эсрэг ажиллаж байгааг мэддэг болоосой.Бүгд Батболд Энхтүвшингийн хүмүүс.Энхболд бас өөринхөө хүмүүсийг томилоод генсекид өөрийн хүн гэж байна уу.Дүгнэл хийх л хэрэгтэй дээ.Энэ залуу бол энэ албанд тохиргүй хүн.
бошгыг халах залуу (202.55.191.35)
МАН гасыг залууд нь НАМИЛЗАГ гэх гажиг нэр сонгов
zochin (183.177.98.26)
Asuudliig mongoor hudaldaj abna gene uu Ene chune abilga bish uu MAN-gariin zaluu abilgachid