Ч.Хүрэлбаатар: Эрх баригчдад цалин, тэтгэврийг нэмэх хүсэл алга

УИХ -ын гишүүн Ч.Хүрэлбаатартатай ярилцлаа.

- Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн нэг гаруй жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал төсөөлж байснаас ч илүү муудлаа. Тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал чухам ямар байгааг эдийн засгийн суурь үзүүлэлтээс харж болдог. Хэрвээ суурь үзүүлэлт сайн бол эдийн засаг сайн, ирэх онуудад улс орон өсөх үндэс тавигджээ гэж хэлж болно. Харин уг үзүүлэлтүүд муу байвал эдийн засгийн байдал муу, эдийн засгийн хэтийн төлөв байдал муу байна гэж дүгнэдэг. Би хэд хэдэн үзүүлэлтийг хэлье гэж бодож байна. Нэг. Гадаад төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.доллараас давлаа. Энэ алдагдлын улмаас л Монголд ам.доллар ховордож оны эхэнд 1380 төгрөг байсан бол одоо 1750 төгрөг болж бараг 400 төгрөгөөр төгрөгийн ханш уналаа. Товчхондоо Монголд төлбөрийн тэнцлийн хямрал буюу ханшийн хямрал явагдаж байна. Ханшийн хямрал нь санхүүгийн хямрал, санхүүгийн хямрал нь эдийн засгийн хямрал болох эрсдэл улам л нэмэгдээд байна. Хоёр. Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 60 орчим хувиар буурсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр бууруулж байна. Юун шинээр хөрөнгө оруулах тухай ярих. Харин ч оруулсан хөрөнгө оруулалтаа яаж гаргах талаар ярьж байна. Гурав. Үнийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байна. Ард иргэдийн орлого өсөхгүй байгаа өнөө үед өдөр тутмын хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь ядуурал нэмэгдэх гол шалтгаан болж байна.Дөрөв. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын зээл- жих зэрэглэлийг бууруулж Монгол Улсын хэтийн төлөвийн тогтвортой гэсэн үнэлгээг сөрөг гэж тогтоолоо. Ингэснээр ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалт буурна, зээлийн хүү өснө гэсэн үг. Тав. Эдийн засгийн идэвхжилт эрс буурлаа. Үүнийг бараг бүх аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж, Татварын байгууллагуудад алдагдалтай тай- ланг гаргаж өгч байгаагаас харж болно. Захууд дээр арилжаа наймаа ч бага хийж байна. Зургаа. Ажилгүйдэл нэмэгдсэн. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 онтой харьцуулбал 20 хувиар өсчээ. Долоо. Засгийн газар сүүлийн 14 жилийн түүхэнд анх удаагаа төсвийн орлогыг УИХ-аас баталж өгсөн хэмжээнд төвлөрүүлж чадсангүй. Төсвийн орлогыг 700 орчим тэрбум төгрөгөөр тасалдууллаа.

-Саяхан тодотгосон төсвийнхөө орлогыг тасалсан гэсэн үг үү?
-Тийм ээ. 2013 оны улсын төсвийн орлогыг анх баталж байсан хэмжээтэй нь харьцуулах юм бол бараг хоёр их наядаар тасалдуулж байна. Ерөөс хоёр сар гаруйн өмнө энэ Засгийн газар төсвийн орлогоо төвлөрүүлж чадахгүй боллоо, төсвийн орлогыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулж өгөөч гэж УИХ-д хандсан. Хүсэлтийг нь УИХ хүлээн авч төсвийн орлогыг 800 тэрбум төгрөгөөр бууруулж, Засгийн газрын авах зээлийн хэмжээг 400 тэрбум төгрөгөөр нэмж өгсөн. Мөн Засгийн газрын боловсруулж оруулж ирсэн төсвийн тодотголыг УИХ баталж өгөөд 40 орчим хоногийн дараа төсвийн гүйцэтгэл гарахад төсвийн орлого 700 орчим тэрбумаар тасарч байна. Иймээс л төсвийн орлогыг анх баталсан хэмжээнээс бараг хоёр их наядаар тасарлаа гэж хэлээд байгаа юм. 40 хоногийн дараа төсөвтөө хэдэн төгрөг цуглуулахаа тооцож мэдэхгүй, чадахгүй Засгийн газар энэ улсыг дөрвөн жил яаж удирдах юм бэ.

-Ардын намын бүлэг эрх баригчдыг эдийн засгийн буруу бодлого баримталж байна хэмээн шүүмжилж байгаа. Эдийн засгийн буруу бодлого гэж юуг тодорхойлж байгаа юм бэ?
-Эрх баригчдын олон алдаа- тай бодлогоос болж эдийн за- саг хүндэрсэн. Ер нь үндсэн дөрвөн алдаа байна гэж харж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг бий болгодог хөрөнгө оруулагчдыг гадуурхах бодлого хэрэгжүүлж байна. Хувийн хэвшилд төр гараа дүрснээс болж аажимдаа хумигдах янзтай болсон. Мөн Тө рийг хэтэрхий данхайлгаж, дар га сайд, төрийн албан хаагчид, болон төсвөөс санхүүждэг төрийн байгууллагын тоог нэмсэн зэрэг олон баримт байна. Гуравдугаарт шинэчлэлийн гэх Засгийн газар өрийг хэтэрхий шүтэж ирлээ. Уг нь хөрөнгө оруулалтыг шүтэх ёстой байтал өр зээлийг шүтэж, юм л бол зээл авна гэдэг болж. Эцэст нь мөнгө хэвлэх замаар Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь хамгийн том алдаа. Яагаад гэвэл төсвийн орлогынхоо бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний цаасан мөнгө хэвлэж үнэ бууруулна гэдэг бодлого дэлхийн аль ч оронд байхгүй. Мөн хөтөлбөрт цөөн тооны томоохон компаниуд хамрагдаж бага хүүтэй их хэмжээний зээл авч байгаа нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ эрх баригчид ялгаварлаж байгаагийн илрэл болохоос гадна арилжааны банкуудын үйл ажиллагаанд ч хор хүргэж байгаа юм. Товчхон хэлбэл энэ Засгийн газар төрийг данхайлгаж, өр зээлийг нэмж, хөрөнгө оруулагчдыг гадуурхах, хавчих бодлого явуулж байгаа нь Монгол Улсын хөгжлийн ирээдүйг бүрхэг болгож байна гэсэн үг. Уг нь төр цомхон, үр ашигтай, өр зээл нь уул овоо шиг их биш. Харин хөрөнгө оруулалт нь уул овоо шиг их байвал Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байх байсан. Харамсалтай нь бүх зүйл эсрэгээрээ болчихоод байна л даа.

- Хөрөнгө оруулалт буурч байгааг зогсоох гэж УИХ өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталсан шүү дээ?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж үе үеийн төр, засаг их чармайсан. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид Монгол бол хөрөнгө оруулж болох орон юм байна хэмээн итгэж хөрөнгө оруулж эхэлсэн. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтын орчинг муутгахад ихээхэн хувь нэмэр оруулж байсан хүмүүс өнөөдөр эрх баригч болж, Монголын хөгжлийн бодлогыг бо- ловсруулж, зарим салбарыг удир- даж байна шүү дээ. Тэгэхээр Монголын төрд хө рөнгө оруулагчид яаж итгэх юм бэ. Хөрөнгө оруу- лагчдын итгэлийг нэг л алдсан бол эргээд итгэлийг олно гэдэг маш хэцүү. 2008-2012 онд Монголд хамгийн ихээр хөрөнгө оруулалт орсон он жил байсан. Үүнийг бий болгохын тулд Ардын нам 2008 оны сонгуулиар 45 суудал авч ялчихсан байсан хэдий ч АН-тай хамтарсан. Хөрөнгө оруулагчид ч үүнийг хараад улс төрийн тогтвортой байдал бий боллоо, эв эе, ойлголцол Монголын төрд бий боллоо гэж итгэж Монгол руу хошуурсан. Ардын нам намын- хаа эрх ашгийг улс орны эрх ашгийн дээр хэзээ ч тавьж байгаагүйг энэхүү үйлдэл харуулсан гэж би ойлгодог. Харамсалтай нь өнөөдөр АН намынхаа эрх ашгийг улс орныхоо эрх ашгийн дээр тавьж, талцал хуваагдал, үзэн ядалтыг улс орон даяар бий болгож байна. Ийм үед хөрөнгө оруулалт орж ирнэ гэж мөрөөдөх ч хэрэггүй биз дээ.

-Засгийн газар алдаагаа засахад хэтэрхий оройтсон юм биш үү. Эдийн засгийн байдал ямар хэмжээнд хүрснийг та мэдэж байгаа шүү дээ. Эргэж сэхэхэд нэлээн цаг хугацаа шаардах болов уу?
-Алдаагаа засахад хэзээ ч оройтохгүй гэж би боддог. Хамгийн гол нь алдаагаа ойлгох ёстой, мөн засъя гэсэн сэтгэлтэй байх ёстой. Эцэст нь алдаагаа засахын тулд тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар, эрх баригчдаас ийм санал санаачлага гараагүй л байна. Нүдэнд харагдаж, чихэнд дуулдсан зүйл одоогоор алга. Уг нь Ардын намын бүлэг 2013 оны дөрөвдүгээр сараас эхлээд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг хэлж, сануулж байсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж авахгүй байсаар байдал хүнд болчихоод байна.

-”Самурай” бондыг зэх зээлд арилжаалаад эхэллээ. Энэ удаа Засгийн газар “Самурай” бондыг гаргахдаа нэлээн чимээгүй байдлаар гаргалаа. Үүний цаана ямар нэгэн нууц зүйл байна уу гэж зарим хүн хардаж байна. Ядаж байхад “Самурай” бондыг юунд зарцуулах нь дахиад л тодорхойгүй байна?
-Бас л төсөл хөтөлбөрөө бэлэн болгоогүй хэрнээ зээл авчихлаа. Энэ Засгийн газар бусдын хийсэн ажлыг ч бид хийсэн гээд л өөрийгөө магтахдаа тун гарамгай. Гэтэл 240 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений ”Самурай” бондыг чимээгүй авсан нь хар дагуулж байна. Уг нь мөнгө орж ирээд арав гаруй хонож байна. Эрх баригчид чимээгүй л байна. Үнэнийг хэлэхэд өндөр өртөг зардалтай зээл авчи- хаад ард түмнээсээ ичээд л хэлж чадахгүй байгаа юм. Төсвийн тухай хуулийн 49.3-т өр үүсгэж авсан хөрөнгөөр улсын төсөвт тусгагдсан, батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн байдаг. Энэ хуулиа мөрдөж ажиллахыг л энэ эрх баригчдаас шаардаж ажиллана даа. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, төсөвт суулгахыг шаардана гэсэн үг.

-Үүнийг нь мэдсээр байж та бүхэн яагаад эсэргүүцдэггүй юм бэ?
-Бид эсэргүүцдэг, бас хангалттай ярьдаг боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун бага гаргаж байна. Яг үнэндээ Ардчилсан намынхан өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэнэ гээд зүтгээд байгааг та бүгд сайн мэдэж байгаа. Хэрвээ өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьд хүрэх юм бол Монгол хүн бүр 4-5 сая төгрөгийн өртэй болно. Үүнийг төлж л таарна. Хөгжлийн сайд Н.Батбаяр”Чингис” бондыг өр биш Чингисийн өглөг гэж нэрлээд байгаа юм. Одоо “Самурай” бонд хэний өглөг юм бол, өглөг өгч байгаа хүнийхээ нэрийг ядаж мэдээд авчихмаар байна.

-Засгийн газрын тэргүүний тайлбарлаж байгаагаар өмнөх Засгийн газрын хийсэн балгийг засахын тулд их хэмжээний зээл авсан гэж хэлээд байгаа?
-“Чингис” бондын мөнгөөр төрөл бүрийн төсөл санхүүжүүлж байгаа гэж тайлбарладаг. Харин эдгээрээс “Гудамж” төсөл л үр дүнгээ өгсөн байх. Мөн сурагчийн дүрэмт хув цас- ны асуудал бол иргэдийн дургүйц- лийг нэлээн хүргэсэн. Харин тэр ярьж байгаа олон төсөл дотор өмнөх Засгийн газрын балгийг арилгана гэдэг төсөл лав л сонсогдоогүй. Тэ- гэхээр өөрсдийн буруутай үйл ажил- лагааг бусдаас нуухын тулд бусад руу дайрч байгаа санаатай юм уу даа.

-Ханшийн зохицуулалтыг хэн хариуцах ёстой юм бэ. Байнга савладаг шалтгаан нь юу гэж харж байна вэ. Валютын нөөц хэр байгаа вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад ханш хөдөлж л байдаг. Валютын ханш 0-5 хувь дотор хөдлөх нь энгийн үзэгдэл. Үүнд нь бизнес эрхлэгчид зохицуулж эрсдэлээ тооцож, үйл ажиллагаагаа төлөвлөж явдаг. Харин өнөөдрийнх шиг төгрөгийн ханш 30 хувиар уначихсан тохиолдлыг Төлбөрийн тэнцлийн хямрал буюу ханшийн хямрал гэж нэрлэдэг. Энэ нь дээр хэлсэн шиг санхүүгийн хямрал, дараа нь эдийн засгийн хямрал болох эрсдэл их бий. Валютын хан- шийн өсөлтөөс болоод бараг бүх барааны үнэ өдөр бүр нэмэгддэг болчихлоо. Валютын ханш өсөөд байгаа шалтгаан их бий. Хамгийн гол нь валютаа аваад орж ирдэг хөрөнгө оруулагчид нь манай улсад орж ирэхгүй байгаа учраас л гадаад валют ховордож, үнэ нь тэнгэрт хадаад байгаа юм. Бас нөгөө нэг гол шалтгаан нь үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр цаасан мөнгө хэвлэж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа учир манай төгрөг цаас болоод байна. Ханшийн хөдөлгөөнийг зохицуулахад голлон хэрэглэгддэг валютын цэвэр нөөц тун бага байгаа.

-Ардын намын бүлгээс цалин тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа боловч үр дүнд хүрэхгүй байх шиг байна?
-Ардын намын бүлгээс цалин тэтгэврийг 30 хувь нэм гэдэг шаардлага тавьсан. Яагаад гэвэл 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН ард иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа цалин тэтгэврийг нэмнэ. Ингэхдээ үнэ ханшийн өсөлттэй уялдуулж нэмнэ гэж амалсан. 2012 оны сонгуулиас хойш 2014 оны төгсгөл хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ ханш дор хаяж 35 хувиар өсөх учраас цалин тэтгэврийг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь сонгуулиар амалсан амлалтаа л биелүүл гэж байгаа юм. Одоохондоо цалин тэтгэврийг нэмэг дүүлэхийг энэ Засгийн газар хүсэхгүй л байх шиг байна. Сонгуулиар амласнаа биелүүлэхгүй бол ард түмэн дараагийн сонгуулиар АН-ыг байранд нь тавиад өгөх байлгүй дээ.

-Улсын төсөв хөрөнгө хүндхэн байгаа энэ нөхцөлд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж хэр байгаа юм бол?
-Байгаа шүү дээ. Жишээлбэл, 2014 оны төсөв дээр нэг ам.долларыг 1384 төгрөгөөр тооцсон. Одоо ам.дол лар 1750 байна. Валютын ханшаа л зөв тооцчихвол төсвийн орлогыг 400 гаруй тэрбум төгрө- гөөр нэмэгдүүлж болно. Мөн дан- хайлгаад байгаа төрийн албаны зард лыг 2013 оныхоо төвшинд баривал 170 тэрбум төгрөг гараад ирнэ. Зөвхөн энэ хоёр эх үүсвэрээс 570 тэрбум төгрөг гараад ирж байгаа биз дээ.

-Нээрээ 100 мянган тонн улаанбуудай импортлохыг Ардын намын бүлэг нэлээн шүүмжилж байсан хэдий ч сүүлдээ дэмжээд явсан. Үүний цаана ямар нэгэн тохиролцоо байна уу гэж зарим хүн хардаж байна лээ?
-Ямар ч тохиролцох зүйл байхгүй гэж бодож байна. Ерөнхий сайд С.Баярын санаачлан эхлүүлсэн “Атрын аян”-ы хүчинд дотоодынхоо хэрэг цээг хангах хэмжээний улаан- буудай авдаг болсон. Тэр ч бүү хэл улаанбуудай экспортолно гээд явдаг л байсан. Гэтэл энэ жил улаанбуудай импортлох хэмжээнд очсон гэдэг нь энэ Засгийн газрын ажлаа хийж чадаагүйг л дахин харуулж байгаа юм. Уг нь өмнө хүрсэн төвшингээ улам ахиулах ёстой байтал дандаа ухарсан, мууд сан дүн гараад байна. Амжилтыг ахиулж чадахгүй бол ядаж төвшинд нь хадгалах ёстой.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшиллоо. Мөн удахгүй УИХ-ын намрын чуулган завсарлах гэж байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг ойрын хугацаанд батлахгүй байх магадлалтай болчихлоо?
-Эрх баригчид Ерөнхийлөгчийн гаргасан саналыг үнэхээр дэмжиж л байгаа бол баталсан өдрөөсөө эх- лээд л хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин энэ хуулийг 2016 оноос хэрэгжүүлье гэж байгаа бол одоо хэлэлцэх шаард лагагүй. 2016 оныхоо сонгуулийн дараа л ярьсан нь дээр биз дээ. Хэр вээ үнэхээр асуудал үүссэн, энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж чин сэтгэ лээсээ бодож, хүсч байгаа бол хуулиа батлаад, хэрэгжүүлээд л явах ёстой. -Одоо шууд хэрэгжүүлээд явбал Засгийн газрын шинэ сайд нарыг томилох гээд төрд тогтворгүй байдал үүснэ гэж болгоомжлоод байгаа юм билээ? -Тэгж бодож байвал тэдний чин хүсэл эрмэлзлэл нь биш, зүгээр л шоу гэж ойлгогдоно. Үнэхээр буруу байна гэж үзэж байгаа бол алдаагаа эрт засах ёстой.

Д.МЯГМАРСҮРЭН


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • ganga (202.126.91.170)

    2014-01-25

    chi jinhen nuuree haruullaa chamd uls turd zai bhgui boljee hulgaich luwirchinii dur turhiin tod jishee boljee

  • zochin (14.34.182.171)

    2014-01-25

    erguu malaa tsalin tetgever nemeed yah yum be yumnii une dagaad usdug biz dee luivar hiij garch irchiheed bushuuhan *****

  • irgen (202.21.106.169)

    2014-01-24

    chi odoo bolio chamaig khen h sonsohgui, tsalin nemeh mongiig ni cham shig luivarchid hulgailaad idchihsen yum chin yugaaraa tsalin nemeh yum bur davraad h muu ***** gazar nutgaa solongoschuudad zaraa biz dee.ch (hotgor shanaga. ter baatarsuren zorigt 2 toi niilj luivardsan 17 ter bumaa yah gej baina

  • Gyter (66.175.76.66)

    2014-01-24

    Amoreinterneshil gedeg hudalch kompani chin gol ezen avilaga avch tender ogson Hun ene Hurelbaatar shuu Zorigt gej hytadyn shees ogson

  • Gyter (66.175.76.66)

    2014-01-24

    Amoreinterneshil gedeg hudalch kompani chin gol ezen avilaga avch tender ogson Hun ene Hurelbaatar shuu Zorigt gej hytadyn shees ogson

  • Hour (66.175.76.66)

    2014-01-24

    Olon huniig gomdooson uchir huuhed ger buld n tusna

  • Hour (66.175.76.66)

    2014-01-24

    Olon huniig gomdooson uchir huuhed ger buld n tusna

  • Gerle (66.175.76.66)

    2014-01-24

    Ene Hurelbaatar unen hudalch ulaan avilgalch hulgaich

  • Gerle (66.175.76.66)

    2014-01-24

    Ene Hurelbaatar unen hudalch ulaan avilgalch hulgaich

  • N (103.26.194.3)

    2014-01-24

    MAN ii teneguud sain humuus bolj tzalin nem ntr gedeg ni tzaad utga ni ugaasaa tzalin nemhed buh yum dagaad nemegdene, tehleer ard tumen eserguuzene buhimdana hamag muu muuhaigaar AN iig haraana, AN ard tumen 2 iin dund neg yosondoo yas hayj l togloj uursduudduu jahan gesen ard tumnee bodson tzarai haragduulj ner nuur olj awah geedl tenegteed bgaa nuhduud Bymbatzogt ene metees ehleed, mungu taraaj garch irsen ni unen bizde duugail bldaa mangar malaa, yu hiij giiguulsen humuus ve MAN gej maanaguud

  • (202.131.244.67)

    2014-01-24

    энэ п и здагын байх газар УИХ биш шорон

  • (202.179.23.162)

    2014-01-24

    АН ингээд энэ луйварчингаар долоон булчирхайгаа тоочуулаад сууж байхдаа таарсан арчаагуй гарууд, энэ залуу АН-ын намхан гаруудыг нь монгоор дарчихаад ингээд дураараа авирлаж хуулийг АН тайгаа хамт уландаа дэвсээд, эх орон ард тумний толоо дуугарсан нэгэнд нь 22 жилийн ял огч ард тумний зурхийг мохоож, оорсдоо эх орноо лиценз, турээс нэрийн дор харийнханд зарчихаад МАН+АН шоу хийцгээхээс хэтрэх юм алгаа.

  • irgen (202.170.69.194)

    2014-01-24

    Tsalin, tetgeverig nemeh huselgui tor zasag gej haana ch baihgui shuu dee. Zaluu hun baij bitgii ingej ulstorjij tenegtej baigaach, yo yo. Humuusiin omnoos ichih hetsuu yumaa, ho

  • зочин (112.72.13.237)

    2014-01-24

    тэнэгтдэг хулгайч вэ? Тийм шударга юм бол туслахуудаа шоронгоос гаргаад өөрөө суугаач,.. Мөнгө тарааж луйвардаж гарчихаад нэг их мундаг хүн шиг хуцаж гэнэ. Чамайг харахаар нүд хорсоод, утаа юм шиг харагдаад байна. Танай намынханы хийсэн ажлын гор гарч байгаа нь энэ. Үйлдвэр барихгүй, мөнгөө тараасаар, дундаас нь цавчсаар байгаад улс орныг ийт болгосон хулгайчууд бол МАН, МАХН-ынхан.