Ш.Солонго: Гурван шатны шүүхээс Засгийн газрын буруу гэж үзлээ
- 2014-02-12
- Улс төр
- 0
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргав.Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 15 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан хэмээн буруутган ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч тэрээр Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэн, өөрийг нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хэмээн шүүхэд хандсан. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. ажилд нь буцаан томилох ёстой гэж үзсэн юм.
Ингэснээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирыг ажлаас нь чөлөөлж, Ш.Солонгыг буцаан томилох юм.
Шүүхийн тогтоолд тусгаснаар "Нэхэмжлэгч Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөгийг хариуцагч Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай" гэв.
Харин шүүхийн тогтоол гарсаны дараа Ш.Солонготой уулзаж цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Шүүхийн шийдвэр таны талд шийдэгдлээ. Тэгэхээр та хэзээнээс ажилдаа орно гэсэн үг вэ?
-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Намайг хууль бус үндэслэлээр халсан учир гурван шатны шүүхээс Засгийн газрын буруу байна гэж тогтоочихлоо. Хуулийн дагуу би ажилдаа орох ёстой.
-Тэгэхээр хуулийн дагуу таны ажилдаа орох хугацаа хэзээ вэ?
-Шийдвэрийг албажуулж хариуцагчид өгнө. Улмаар хариуцагчид өгсөний дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад өгөх юм. Үүний дараа асуудлаа шийдүүлнэ.
-Шүүхээс нэлээн олон үндэслэлийг хэлж, таны талд шийдвэрлэж байна л даа. Энэ тал дээр?
-Засгийн газрын тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хүчингүй болсон хуулийг үндэслэж бодит байдалд нийцэхгүй тогтоол гаргасан гэсэн үндэслэлийг шүүгчид хэлж байна.

Сэтгэгдэл (10)
saraa (81.112.224.90)
ene shunaltai avgai bolildoo nohor n gej ulaan hulgaich Solongo gedeg
saraa (81.112.224.90)
ene shunaltai avgai bolildoo nohor n gej ulaan hulgaich Solongo gedeg
saraa (81.112.224.90)
ene shunaltai avgai bolildoo nohor n gej ulaan hulgaich Solongo gedeg
Зочин (202.179.22.104)
Энэ хүн үнэхээр л боловсрол чадвартай юм бол тэрийгээ ашиглаад Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж болдоггүйл юм байхдаа. Энэ нэг албан тушаалгүйл бол амьдарч чадахгүй байгаа юм байхдаа. Монголд ийм хүмүүс дэндүү олон болжээ. Харин эд нарын хажууд ТҮЦ ажилуулж байгаа авгай нар харин ч мөнчөгрөөрөө амьдарч улс орныхоо хөгжилд жинхэнэ хувь нэмрээ оруулж байгаа байх шүү. Ямарч их үхэн хатан сандал ширээтэйгээ зууралддаг юм арай дэндүү юмаа.
zanaa (103.26.194.113)
zuitei, xuuliig saxidag baix estoi.
Zochin (103.26.194.23)
Amjilt husie.eronkhii saidaasaa abah uulzaad agentlagin darga nar bugd Kahului zorchij olon Kuhn ajlaas Kahului busaar Khalistan ta trek humuusiin toloo bas dugaraarai!!!!!!????
(103.26.194.72)
СХД АрГүнтэр Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэр Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэр Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэр Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
иргэн (103.26.194.36)
ШҮҮХ ШУДАРГА ШИЙДЖЭЭ. СОЛОНГО ДАРГАА, САЙН АЖИЛЛАЖ, ЗАСГИЙГ ХУУЛЬ МӨРДДӨГ БОЛГООРОЙ.
Зочин (103.29.144.27)
Нам болон хувийн эрх ашгийг умартан засгийн ажилдаа чин сэтгэлээр хандаж ажиллаарай.
иргэн (202.179.22.15)
Энэ АН-ханд ер хууль мэддэг хүн байна уу.Байнга л хууль зөрчих юм даа.Ийм тэнэгүүдээр төр байриулах гэж дээ.Ёстой ниргэсэн хойно нь хашгирав л болж байна даа Монголчууд.Төр ч заврахч байна даа.Толгойгүй хэдэн хөл цээж бөгснүүд л яваад л байна дөө.