Хоолоо сойвол бөөрний чулуутай болох магадлалтай
- 2018-03-21
- Эрүүл мэнд
- 1
Хэрвээ та биеийн жингээ хасах сонирхолтой байгаа бол дасгал хөдөлгөөнөө алгуур, аажим хийх хэрэгтэй. Хүн долоо хоногт 680 грамм хасвал эрүүл мэндээ хохироохгүйгээр зорилгодоо хүрэхээс гадна жингээ удаан хугацаанд барих боломжтой гэнэ. Харин богино хугацаанд хоолоо сойж турвал амархан ядарч, сульддаг. Мөн ажлын чадвар муудахаас гадна хоол идэх хүсэл нэмэгдэж их идэж улмаар хэт таргалах магадлалтай ажээ. Бас хоол сойсноор бөөрний чулуутай болох, сэтгэцийн өвчин тусах магадлалтайг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Гэнэт их хэмжээгээр турвал тэжээлт бодисын дутагдалд орж, сарын тэмдэг жигд биш хэмнэлтэй ирэх, үс унах, арьсанд өөрчлөлт орох, гэмтэл, хүйтэнд тэсвэргүй болох, өтгөн хатах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг ажээ.

Сэтгэгдэл (1)
зочин (124.158.90.25)
Хоол сойвол бас Мухар олгой өвчилөх нигууртай.